Wednesday, December 30, 2015

2015-12-30

Шинэ он гарахад 1 өдөр үлдсэн байна. Жаахан байсан бол баярлах л байсан байх одоо бол нэг л сонин мэдрэмж төрөөд байхын. Нэг зүйлд төлөвлөмөөрч юм шиг эсвэл зуслангийн цастай тийм амар тайван газар баймаар санагдаад байхын. Жил бүр янз бүрийн зорилго, зорилт тавьж байсан ч одоо бол арай бодитой болоод биелэхээрч зорилго дотор минь нуугдаад ч байх шиг эсвэл нас 30-руу дөхөөд ирэхээр ийм болдог юм байхдаа нэг л сонин мэдрэмж, нэг л сонин. 

Яг одоо бол 20 -иод нас минь баяртай гээд 30 нас минь сайн уу гэмээрч юм шиг гэхдээ бодитоор 30 насыг хүлээж авмааргүй ч юм шиг. 

Гэхдээ л яг одоо би 20-иод насандаа тавьж байсан зорилгодоо үнэнч байхыг маш их хүсэж байна. Бас тавьсан зорилгодоо хүрмээр байна. Одоо л яг цаг нь юм шиг санагдаад байх юм. 

Одоо байгаа цаг хугацаандаа жаргалыг мэдэрч, зорилгоо биелүүлэхийг ихээр хүсч байна. 

Бас 30 нас минь сайн байна уу. Таныг баяртайгаар угтаж авбамаар байна.