Sunday, November 29, 2009

төрсөн мэдрэмж

Би баахан нэт ухаж хүмүүс яаж сурж байгаа талаар баахан юм хайж уншиж үзлээ даанч нээг их олигтой юм олсонгүй(яг яаж болон ямар бэрхшээл тулгарч байсан).

Бодоод байсан чинь хүн өөрт таалагддаг болон сонирхолынхаа дагуул цаг зарцуулдаг шүүдээ. Тиймээс ч би хайж байсан зүйлээ олоогүй байхаа.

Энэ тэндээс олон блог уншиж үзэхэд хүн бүр өөрсдийн өдөр тутмын амьдрал болон өөрсдийн сэтгэгдэлээ бичсэн байдаг. Аргачгүй биздээ өнөөгийн нийгэмд өөрийгөө тайтгаруулах өөр сонголт байхгүй байна шүүдээ.

Учир нь найз нөхөддөө байгаа байдлаа хэлэе гэхээр нөгөөх нь нууц хадгалахгүй нэг л өдөр өөрийнх нь талаар янз бүрийн юм ярихыг хэнч мэдэхгүй. Нөгөө хүнч гэсэн өөрөө тийм зүйл ярьж буйгаа анзаарах сөхөөгүй байдаг. Энэ хийсвэр санагдаж магадгүй ч тийм байдал нүдний өмнө ил байдаг.

Харин блог гэдэг бол нэр усын ч мэдэхгүй, зүс царайг нь ч харахгүй хүмүүс зовхон дотоод сэтгэлээрээ харьцах боломж олгож байгаа нь туйлын завшаантай хэрэг юм.
За нэг мэдсэн чинь бичие гэж бодож байсан бодлоосоо шаал өөр тийшээ явчихсан байдаг байна ш д.

Юу гэх гэсэн бэ гэхээр би өөрийн бүхий л тулгарч байгаа бэрхшээл болон тулгарах бэрхшээлүүдээ нэг бүрчлэн бичье гэж бодлоо.
Ууг нь энэ блогийг би АНУ-н state-г нь дараалалаар нь түүх болон бас бус юмнуудыг нь тавъя гэж бодож байсан юмаа. Тэрч бараг худлаа боллоо.
Харин одоо яг өөрөө нэтээс олж мэдсэн зүйлүүдээ тавъя.

No comments:

Post a Comment