Адистидийн дээдийг хайрлагч ихэс багш нар болон
Авралын хурыг буулгагч амарлингуй ба догшин тэнгэрс
Барчид бүхнийг арилгагч дагинас чойжингуудад
Бишрэлээ өргөж бие хэл, сэтгэлээр мөргөн залбиръя
Ариун сэтгэлээр бэлдсэн тахилын чуулганыг
Агуу огторгуйд дүүрэн түгээн дэлгэрүүлж
Аль эртнээс хурсан нүгэл хэлэнцийг тэвчин
Аливаад дуурсагдах буяныг даган баясмуй
Асар дэлгэр номын хүрдийг эргүүлэн соёрхооч
Ачит тэр хүрд орчлонгийн эцэс хүртэл оршиг
Аяа үүгээр гийсэн буяныг алимад цогцсууд
Анхлан тавьсан бурхад дээдсийг ерөөл ёсоор
Амьтан бүхний ухааны гийгүүлэн тэтгэж
Ашид билгийн гэгээг гэрэлтүүлэхээр зорьтугай
Мунхаг цагийн их харанхуйгаар бүрхэгдэн энэлсэн
Муу заяаны туйлыг нигүүлсэнгүй сэтгэлээр авар
Үйл үрийн гаслант сэтгэлээр боловсорсон
Үнэнхүү зовлонгийн их түймрийг намжааж
Өш хонзонгийн зовлонт сэтгэлийг арилган
Өрөвч ухааны гайхамшигт цогцос дэлгэрэх болтугай
Хэзээ ч хуурамаггүй итгэл минь аврагтун, аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэнгүй сан минь болгоогтун, болгоогтун
Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалахтүн, таалахтүн
Хэдий эртний тангарагаа бүү алмайдахтүн, алмайдахтүн
Ариун шашны нарны гэрэл арван зүгт дэлгэр
Амьтан бүхэнд амгалангийн цогийг батад дуурьсган
Алимад түйтгэрийг зогсоож, билгийн хутгийг
Асар түргэн дэлгэрүүлж хайрла
Дээд гурван эрдэнийн адистид хийгээд
Дээд номын урвалтгүй барилдалгааны хүч
Хүндлэн шүтэж сахисан бидний үйлсээр
Хүсэл бүхнийг сэтгэлчлэн бүтээх болтугай
Аврал бүгдийг хураасан ламын адистидээр
Ахуй үйлсийн доройтол бүхэн амирлаж
Хорвоогийн сайн үйлс сүндэрлэн бүтэж
Хотол даяар жарган цэнгэхийн өлзий орштугай.
No comments:
Post a Comment