Энэ жил бол ерөнхийлөгчийн сонгуулийн жил: Сонгуулийн идэвхи нэг бол буурсан нэг бол маш идэвхитэй /сошил орчинд мөнгө төлж зориудаар асуудлыг хөндөж, улам дэвэргээд улс төртэй холбож/байх шиг байна даа.
Өчигдөр 6.1 -ний өдөр болж өнгөрлөө. Энэ өдрөөр ээж аав нар хүүхдээ баярлуулах гэж бүгд л хичээсэн байх. 25-с /энэ өдөр одон авсан эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 25 настай байсан байна/дээш насны залуухан эмэгтэйчүүд алдарт эхийн одон авцгааж фэйсбүүкээр нэг зураг нь явж хүн бүр л магтан сайшааж байна. Миний бодлоор хүүхэд төрүүлж өсгөн гэдэг бол Монголд үнэхээр том асуудал бас маш их зүйлийг золиосолж тэрхүү аз жаргалыг зарим нь олж авч байна. Эхлээд ягаад хүүхэд түрүүлж өсгөхөд бэрхшээл их байна гэхээр: 1. Агаарын бохирдол, өөр бусад хор хохирол /хүнс, хөрсний бохирдол/. 2. Хүүхэд харах хүн гэдэг бол томоос том асуудал. Аав, ээж байдаг ч манай гэрийн хувьд айлаас 4-лээ болохоор хэний хүүхдийг харах уу гэдэг асуудал гардаг. Дээр нь хүүхэд харах хүсэл байдаггүй. Бас хүүхэд харахаад үнэхээр ээж аав минь ядраад хөгшрөөд байгаа мэт санагдаад өрөвдөөд байдаг. Хамаатаны хүүхдүүд үү тэд хүүхэд харах ямар ч хүсэл байхгүй. Дээр нь өнөө цагт үнэгүй юм гэж хаач байхгүй. Бас дээр нь их дураараа нэг үгээр хэлбэл хамтарч ажиллах хэцүү дээ хаха.
3. Арай чүү хүүхдээ харах хүн одоод ажилдаа ортол эхний 6 сардаа л дотоод сэтгэлийн бэрхшээл мундахгүй /таргалалт, хэдэн сар жил ажлаас хол байсан болохоор төсөөрсөн байдаг, жил ирэх тусам нас нэмж 20 -той байдаг шиг хүн бүр анхаарал тавихаа больж, хөгшинд тооцдог болно/. Энэхүү бэрхшээлийг барагийн хүн олж харахгүй тул энэхүү асуудал хөндөгдөхгүй байсаар байдаг. 4. Том асуудал за хүүхдээ арай чүү гэж цэцэрлэг дүүргээд байж байтал сургуульд орно. Сургуульд орсон хүүхдийг бараг 13-15 нас хүртэл нь хүргэж өгч авахгүй бол ер нь их асуудалтай байгааг фейсээр нэг цацагдах сөрөг мэдээллийг харж болохоор байна. 5. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөр өнөөгийн дундаж цалинтай харьцуулахад харьцангуй бага байгаа нь хүүхдээ өндөр боловсролтой болгоно гэдэг бол тэгээд л үлгэр яагаад гэвэл хүн бүр зах зээлийн нийгэмд шилжин мөнгө чухал болсон цагт бусдаас өндөр төлбөр төлөхгүй бол ер нь бол сэтгэлээсээ хандаж хүүхэдтэй харьцаж зааж сургана гэдэг бол үлгэр дөө. Сайн сургалттай гэх лого зүүх тусмаа дунд сургуулийн төлбөр бол өндөр дөө өндөр. 6. Их сургуулиудын хувьд 2000-иад онтой харьцуулахад төлбөр харьцангуй өндөр болсон хэдий ч юм эрээнтэй бараантай байдгын адилаар сургалтын чанар гэдэгт эзэн хичээхгүй л бол тэгээд л асуудал үүснэ. 7. Ингэж явж байтал мэдээж нас биенд хүрсэн бол ажил хийж хоолоо олж идэх асуудал тулгарна. Сайхан ажилтай, сайн мэргэжилтэн болно гэсэн хүслээр эцэг эх болон хүүхдүүд сургуулиа төгсөөд ажлын байранд гардаг. Ажлын байрны эхний 5 жилийн он жилүүд бол юун боловсролдоо зарцуулсан мөнгөө олж авах ер нь бол ердийн хүн шиг зүгээр л илүү дутуу зугаалахгүй зүгээр л мөрөөрөө хоолоо идээд, ажилдаа явахад хүртэл авсан цалин гэдэг зүйл хүрэлцэхэд тун бүрхэг дээ. Ажилтай холбоод нэг зүйл хэлэхэд манай нийгэмд дөнгөж төгсөөд ажилд орж байгаа шинэ төгсөгчдийг ажил дээр мэргэшүүлж, зүгшрүүлэх гэдэг асуудал үнэхээр хүнд бөгөөд ажилдаа удсан архагууд нь юм заанаа гэж гонжинжоо. Тэгээд хар бор зүрхээрээ ажил, хамт олон, цалингийн хүрэлцээ, эцэг эхийн учрыг олох гэж харин ч нэг ухаан зарж үсээ зулгаандаа. Үсээ сайн зулгааж чадвал харин 5-10 дах жилдээ ажиллахад харин амьдралд гэгээ татаж өөрийгөө аваад явчих хэмжээний болоод ирнэ гэж харин баттай хэлж чадна шүү. Аан 40 хүртлээ сайн л мэргэжилтэн, менежер гээд ер нь л бол бусдад хүндлэгдэх хэмжээнд хүрч чадахгүй бол манай нийгмийн нэг синдром болох 40-с дээш насныханг ажилд авахгүй, дээр нь ажилтай байгаа нэгнийгээ өдөр тутам хөнгөхөөн тоглоом шоглоомоор байнга хөгшнийг нь сануулах мөн ч тамтай шүү.
Сүүлийн үед ажиглагдсан нэг зүйл бол яг тэр амьдралыг туулсан хүн бусдад туслах нь их болжээ. Миний бодлоор хүнд нэг туслах удаа нэг хэрэгч өдөр тутам арчилж тордох нь өөр хэрэг юм. Саяхан танайд хоноё нэвтрүүлгээр Алтантүрүү 30 гаруй хүүхдийг өөрийн хүүхдээс ялгалгүй өсгөж хүмүүжүүлж байгаа нэгэн эгчийн талаар гарсан. Юуны өмнө би бас 20 гаруй насандаа хүүхэд авч өсгөх хүсэл бэтүүхэн байсан. Одоо өөрөө хүүхэдтэй болоод өсгөж байх хугацаанд хүний хүүхэд өсгөж хүн хийнэ гэдэг бол үнэхээр их тэвчээр бас ухаан юм байна гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам маш ихээр ойлгож байна. Тэгээд энэ 30 гаруй хүүхэд өсгөж яваа эгчийг хараад үнэхээр баярлах бишрэх хоёр зэрэгцэх болсондоо. Эхлээд нэвтрүүлэг үзээд шууд мөнгө өгөх хүсэл төрсөн ч цаг хугацаа явах тусам тэр хүсэл минь өдөр тутмын амьдралын асуудлуудад бүдгэрэх.
Өөр бас нэг үзэгдэл бол гэр бүлийн хүчирхийлэл, хүний найманы эсрэг тэмцэж төрийн бус байгууллага байгуулсан н. Ганжавхлан гэх залуу нүдэн дээр зуны гурван сар хэрхэн хүүхдийн эрхийг хамгаалах цогцолборыг барьж байгуулж болдогыг харуулж байна. Мөн өдөр тутмынхаа ажлыг фейсбүүкт тайлагнасан нь эргээд мөнгө босгох арга хэрэгсэл болон олон ч хүмүүс боломжийнхоо хэрээр тусалж байгааг харж байна. Яг үнэндээ өнөөгийн нийгэмд ядуу нь бүр ядуу болж боломжтой нэг нь үнэхээр боломжтой болжээ. Бас энэ завсар дундаж амьдралтай буюу өнөөдөр маргаашийн хоол, хувцас болон өөрийн хэрэгцээг хангаад бага зэрэг хадгаламтай болсон хэсэг бүлэг хүмүүс байна. Эдгээр дундаж давхаргынхан хэт баясан хүмүүсээс илүү энэ тэндэхийн сайн үйлст туслаж байгаа нь анзаарагдаж байна.

No comments:
Post a Comment