Monday, September 24, 2012

Хэрэгтэй сургуулиуд


Наровагийн зургаан номын хөтөлбөр

Гїнзгий мєр Наровын зургаан номын хєтєлбєрийн зэрэг


Наровагийн зургаан номын хөтөлбөр

Гурван итгэмж тєгс нэмээгдэх оршвой



Орчуулагчийн їг



Гэтэлгэгч Богд Зонховын зохиосон Наровын зургаан номын хєтєлбєрийн зэрэг нь Загарсамбар хийгээд Хээбазарын ерийн тєгсгєлийн зэргийг хамгийн гїнзгий оновчтой тайлбарласан охь дээдийн номлол билээ.


Наровын зургаан ном нь Зандалийн гал бадруулах, Илбийн бие хийгээд Гэгээн гэрэл бясалгах, Егїїтгэл, Балгадад орохуй, Зуурдын увдис лугаа зургаа болно.


Зандалийн гал бадруулах нь : Хїйсний хувилган хїрдний тєвд богино А їсгээр бэлгэдсэн Амь батлагч хийг халуун илчийн чанартайгаар хєєрєгдєн Авдуди судлын хєндийгєєр оройн Их амгалангийн хїрдэнд хїртэл одуулах бясалгал бєгєєд Гэгээн гэрлийг илт болгох аргын йог мєн.


Илбийн бие нь : Тєгсгєлийн зэргийн їед эгшиг , гийгїїлэгч їсэг хийгээд нар, сар тэргїїтнээр бэлгэдсэн утга цагаан , улаан бодь сэтгэл хийгээд хий їйлт болсны хїчээр дєрвєн хоосон ургасны хойно бїдїїн биеийн дотор орших хий сэтгэл тєдийгєєс маш нарийн Илбийн бие бїтэх мєн.


Гэгээн гэрэл нь : Илбийн бие тэр бээр Гэгээн гэрэлд орвоос маш нарийн хий нь цувиралт їгїй хий болж , дїрст лагшинг бїтээхийн чухал авахуй хийгээд тїїн лугаа нэгэн мєн чанарт маш нарийн сэтгэл нь цувиралт їгїй сэтгэл болж, номын биеийг бїтээхийн чухал авахуйг їйлдээд , хоёр биеийн язгуур адилын шалтгаан дор тэгш агуулахыг гагцад хуйлруулан тэтгэснээр маш нарийн мэдэгдэхїїний тїйтгэрийг тэвчих мєн.


Егїїтгэл нь : Тийн мэдэхїй буюу сїнсээ оройгоор гарган арилсан оронд юїлэх мєн.


Балгадад орохуй нь : Сїнсээ бусдын амьгїй болсон цогцсонд юїлэх мєн.


Зуурдын увдис нь : Їхсэний дараа дахин тєрєл авахын завсарт ирэх зуурдыг бясалгалаар урвуулан тєгс жаргалангийн биед босох болой.


Наровын зургаан номыг бясалгагч йогчин бээр тарнийн санваарыг ёсчлонгоор сахиж, ам тангаргаа ариунаар хадгалаад, ерєєлийн талбиваас дээд нь нэгэн насаар бурхан болох хийгээд дунд нь зуурдаар бурхан болох ба адаглаваас арван зургаан тєрлийн дотор бурхан болно хэмээжээ.


Цогт Нарова, Гэтэлгэгч Богд Зонхов нарын адистид хийгээд шид бїтээлийн хурыг буулгагч ядам Загарсамбар, Хээбазарын хїч чадал ба гай зэтгэрээс зайлуулагч дагинас, номны сахиусны ач авралаар амьтны тусын тулд бурхан бїтэх болтугай


Сарва мангалам






Гэтэлгэгч дээд Очирдар лугаа ялгал їгїй нугуудын єлмийн лянхуа дор их бишрэлээр мєргємїй.


Лагшин, зарлиг, таалал, рид хувилгаан , бїхнээ одохуй


Юун хїссэн, їїсгэл, эрдмийн эрх баялаг лугаа


Найман эрх баялаг тєгєлдєр Очирдар эрхэтийн 


Мєн чанарт Цог тєгєлдєр Ламын єлмий дор сєгдмїй.


Маш гїнзгий дандрын аймгийн оньсыг хураасан 


Бїтээлийн эрхэт Дэлова, Нарова нараас


Зэрэгчлэнгээр дамжсан Наровын Зургаан ном хэмээн


Яруу алдар нь зїг бїхэнд сайтар тїгсэн


Мєр тїїнээ шамдваас хувь тєгєлдєр гачаалшгїйг


Тийн удирдагчийн єндєр хутаг дор залруулагч


Язгуур їндсэн баригчийн зарлигаар шамдлаар


Дахин дахин сануулсан тїїнийг эдїгээ номлосугай.






Энэ дор гїнзгий мєр Наровын Зургаан ном хэмээн бїхнээ алдаршсан увдисыг номлохуй дор хоёр :


1. Алинд шїтэж мєрийг бясалгахын урьд одуулахуй


2. Тїїнд шїтэж , мєрийг ямар мэт бясалгахуй






Анхдугаар дор хоёр:


1. Анхдугаар урьд одуулахуй


2. Нийт бус Ханьцашгїй хєлгєний урьд одуулахуй


Анхдугаар дор хоёр: 


1. Нийтийн мєр дор суралцах нь ёс їїн дор ч хэрэгтэйг їзїїлэх


2. Мєр тїїгээр оюунаа судлахын зэрэг болой.






Анхдугаар нь :






Мєр їїн дор чанд хязгарт хїрсэн хєлгєн хийгээд тарнийн хєлгєн хоёрын нийтийн мєрийг судлахын зэрэгнугууд магад хэрэгтэй бєгєєд Марва ламын дандарын номлолын журам баригч Огва лам тэргїїтнїїд “Хоёр тэмдэгт” –ээс


“Эхлээд сэлбэхийн санваар єгєн їйлд” хэмээвээс “Тїїний хойноос тєвийг їзїїл” хэмээх хїртэлхээр хоёр хєлгєний нийтийн суртахууныг їзїїлсэнд номлосон дор, тэг нь дандрын утган дор ч їзэгдэхийн тулд хийгээд Гэтэлгэгч Миларайва бээр ч:


“Зуурдын хавцлаас гэтэлгэгч увдисаар хєтлєгдєхийг хїсвээс эхлээд аврал одуулахуй хийгээд хїсэхїй, орохуй бодь сэтгэлийг їїсгэхїй дор ороод, тэр цагт ч: “ Жалганы ирмэгээр явагч холбоотой хайнаг хавцалд унах хэмээсэн ямарчлан, сахилгїй амлан авахын тєдий їйлдвээс багш, шавь хоёр хавцалд унах.Нэжгээд тус эрдмийг їзэхийн тєдийхєн оршвоос ч жалганы ирмэгээр явагч дор зарлиглаж, хойно Гэтэлгэгч эх адистид зохиож увдислаад, зуурдын хавцлаас гэтэлгэх нь увдис їїний тэмдгийн зїйл мєний тулд хийгээд хєтлєгдєхийн ёс тэр нь ч бїгдийн нийт мєний тулд болой.


Ялангуяа Номын богд Гамбова нь “Дєрвєн номын тайлбар” –аас гарсан мэтээр гурван тєрєлхтний мєрийн зэргээр їндсээ судлахыг урьдаар одуулж зохиосон мєн.


Тйимээс Богд Пагма дїв тэргїїтэн заримуудын Зургаан номын хєтєлбєр бичигт нийтийн мєрийн хєтєлбєрийн ёс эс їзэгдэх нь шавийн чуулганд хєтєлбєрийг мєрийн зэрэгчлэнгээр хєтєлсний хойноос увдис їїнийг єгєхийн ёсонд їзэгдэхийн тулд басхїї Гамбовын зохиосон хєтєлбєр бичигт байдагчлан:


“Нийтийн мєрийг урьдаар хєтлєх нь маш их оньстой дор баригтун.Тэр мэт їйлдвээс алагчаалт мєрєєр одолгїй, судар дандар хоёулангийн мєрийн оньсыг тєгсгєх хєтєлбєрийн ёсон мєн” тул энэхїї ёсны их ялгамжаат ном нэг буй дор тэр мэт мэдлэгийг агуулах хэрэгтэй.






Хоёрдугаар ( мєр тїїгээр оюунаа судлахын зэрэг) нь :






Тийм бєгєєс хоёр хєлгєний нийтийн мєр ямар мэт хэмээвээс Их Адишагийн увдиснаас гарсан мэтээр їйлдэх буюу эхлээд их хєлгєний буяны садан бэлгэ чанар тєгссєн нэгийг санал хийгээд барилдлагаар шїтэхийг ёсчлонгоор їйлдэх болой. 


Тэр бээр чєлєє учрал их хэрэгтэй хийгээд олдохдоо бэрхийн ёсыг їзїїлж, оюун судлагч дор чєлєє учралт шїтээний шмийг авахын их хїсэл тєрїїлэх бєгєєс ч, шимийг авахын дээд нь их хєлгєнд орох мєн.Тїїнд орохын їїд нь бодь сэтгэл мєн.


Їнэнхїї бодь сэтгэл їндсэнд байваас их хєлгєн нь засдаг бус болох дор, хэрвээ тэр їгийн тєдий байваас их хєлгєн нь ч їгийн тєдий болж одохын тулд.


Тиймээс билэг оюунтан бээр бодь сэтгэлийн їл зохилдох зїгийг зэргээр арилгаж, бэлгэ чанартайгаар їїсгэгтїн.


Тїїний тулд ч эхлээд энэ насыг оюунаар эс буцааваас их , бага хєлгєн алины ч мєр дор тотгор тул энэ насанд удтал їл суун, їхэхийг дурдах хийгэд їхсэний хойно муу заяанд тэнэхийн ёсыг санаж , энэ насыг оюунаар буцаагтун.


Тэндээс хойт насны хотол чуулган дор хурьцахын оюуныг ч орчлон бїгдээрэнгийн гэм эргїїг сайтар санахуйгаар буцааж, сэтгэлийг нирваанд зїглїїлэн їйлдэгтїн.


Тїїний дараа єєрєє ганцаар амарлихын сэтгэлийг буцаахын тулд асрахуй нигїїлсэхїйн ёзоорт бодь сэтгэлийг єнєд судлан , засдаг бус бодийн сэтгэлийг судлагтун.


Тэндээс бодисадын явдал нугуудыг мэдэхїй дор суралцахыг хїсэхїйг їїсгэж , бодисадын явдлын їїргийг їїрэн чадах бєгєєс бодисадын санварыг авч, тїїний суртахуун зургаан барамид дор суралцахын ер хийгээд ялангуяа даяаны мєн чанар Амарлин оршихуйгаар сэтгэлийг їйлт болгон їйлдэх хийгээд билгийн чанар нм нугуудыг илбэ хийгээд огторгуй мэт онохын Їлэмж їзэхїй дор суралцагтун.


Тэндээс очирт хєлгєний тангараг санваарын їїргийг їїрэн чадах бєгєєс “Багш тавьт”-ыг сонсож, ламыг шїтэхийн ёсыг судлах їйлдээд, тарни дор орогтун.


Нийтийн хєлгєний мєрийн зэрэг урьд номлосон эдгээрийг эс судалваас энэ насны суудал тасрахгїй тул номыг їйлдэхийн баттай хїсэл эс тєрмїй.Їнэнхїї сїсэг їгїйбєгєєс авралын орон дор оюунаас даатгах їл ирэн, їйл їр дор баттай магадлал эс олдох тул санваар алиныг ч нарийнаар їл сахихын бїдїїн номт болмуйяа.Орчлонгийн шуналыг чухам эс буцааваас нирвааныг чухалчлах нь мэдлэг тєдий болмуй. Асрахуй нигїїлсэхїйн ёзоорт хїсэхїй боль сэтгэл засдаг бусаар эс тєрвєєс их хєлгєн нэрийн тєдийд одмуй.Бодисадын явдал ер дор суралцахыг хїсэхїй хатуу эс гарваас орохуйн санваар чухам эс тєрмїй.Амарлин оршихуй хийгээд Їлэмж їзэхїйн ерийн мэдлэг зєв эс сууваас аар саар самади дор ч эндїїрээд, Би їгїй –н їзэл дор магадлал эс тєрєх тул тэдгээр дор одохыг їл хїсэх бєгєєс хоёр хєлгєний ерийн мєр дор суралцагтун.


Энэ нь Гэтэлгэгч Майдараас Асанга хийгээд Гэтэлгэгч Манзушираас Наганзана, Шивалха дор дамжсан гурван мєчир холилдсон увдис, очирт хєлгєн хийгээд чанд хязгаарт хїрсэн хєлгєн алины їїдээр оровч їйлдэх хэрэгтэй мєн дор Их Адиша бээр талсан болой.


Гэтэлгэгч Миларайва бээр ч:


“Буян нїглийн їйлнээ


Шалтгаан їрийг эс санаваас 


Муу заяаны зовлон тэсдэшгїй тул


Нарийнаас нарийн тийн боловсрол дор


Сэрэмж дурдлаар эзлэгдэхийг эр.


Хїслийн эрдмийг гэмд їл харан


Шуналыг дотроос эс буцааваас


Орчлонгийн гяндан гэтлэшгїй тул


Хамгийг илбэ дор мэдэхийн оюунаар 


Бїхэн гарахуйн ерєндєгийг шїтэхийг эр


Зургаан зїйл амьтан эцэг, эх


Болсны ачийг эс хариулваас 


Доод хєлгєнд тєєрєхийн гэм


Тиймээс их энэрэхїйгээр


Бодийн сэтгэл дор суралцахыг эр хэмээсэн хийгээд


Чєлєє їгїй наймаас айн айсаар би


Мєнх бус орчлонгийн гэм эргїїг бясалгалаа


Аврал чухаг дээд гуравоюунаа даатган


Їйл, шалигаан їрийн ном дор шамдлыг їйлдлээ. 


Арга бодийн сэтгэлээр їндсээ судалснаар


Авъяас тїйтгэрийн їргэлжлэлийг тасаллаа.


Алин їзэгдлийг илбэ дор оносноор


Гурван муу заяанаас айхгїй боллоо би хэмээн зарлигласан мэт, нийтийн мєр тэдгээр дор баттай магадлалыг хэзээ гартал бясалгагтун.


Мєрийн бие огоот тєгссєн нэжгээд дор мэдлэг сайтар тогтоож анхааран авахуй нь мєрєєр тєгсгєн зорчихын суурийг бїрнээ байгуулсан мєн тул бусад лугаа адилгїй дор, нийтийн мєр дор суралцахын ёсыг бусдаас дэлгэрэнгїй номлон дууссан болой.


Хоёрдугаар( Нийтийн бус Ханьцашгїй хєлгєний урьд одуулахуй) дор хоёр:


1. Ерийн урьд одуулахуй


2. Ялангуяа урьд одуулахуй


Анхдугаар дор хоёр:


1. Авшигийг тєгсєєр олох хэрэгтэйг їзїїлэх


2. Тангараг нугуудыг сахих хэрэгтэйг їзїїлэх болой.


Анхдугаар нь :


Марва ламын дандарын аймгийн дамжлага баригч Мэйдон, Огдон тэргїїтний ёсноос ч нууц тарнийн хоёр мєрийн зэргийг бясалгахуй дор дєрвєн авшгийг тєгсєєр авах хэрэгтэйд таалаад, Гэтэлгэгч Миларайва бээр ч Гамбова лугаа уулзаж, мєр їїнийг хєтлєхийн урьдаар: “Чи авшиг олсон буюу” хэмээн асуусанд, Гамбова бээр “Сангарын шавь Мар –Юл Лодонгоос олсон болой” хэмээн єчсєний хойно хєтлєн зохиосон ба тїїнчлэн тїїнээс увдисыг гуйсан дор: “Бари лозвагаас авшиг авагтун” хэмээн олонта зарлиглаж суусан хийгээд Цогт Пагм дївийн зохионгуй дор урьдаар дєрвєн авшигийг тєгссєєр авахын ёсыг зохиосон байх тул басхїї Марвын ёс дор ч дандрын шїн ( гол) хийгээд увдис баригч урьдын ихэс лам нарын тааллаар дєрвєн авшиг огоот тєгссєнийг олох нэг магад хэрэгтэй.


Тїїнийг олон дандраас их шамдлаар зарлигласан бєгєєд “Маха мудрын дусал”-ын Хоёрдугаар бїлгээс :






Эхлээд алин шавь нар та


Авшиг нугуудыг нэгэнтээ ав


Тэр цагт их нууц номлолын


Савт магадтай болмуяа.


Авшиг їгїй дор шид їгїй


Элсийг шахавч тос їгїй мэт


Хэн дандрийн лїнгийн омгоор


Авшиг їгїйеэ номлогч


Багш, шавь їхээд даруйд


Шидийг оловч тамд одмуй.


Тиймээс хамаг шамдлаар


Ламаас авшигийн утгыг асуу хэмээсэн хийгээд


“Очирын эрхи” –ний Хоёрдугаар бїлгээс ч


Авшиг авах нь гол бєгєєд 


Хамаг шид насад оршмуй


Би ямарчлан утгыг номлосугай


Тиймээс эхлээд сайтар сонсогтун.


Эхлээд хэзээ шавь бээр


Оюун тєгєлдєр їнэхээр авшиг авбаас


Тєгсгєлийн зэргийн йог дор 


Тэр цагт савт болмуй.


Їнэхээр авшигаас холдвоос


Бїтээгч дандрын утгыг мэдэвч


Багш, шавь хоёулаа


Тэсдэшгїй их тамд одмуй хэмээн зарлигласан тул их нууц номлол бясалгалын савт болох нь асар арилсан авшиг олсонд харгалзмуй.


Авшиг нь шид бїтээлийн ёзоор нь бєгєєд тэр їгїй бєгєєс дандарын утгыг мэдээд мєр дор шамдавч ялангуяа шидийг олох їл болоод , тїїнийг эс олохын гэм эргїїгээр їл барам зарим шидийг оловч багш, шавь хоёулаа тамд одох болой.


Авшиг авах нь ч” Загарсамбарын їндсэн дандар”-аас :


Тарничин хот мандлыг їзэлгїй 


Алин єєрийн йогазари хэмээгч нь


Огтргуйд нударга буулгах хийгээд


Зэрэглээний усыг уухтай адил хэмээн зарлигласны тулд урьдаар хот мандалд орж, хот мандлыг їзэх хийгээд тэндээс Ус, Титэм тэргїїтний авшигийг тєгсєєр авах хэрэгтэй болохоос, авшигийн нэгэн хэсэг хийгээд нэжгээд бурхан тэнгэрийн адистид соёрхол тєдийхєнд шїтэх нь асар арилсан авшигийг урьд авсан бєгєєс їл болох їгїй боловч анхны удаад тэр тєдийгєєр авшиг їл болох тул тєгсєєр авсан, дандрын аймгаас зарлигласан, бандид бїтээлчид бээр сайтар номлосон, лам дээдсээс зэрэгчлэнгээр дамжсан нугуудаас дандрын савт бологтун.


Тэр нь ч энэ дор Хээбазар буюу Загарсамбар мэтийн ядам бурханы авшигийг аван їйлдвээс барилдлага ихтэйн тулд сайн болой.


Хоёрдугаар ( Тангараг нугуудыг сахих хэрэгтэйг їзїїлэх ) нь 






Тэр адилын асар арилсан авшиг авахын цагт лам бодисад сэлтийн ємнє, юун хэмээснийг зарлигчлангаар бїтээхээр амлан авсан тангараг санваар нугуудаа сахихын заагийг сайтар мэдэн їйлдэж, ёсчлонгоор сахих хэрэгтэй бєгєєд “Загарсамбарын їндсэн дандар”-аас:


Сайтар бясалгагч бїтээлчин бээр


Тангаргыг насад тэтгэгтїн


Тангараг доройтвоос хот мандалд


Авшиг авсан ч шид їл гармуй хэмээсэн хийгээд “Тэгш барилдахуй”-гаас 


Хот мандалд эс ороод


Тангараг нугуудыг тэвчсэн


Нууцын чанарыг їл ухагчид


Бїтээвч юу ч эс бїтмїй хэмээн , хот мандалд орохуйг урьд одуулахын авшиг эс олсон хийгээд сахигдахуун тангаргаа орхисон ба зэргийн нууц оньсыг сайтар їл ухагч бээр єнєд бїтээвч хїссэн ямарваа шид їл бїтэхийг зарлигласан тул Ханьцашгїй йогийг бїтээхээр амлан аваад, ёс тїїний їндсэн уналын тоонд багтсан нугуудыг эс мэдвээс сахих їл ирэхийн тулд їндсэн хийгээд їе гишїїний тангараг цаазыг сайтар мэдэж сахих их хэрэгтэй.


Хоёрдугаар ( Ялангуяат урьд одуулахуй)






Ер урьд одуулахуйн дээд нь нийтийн мєрийг судлах хийгээд асар арилсан авшигийг олох ба їндсэн хийгээд їе гишїїний тангараг нугуудыг ёсчлонгоор сахих мєн дор, Гїрї йог хийгээд Базарсадын урилга бясалгал, мандал єргєх тэргїїтэн ч тарнийн суртахууныг сахихын дотор багтах мєн.


Гэвч лам нарын гарын авлагаас тэдгээрийг тусад нь гаргасан мэтээр номлохуй дор хоёр:


1. Хилэнц тїйтгэрийг арилгагч Базарсадын урилга бясалгал їйлдэх


2. Адистид оруулахын тулд Гїрї йог бясалгаж тахих болой


Анхдугаар нь :


Эхлээд чухаг дээд гурав ( Бурхан, Ном, хувраг ) дор оюунаа даатгахын аврал одуулахуйг їндэс лїгээ холин магадтай їйлдэгтїн.


Єєрєє сансрын далайд унасан ямарчлан, бусад амьтныг ч адил дор їзээд, тэдгээрийг єєрийн эх мєн хийгээд эх болохын цаг тутамдаа тусыг бїтээн, хорлооыг арилгасан их ачтай тул ачийг нь хариулахын бат оюуныг їїсгэж, тэндээс тэдгээрийн амгалангаар їгээгїйрсний ёс хийгээд зовлонгоор нэрвэгдсэний ёсыг ч санаад, тэдгээрийг яав ч би бээр амгалан бїгдээрэн дор байгуулах хийгээд зовлон бїгдээрэнгээс гэтэлгэн їйлдсїгэй хэмээхийн хатуу хїслийг їїсгэгтїн.


Тэндээс тэрхїї хоёр тусыг тєгсєгн бїтээгч нь гагцхїї бурхан мєн дор їзэж, тэдгээрийн тулд бурхаынг олохыг хїсэхийн оюун дор чанд хату урвуулахын їїднээс бодь сэтгэлийг їїсгэгтїн.


Тэр адилын бурханыг олохын тулд мєр їїн дор суралцсугай хэмээн, мєр дор шїтэхийн бат тангараг дахин дахин їйлдэгтїн.


Тэр ч “Зїрхний чимэг”-ээс:


Бурхан бїхний гагцхїї бие


Цагаан лянхуа, сарын тєвд


Очир, хонх, чимгээр чимсэн


Базарсад дор сайтар зориод


Зуун їсэгтийг зан їйлчлэн


Хорин нэг нэжгээд толвоос


Унал тэргїїтнийг адистидлэж


Арвидахуй дор нь їл одуулахыг


Дээд бїтээлчид номлосны тулд


Хувийн завсарт бясалган їйлд


Нэгэн бум урих болвоос


Асар арилсан чанарт болмуй хэмээн, хувийн завсар дор Базарсад бясалгаж, зуун їсэгийг хорин нэг нэжгээд тасралтгїй тоолвоос унал їл арвидах хийгээд нэгэн бум уриваас гэм арилан дээдийг бїтээхийг зарлигласан тул тйинхїї їйлдэгтїн хэмээн зарлигласанчлан , тэрхїї хоёр хэргийн тулд Базарсадын урилга бясалгалыг їйлдэгтїн.


Тїїний бясалгалын зэрэг нь: Єєрийн оройд Бам-аас цагаан лянхуа, А-гаас саран хот мандлын дээр, Хум-аас таван їзїїрт цагаан очирын хїйсэнд Хум-аар бэлгэдсэн.


Тїїнээс гэрэл цацран хоёр тусыг їйлдээд, янагш хураагдах огоот болсноос Базарсад, лагшингийн єнгє цагаан, баруунд очир, зїїнд хонх барьснаар Очирсайрхагч эх, цагаан, бєгтєр тонгорог, гавал аяга барьсныг тэвэрсэн, эрдэнэсийн чимэг элдвээр чимсэн, лагшин найрхаг лугаа тєгссєн, очирын завилгаагаар суусныг їїсгээд, тїїний зїрхэнд сарны дээр цагаан Хум сана.


Тїїнээс гэрэл цацран єєртэй адил Занаасадыг залаад, таван тахилаар тахилаа.


“Заа Хум Вам Хо”-гоор ирїїлэх, оршуулах, хїлэх , баясгахыг їйлдлээ. 


Бас зїрхний Хум- аас гэрэл ацаран Авшигийн тэнгэр нугуудыг залаад, тахилаар тахиж: “Хамаг Тїїнчлэн ирэгсэд бээр илт авшиг єгєн соёрх” хэмээн єчсєнєєр Тїїнчлэн ирэгсэд бээр илт авшиг єгєн соёрх” хэмээн єчсєнєєр Тїїнчлэн ирсэн нугууд авшиг єгєхийн таалал зохиогоод, эх нугууд нь бэлгэ билгийн рашаанаар дїїргэсэн эрдэнийн хумх барьж:


“Ямар мэт мэндэлсэн...” тэргїїтэн хийгээд “Ом Сарва Дата Гада Авихэ Гада Самаяа Шри –еэ Хум” хэмээхээр авшиг єглєє.Бие бэлгэ билгийн рашаанаар дїїрлээ.Агчованигаар тэргїїнээ чимлээ хэмээн сана.


Тэндээс гурван їїдний ихбишрэлээр: “ Ялж тєгс нєгчсєн Базарсад, над лугаа сэлт хамаг амьтны хилэнц тїйтгэр хийгээд тангаргын доройтол бїхнийг арилган соёрх” хэмээн єчсєнєєр зїрхний Хум-аас гэрэл цацран хамаг амьтан дор тусаад, тэдгээрийн хилэнц тїйтгэр, гэм унал бїгд ариллаа.Арван зїгийн бурхан хєвгїїд лугаа сэлт бїхэн дор тахил єргєлєє.Тэдгээрийн лагшин , зарлиг, таалал, эрдэм, їйлс бїгд гэрлийн байдлаар хураагдаж, зїрхний Хум дор шингэснээр сїр жавхлан хийгээд чадал хїчин хотол чуулган болоснд сана.


Хум-ыг тойрон: “Ом Базар Хэруга Самаяа Ману Балаяа Хэруга Дэнова Диста Дидо Мэвава Судо Хояа Мэвава Суво Хояа Мэвава Ану Рагдо Мэвава Сарва Сиди Мэвра Яца Сарва Гарма Сузамэ Зидам Шири Ям Гїрї Хум Ха Ха Ха Ха Хо Вара Вана Базар Хэруга Мамэ Мунза Хэруга Вава Маха Самаяа Садун Аа Хум Пад” хэмээх тарни эргэлдсэнд зорин тоолсноор їр їсэгнээс гэрэл цацран, амьтны хилэнц тїйтгэр ариллаа.Бурхан хєвгїїд сэлт дор тахил санаанд багташгїйг єргєлєє.Лагшин, зарлиг, тааллын адистид бїхэн хураагдаж, їр їсгэн дор шингэлээ.Їр їсэгнээс цагаан рашаан гаран Эцэг, Эх барилдсаны завсраас бууж, єєрийн оройн Эсїрийн нїхээр ороод, гурван їїдний хилэнц тїйтгэр бїхэн эрхтний їїд хийгээд шар їсний нїхээр хав харласаар гарлаа.Хилэнц тїйтгэр арилан ариллаа.Бие бэлгэ билгийн рашаанаар дїїрлээ.єєр бусад хамаг амьтанд онол хийгээд эрдэм тєрлєє хэмээн санаж тоол.


Хувийг дуусгахын ємнє дєрвєн хїчний наманчлал їйлдээд, хилэнц тїйтгэрийн гурван зїйл зоригдолгїйд санаж:


“ Би бээр эс мэдсэн мунхагаар


Тангаргаас харшлан доройтсоныг


Лам Итгэл авран зохиогтун 


Эрхин Очир баригч


Их нигїїлсэхїйн мєн чанарт


Амьтны эрхин намайг аврагтун” хэмээн єчсєнєєр Базарсадын амнаас: “ Язгууртаны хєвгїїн ээ.Чиний хилэнц тїйтгэр хийгээд тангаргын доройтол бїхэн ариллаа.”хэмээн зарлиглаад , єєрт шингэснээр єєрийн гурван їїд лугаа Базарсадын лагшин, зарлиг, таалал ялгалгїй болсонд сана.


Буяны ёзоороо зориулах хийгээд ерєєл талбигтун. ........


“Íàðîâàãèéí çóðãààí íîìûí õºòºëáºð” Áîãä Çîíõîâ 2009 îí.íîìíîîñ àâàâ. 




Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн гэгээн сургаал

Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн гэгээн сургаал




Ачит эцэг эхийн асрал, хайр агуу бєгєєд нэгэн насанд хариулахад бэрх, ачлалыг хариулахад эс хичээсний гэм нь хїнд хїчир болохыг хїмїїн тєрєлхтєн нїгїїдэд сайтар ойлгуулахын тухайд номлосон “Бурхан багшийн гэгээн сургааль :


1.Ачит эцэг эхийн асрал хайр нь далай мэт гїн, огторгуй мэт уудам, булаг мэт дундаршгїй ариун болой.


2. Эрдэнэт хїмїїний тєрлийг аваад эцэг эхийн гїн их ачлалыг мартаж їл болно.


3.Їр хїїхэд тєрїїлэн тэднийгээ асран тэжээж, тэтгэн бойжуулах нь эргэх хорвоод ээлжлэн тохиох жам ёс мєн.


4. Євєг дээдэс, эцг эхээ ачлан хїндлэх уламжлал гэгч єнє эрт, єдгєє, ирээдїйд ч байх эрхэм дээд ариун ёс мєн.


5. Тээж тєрїїлсэн їрээ асарч энэрэн, элбэрэл хайраар энхрийлэн єсгєх нь эцэг эх бїгдийн ариун їїрэг мєн.


6.Тєрїїлсэн їрээ элбэрэх ёс хийгээд ачит эцэг эхийн гїн их хайрыг хариулан тэтгэх ёсыг умартан самуурваас хэн бээр ч хїнд хїчир хилэнцийн їрээс зайлж їл чадна.


7. Дээдийн номын ёсыг мэдэж, хїндлэн дээдэлдэг гэр хотлын эрдэм билгээс элбэрэл журамт хїмїїн тєрдєг.


8. Оюун тєгс хїмїїн бїї хэл араатан жигїїртэн ч їрээ тэжээж тэтгэж, арчлан хамгаалдгийг бїї март.


9. Эцэг эх, їр хїїхэд бол угаас яс , махны тєрєл байдгийг хїн болгон байнга санаж явах ёстой.


10. Хїргэн бэрийн хувьд, насан туршийн ханийг нь элбэрэл хайраар єсгєсєн эцэг эхээс єєр гїн их ачтан їгїй тул хадам эцэг эхийг єєрийнх мэтээр хїндэлбээс зохистой.


11. Тэжээн бойжуулах ачлал бол албадлага биш, харин хувь заяаны илэрхийлэл мєн.


12. Хїн луу болохыг хїсэх нь хоосон санаархал тєдийн адил хїмїїн бїхэн єєрийн їйлдсэн їйлийн їрд зохилдон амьдардгийг сана. тэргїїтэн арван хоёр бадаг бол эцэг эхийн ачлалыг хариулах шиг бэрх зїйл їгїйг номлосон эхний сургаал болой.






Гурван цагт заларсан хамаг бурхад, боди сэтгэлтэн хийгээд брадигабуд, ширвага нарт мєргємїй.Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж тєгс нєгчсєн Шагжаан чадагч бурхан бээр Гэрэлт ойн Хотол баясгалант хїрээний сэргээх цэцэрлэгт элдэв зїйл мод эцэгїїд ургасан, олон шувууд чуулсан бєгєєд їзэсгэлэнт цєєрєм булагтай тийм дээд орон тїїнээ хоёр мянга таван зуун аяга тахимлаг, гурван тїм найман мянган боди сэтгэлтэн нарын хамт нэгнээ суун авай.


Нгэн єдєр Ялж тєгс нєгчсєн бээр тэдгээр их аяга тахимлаг, хамаг их хувраг нарыг удирдан ємнє зїгт нэгэн довцогт толгойд заларч одохуй цагт замын хажууд хєсєр хэвтэх хїмїїний хэсэг овгор хувхай яс нугуудыг Ялж тєгс бээр болгоон саатаж, тэр яснаа алгаа хамтатган сєгдєж, тахигдахууны дээд болгож хичээнгїйлэн ёслон мєргєв.Тахигдахууны дээд болгож мєргєсєн эл учра Бурхан бээр эс зарлигласанд, тэдгээр нєхєд болон Хотол баясгалант бээр Ялж тєгс нєгчсєн бурханаа сайтар хандаад, ийн хэмээн єчив єє :


Ялж тєгс нєгчсєн та гурван орны их багш


Дєрвєн нєхдийн эцэг болж


Хамаг тєрєлхтєн танд мєргєн хїндлэх атал


Эдїгээ энэ мэт хєсєр хэвтэх хувхай яснаа


Энгїй тахигдахууны дээд болгон мєргєсний 


Эрхэм учир юун буй, ёс нь юун буй хэмээвээс 


Ялж тєгс нєгчсєн бээр 


Хариу таалан нэн даруй зарлигласан нь :


Аяа бэрх. Хотол баясгалант аа


Та нарын асуусан чинь маш сайн, сайн


Та бїгд намайг даган гэрээс сайтар гарч


Тойн болон номд хичээсээр єнє удсан тул


Энэ мэт зарим ёсыг їл мэдмїй зэ


Энэ овгор шороон дор орших хувхай яс бол


Эцэг євгєд, дээсийн минь яс болой


Аль ч газрын хїмїїн байсан ураг удам


Эцэг эх, євєг дээдэстээ мєргєхгїй байх хэн байх


Эцэг хийгээд эх нь тахигдахууны дээд тул


Эдгээр яснаа би ч ийн хичээнгїйлэн залбирч мєргєлєє


Ай Хотол баясгалант чи эдгээр яснуудыг одоо


Эр эмээр нь ялган хоёр хэсэгт хуваахтун хэмээсэнд,


Амин гавьяат Хотол баясгалант бээр хариу єчсєн нь :


Эр эм хїмїїс ертєнцєд амьдарч ахуйдаа 


Эдлэх ємсєх, зїс царай,єнгє нь цєм адилгїй тул


Эрх биш хармагц ялгагдан танигдах буюу


Эр хїн нар, салхинаас халхлах малгай тавьж


Урт цамц биедээ ємсєн, дээлээ ямагт бїслээд 


Урт тїрийт гутал углан, тэгш чимж хувцаслах бєгєєд


Эм хїмїїн бїхий л биеэ їзэсгэлэнтэйеэ чимэглэн


Агь даль, хїжсийн їнэрт усыг биедээ цацан


Анхилам сайхан їнэрт оо энгэсэг тїрхээд


Баясгалант царайгаар бїхнээ учрах болой


Ийммйн учир эр, эм хїмїїнийг їтэр ялган таних буюу


Эцэстээ энэ мэт їхэн егїїтээд


Цєм ижил хувхай яс болсонд 


Эдгээрийг хэрхэн таньж ялгах хэмээсэнд


Ялж тєгс нєгчсєн бээр айлдсан нь:


Эр хїмїїн ертєнцєд амьдарч ахуйдаа


Эгнэгт буяны їйл, ном сургаал ач тусыг сонсон


Гурван эрдэнэд ямагт хичээнгїйлэн залбирч


Зовлонгоос гэтлэн арга увдис зэрэг


Энэ наснаа сайн їхэн егїїтсэн хойно ч яс нь 


Хаш мэт ариун цагаан, хїндийн жин их байдаг болой


Харин эм хїмїїн бээр янаг хайрын сэтгэлд автагдан


Хорвоо ертєнцийн олон їйлнээ живж алгасраад


Хїї, охиныг олныг тєрїїлж, тэднийг бойжуулан


Хайрлан энхрийлж, цагаан сїїгээрээ тэжээн тэтгэсээр


Ханьцашгїй гурван эрдэнээ залбиран мєргєх


Дээдийн номын дууг сонсох нь їлэмж хязгаарлагдмуй


Алинаа тєрєх їхэхийн эхлэл эцэсгїй орчлон їїнд


Амьтан нэжгээд бїр єєрийн эх болсон їїгээр жишин


Ачлан хєхїїлсэн сїїг хамтатган хурааж їйлдвээс


Аяа хамаг их далайн уснаас хавьгїй їлэмж бєгєєд 


Асран нэгэн їрээ тэжээсэн сїї нь найман дэнгээс илїї болой


Явдал мєр иймийн тул эхийн бие тєдий чинээ турж эцэн


Яс, чємгєндєє хїртэл хорогдон хомстохоор їл барам


Їхсэний дараа тїїний ясны єнгє нь харлан


Їлэмж хєнгєн болж, дотор тал нь самбай мэт сиймиймїй


Энэ мэт эр эм хїмїїс яс, мах, цусаараа ялгаатай бєгєєд 


Эцэст їхсэний дараа цєм хувхай яс болон хувирах боловч


Эгнэгт ийм их ялгаатай байдгийг анхаарагтун хэмээн Ялж тєгс нєгчсєн бээр айлдахыг сонсоод хурсан олон эхийн элбэрэл хайрын агуу ихийг бишрэн уярч “ Бид хїн болж тєрєєд, єдий зэрэгтэй явж байгаа нь їнэхээр эхийн минь ачлал.Биднийг єсгєх гэж зовсных нь їр шим юм даа” хэмээн нулимс асгаруулан, энэ их зовлон зїдгїїрийг бага боловч нимгэлэн ачийг нь хариулж чадаагїйдээ шаналснаас дотоод зїрхийг нь хутгаар сийчих мэт сэтгэл нь тэсвэрлэхийн эрхгїй хєндїїрлэн єчсєн нь :


- Ялж тєгс нєгчсєн бурхан минь ээ, номлон соёрх.Энэ мэт энэрэлт эхийн цаглашгїй ачлалыг хэрхэн ойлгож, яахин хариулах буюу хэмээхэд, Ялж тєгс нєгчсєн бээр:


- Аяа бэрх.Та нар миний єгїїлэхийг сайтар сонсогтун.Эх хїн жирэмслээд, арван сарыг єнгєрєєн дуустал явдал суудал, идээ ундаа, ярих хэлэх, сэтгэх бодох бїхнээ хянаж, хэвлий дэх хїїхдээ эсэн мэнд тээн тєрїїлэхийн тєлєє хязгааргїй их зовиур зїдгїїрийг эдлэн шаналж, їлэмжийн их тэвчээр хїлцлээр єнгєрїїлдгийг їгээр хэрхэн єгїїлэх.Учир юун хэмээвээс:


Умайд хїїхэд оршин ахуй їед эх бээр


Ундаа, идээ ихэд халууныг шїтвэл


Галын халуун їнс нурманд орсон мэт хїїхэд нь


Гашуун зовлонд нэрвэгдэн энэлмїй


Идээ, ундаа ихэд хїйтнийг шїтвэл хїїхэд нь


Их мєсєн хонгилд орсон мэт дааран зовох


Хїнд їїрэг эх нь їїрвэл ууланд дарагдсан мэт болох


Харайн гїйхэд нь хавцал халилд унах мэт айх


Харин буруу хурьцал хийвэл хїїхэд нь


Хоёр хадны завсар хавчуулагдсан мэт зовох тэргїїтэн


Элдэв зїйлийг амсдаг тул їрээ халамжлах их хайраар


Эх бээр эдгээрийг хорин цээрлэхийг зовлон хэмээн їл їзмїй.Эцэг эхийн гэмгїй дусал ба цусанд таван махбод цугларч хїїхэн хэвтшинд їр болон тогтох бєгєєд таван махбод цугларах нь : Шороогїй бол бие бїрдэхгїй, усгїй бол бойжихгїй, огторгуйгїй бол бойжих суурь їгїй болмуй. Ийн тогтож жирэмсэлсний шєнє эхийн хїсэл ханаж, бие нь алжаан хїндэрнэ.Умайд орших їрийн мах цус, цул сав нь эхээс, уураг тархи, яс, нугас нь эцгийн дуслаас, эрхтний мэдрэл нь бие бїтэхийн дагуу аяндаа бїтнэ.


Усан махбодоос цус, хэл, амт, чийг нойтон їїснэ.Гал махбодоос илч їїсч, єнгийг тодруулан нїдийг бїтээнэ.Хий махбодоос амьсгаа, арьс, хїрэлцэн мэдрэл їїснэ.Огторгуй махбодоос сїв, чих, дуу, сонсох мэдрэл їїснэ. Энэ мэт арван сарын дотор умайд агч ураг хийн хїчээр єсєн бойжих бєгєєд хїйс боловсорч хїїхэн хэвтэшний баруун, зїїн судастай хїй барилдан самсайн шимийг тїшиглэж, хїїхдийн бие эхийн идээний тунгалагаар єсєх нєхцєлийг дараалан єгїїлсїгэй:


Нэг дэх сард, хїїхдийн їр хєврєл їїсч, эхийн саванд євсєн дээрх шїїдрийн мєхлєг шиг наалдан єтгєрдєг болой.Энэ нь хїїхдийн хувь заяаны эхлэл болмуй.


Хоёр дахь сард, ерийн нэгэн сїї єрємтєх мэт бєєм бїрэлддэг ажээ.


Гурав дахь сард, дотроо элдэв бїрэлдвэр бїхий бєєрєнхий цогц болж царцан тогтоно.


Дєрєв дэх сард, арай гэж хїний жижигхэн дїрс бїрэлдэн тогтоно.


Тав дахь сард, хїїхдийн чухал эрхтнїїд буюу толгой, хоёр гар, хоёр хєл буй болно.


Зургаа дахь сард, хїїхдэд зургаан зїйлийн цэвэр амьсгалын нїх сїв нээгдэнэ.энэхїї зургаан зїйл бол чих, нїд, хамар, ам, хэл, сэтгэл, мэдрэл зэрэг болно.


Долоо дахь сард, хїїхэд єсч, гурван зун жаран хэсэг ясны їе, найман тїм дєрвєн мянган їсний сїв бий болдог.


Найм дахь сард, хїїхдийн уураг тархи боловсорч, хоёр нїд, хоёр чих, хамрын хоёр нїх, ам, хошного, шээсний сїв, тэргїїтэн цєм нээгдэнэ.


Ес дэх сард, хїїхдийн хєдєлгєєн нэмэгдэж, хоёр гар, хоёр хєлєєрєє їргэлж єшиглєн гол таслах шахам тарчилган зовооно.Тэрчлэн эхийн бие уул мэт хїндэрч, явах суух, хэвтэх босох, идэх уухад ч їлэмж хїнд хэцїї зовлон зїдгїїртэй болмуй.


Арав дахь сард, хїїхдийн бїх эрхтэн бїрэлдэн гїйцэж тєрєхєд бэлэн болох бєгєєд гадагш гарах хїсэл оюун тєрєєд аяндаа хєнгєрєхєд боловсронгуй болсноор умайн оронд муухай їнэр хийгээд ариун бус їзэгдэл гарна.Энэ мэт умайн доторх хїїхэд нярайлах болоход эхийн бие ихэд алжаах бєгєєд хїїхдийн байршил дорогшлохуйд бєгс хїндэрч, ууц нуруу бэлхїїсээр євдєн хэвлий давсаг орчмоор їлэмж хєндїїрлэн умай нээгдэж байн байн шээс хїрч, хэвлий нь эвэршээн тэсгэлгїй ихээр хїчтэй євдєнє.Ийнхїї арван сар болмогц їйлийн хий хэвлий дэх хїїхдийн толгойг урвуулснаар хїїхэд хэвтэшнээсээ бууж тєрєхїйд эхийн умайнаас ус, цус холилдон гол горхи мэт урсана.


Хэрэв хїїхэд дэндїї мярайлсан бол сар нь гїйцэвч нярайлахда хїчирдэнэ.Урвуу арилгагч хийн хїч муудвал нярайлахад удах буюу хий эрт хагарч цус их їзэхэд хїрснээр нярайлах нь удаашрах болмуй. Буянаар ирсэн ачлалт їр болбоос урсаж байгаа ус, цусны хамтаар хялбархан дошилж, умайн їїдээр гар хєлєє тэнийлгэн гарч эхээ ихэд зовоолгїй тєрдєг боловч


Нярайлахын цагт зїїний сївэгчээр татах буюу


Арьсыг амьдаар нь хуулах лугаа адил


Маш ихээр энэлэн зовох бєгєєд


Махыг нь батгана бээр идэж, хатган їйлдэх мэт


Хїчир зовлонг амсан гадагш гярайлна.


Энэрэнгїй сэтгэлээр бїлээн усаар зєєлєн угаавч


Буцламгай ширэмд хийсэн мэт зовлонг амсах


Зєєлєн гарааг энхрийлэн хїрэвч


Болжморыг харцага шувуу шїїрсэн мэт


Зєєлєн єлгийд халамжлан тавивч


Єргєст нїхэнд оруулсан мэт


Зовлонгийн хатууг ихээр мэдэрмїй.


Амаржсаны дараа эх нь зовлон багатай тэнхэрдэг боловч хилэнцэт їйлийн їрээр ирсэн їр бээр эхийн хэвлийг гар хєлєєрєє єшиглєх, нудрах, маажих зэрэгт эхийн гэдэс, сав суулганы махыг мянган хутгаар сийчин огтолж,тїмэн сумаар харван, элэг зїрхийг нь базах мэт аймшигтєвдєлт мэдрэгдэн, тэсвэрлэхїйеэ бэрхээр зовон тарчлавч тэр их зовиур зїдгїїрийг хїлцэнгїйгээр шїд зуун тэсвэрлэж даван гарах нь їхээд боссонтой адил болюу.Тэр ч бїї хэл , ариун хэвлийг нь тасдан, алтан амийг нь аван тєрєгсєд ч бий.энэ мэтээр эхээ тїмэн давхар зовоож тєрсєн їр хїїхэд бологсод бээр эхийн ачийг єчїїхэн ч умартаж їл болмуй.


Халилт сансарт дахин дахин эргэж тєрсний авьяасаар 


Араатан гєрєєс, жигїїртнээс янагшид


Їрээ асрахуй сэтгэл аяндаа тєрдєг жамтай тул


Їїнээс їлэмж ачлалаар олонтаа тэтгэсэн ачийг нь 


Їргэлж хїмїїн бїгд санаж явах ёстой


Їлэмж зэрлэг адгуусны тєрлєєс 


Їнэхээр дээгїїр тєрєлхтєн гэдгээ байнга сайтар санаж явагтун. Ємнєх сургаалийг ахиулан задалж шинжлээд энэрэлт эхийн ачлал хэмжишгїй , буяны їндэс нь асар гїн болох єршєєл хайрыг дахин єгїїлбээс :


Нэгдїгээр, бїрэлдэж буй їрээ бїтэн тээхийн тєлєє їзэмж гоо байдлаа ч умартан зїтгэсэн їзэсгэлэн тєгєлдєр ачлалт хайр.


Хоёрдугаарт, тэсэшгїй ихээр хямран зововч гагц їрээ эсэн мэнд тєрїїлэхийн тєлєє бие, сэтгэлээ шулуутган зоригдох баатарлаг их ачлалт хайр.


Гуравдугаарт, їхэх сэхэхийн заагт їлгэрлэшгїй ихээр туйлдан зовсон ч їрийнхээ дууг сонсон элгэндээ тэврэхийн тєдийд шаналал їхнээ хоромхон матрах єршєєл дїїрэн ачлалт хайр.


Дєрєвдїгээрт , нялх балчир їрээ эгшин тєдийд ч їл мартан хайрлан амгаал , буй бїхнээ харамгїй зориулах єглєгч их ачлалт хайр.


Тавдугаарт, єсгєж буй їрийнхээ эрїїл мэнд, амгалан жаргалангийн тєлєє єєрийн тав тухыг тєгс умартан зїтгэх энэрэнгїй халамжит халуун ачлалт хайр.


Зургадугаарт, гагц тєсєн їрээ сайхан муухайд їзэн сэжиглэхийн сэтгэл їгїй, улам улмаар арвитган хайрлах дундаршгїй их ачлалт хайр.


Долоодугаарт, тєрїїлсэн їрийнхээ єв тэгш байдлын тєлєє їзэмж тєгєлдєр залуу насаа зориулсан ч єр нэхэн гоморхдоггїй єгєємєр их ачлалт хайр.


Наймдугаарт, алсад одсон їрээ санан санан шаналсан ч, аз заяа тєєргийг нь даатган бурхан шїтээнд залбирахаа агшин тєдий ч мартаагїй асрал буянт их ачлалт хайр.


Есдїгээрт, єчїїхэн тєдий зовлон їрд нь тохиохоос айж, єєдєсхєн їрийнхээ тєлєє єєрийн амийг ч золихоос буцахгїй єр нимгэн агуу ачлалт хайр.


Аравдугаарт, насан єндєр болсон ч нялх балчир мэт їзэн, хаана ч явсан халамжлан хамгаалах хязгааргїй єнє мєнхийн ачлалт хайр аа гэх зэргээр Ялж тєгс нєгчсєн бурхан бээр эцэг эхийн ачлал хайрын гїн ихийг агуу ихэд магтан дуулж дахин айлдсан нь :






Нэгдїгээр магтаал , Їзэсгэлэн тєгєлдєр ачлалт хайр






Эрдэнэт хїмїїний биеийг авч эцэг эхийн їр болон тєрєх нь олдохуйяа бэрх заяа мєн.Зургаан зїйл тєрлєєс їхэн егїїтээд муу заяанд одох нь их шороо лугаа адил.Тэндээс сайн заяанд тєрєх нь хумсны їзїїр дэх тоос лугаа адил буюу.Тэр дундаас найман чєлєє, арван учрал бїрдсэн эрдэнэт хїмїїний тєрлийг сайн, муу заяа хоёулангаас ч олоход бэрхтэй. Замбу тивийн хїмїїний тєрєлд тєрснєєр хэмжээлшгїй зовлон эдэлдэг хэдий ч гурван санваар гурвуул тєрдєг, орчлонгийн хотол чуулган бїгдийг бїтээн чаддаг , тус тус ялган онох билиг хийгээд орчлонгоос уйсах боди сэтгэл тїргэн тєрдєг, буян нїглийн їйлийн їрийг їзэх, номонд тєгс боловсорч чаддаг онцлогтой учир сая живаа галавт ч олоход бэрх дээд тєрєл бєлгєє.Товчилбоос, ахуй їйл хийгээд эцсийн тус бїгдийг шїтээнгїйгээр бїтээж чаддаг тул болой.Бусад гурван тив болон хїсэлт тэнгэр нар энэ мэт бус болой.


Иймээс зам мєрийг анхлан бїтээх эрхэм дээд нь хїмїїн заяа мєн.Энэ мэт олдохуйяа бэрх тєрлийг эцэг эхийн ачлалаар авч, эхийн ариун хэвлийд тєрєл олсноос хойш таван сар єнгєрєхєд хїмїїний таван цул, зургаан сав, зургаан сар єнгєрєхїйд нїд, чих, хамар, ам, хэл, оюун ухааны їїд нээгдэн зургаан гайхамшиг бїрдэлдэнэ.


Хэвлий дэх хїїхэд єдрєєс єдєрт, сараас сард улам томорсноор тээж яваа эхдээ уул мэт дарамт болон хїндэрч, хїїхэд хєдлєхєд газар дэлхий доргин, салхины аюул гарах мэт болмуй.Гэвч эх бээр хїїхдээ амь мэт хайрлан амар мэнд тээхийн тулд бїхий санаа бодлоо зориулан анхаарал тавиад єєрийгєє гаргуунд нь гаргадаг. Энэ мэт эдийн сайныг эдлэх тэргїїтэн буй бїхнээсээ татгалзан, гоё сайхан дээл хувцсаа далда хийж, єнгє їзэмжээ анхааран арчлахаа ч умартаж єдрєєс єдєрт бие нь улам ядран доройтмуй.


Хоёрдугаар магтаал, Баатарлаг их ачлалт хайр


Хїїхдээ тээх хугацаа дуусан нярайлахын ємнє бээр хїнд євчин туссан мэт дєрвєн мєч нь тэнхээ чадалгїй болж, єдєр болгон толгой нь эргэн, нїд нь эрээлжлэн харанхуйлж, , сэтгэл нь тогтворгїй болж “ Яаж тєрнє дєє” гэхээс айдаст автдаг.Энэ мэт хэдий єєрєє зовсон ч “ Би яах вэ, хїїхдээ л эсэн мэнд тєрїїлчих юмсан” хэмээн бодож, тїїндээ бїхий л анхаарлаа тавьж, гагц їрээ гадны элдэв хорлолоос хамгаалан єсгєхєд сэтгэлээ чангатган зоригдмуй.


Гуравдугаар магтаал, Єршєєл дїїрэн ачлалт хайр


Эх хїн їрээ тєрїїлэхийн тулд хїч тэнхээгээ асар ихээр шавхан тамирддаг бєгєєд таван цул, зургаан сав нь тасран салж буй мэт тарчлан зовж, хэсэг зуур бїрэг бараг болонухаан алдах ба эгээтэй адгуус нядалж буй мэт маш их цус, усыг булгийн ус мэт урсган байж нярайлмуй.


Хїїхдээ тєрїїлэхийн зовлонгоос амьдгарсан эх хїн сэхээрэн ухарах їедээ юуны ємнє тєрсєн їрийнхээ час хийн уйлах дууг сонсоод бїхий л зовлонгоо умартан їрээ хайрлах сэтгэл нь їлэмж ихээр оргилмуй.Эх бээр эсэн мэнд тєрсєндєє сэтгэл нь баясч нялх їрээ элгэндээ наан тэврэхдээ нїїр дїїрэн мишээл тодруулан , їрээ хайрласан агуу их хайр нь нїдэнд нь инээмсэглэл болон тодорч, тєрєхийн хїчир євдєлт зовлонгоо нэгэн агшинд мартах ажгуу.Ийн хэсэг хугацааны дараа биеийн алжаал дахин сэргэж євдєх боловч їрээ гэсэн асар их энэрэл хайраар євдєлт, зовлонгоо їл хайхран їрийнхээ тєлєє алжаал, зїдрэлээ умартан сэргэн тэнхээрдэг болой. Ер тєрсний дараа сав агших, бие нялхрах, хойдох тїдэх, хоол тэжээлийн боловсролт єєрчлєгдєх тэргїїтэн тоочиж баршгїй олон давхар зовлон учирмуй. Дєрєвдїгээр магтаал, Єглєгч агуу ачлалт хайр 


Тєрїїлсэн їрээ далай мэт их хайраар цаг ямагт хайрлан халамжлахдаа хємсєг зангидан тээршаадаггїй эцэг эхийн дундаршгїй тэр их хайрыг їгээр дїрслэхийн аргагїй зузаан юм.Зєвхєн їр хїїхэд нь дулаан , цатгалан байвал єєрийн єлсєж ундаасах, даарч бээрэхийг їл тоон сэтгэл хангалуун болж, хїїхдийнхээ баяр жрагал, амар амгаланг єєрийнх мэт баясан цэнгэгч нь гагцхїї эцэг эх болой.


Тавдугаар магтаал, 


Халамжлалт ачлалт энэрэнгїй халуун хайр


Эцэг эх бээр їр хїїхдээ єсгєж єндийлгєхийн тулд олон зовлонг сэтгэлийн хатаар давах хэрэгтэй болдог.Хїїхэд нь ялангуяа нялх балчир їедээ асар их хайр халамж, асаргаа сувилгаа шаарддаг тул идэх хоол, унтах нойроо ч умартдаг. Унтаж буй їрээ айн цочиход нь єєрєє цочиж, орондоо шээхэд нь дуг нойроо хугаслан хуурайлж, норсон газар нь єєрєє хэвтэж унтахдаа їл бэрхшээн, гоморхох сэтгэл ер їл тєрмїй.Хїїхдээ хєхїїлэн єсгєж байгаа эхийн хайр халамж нь юугаар ч сольшгїй шим, амьдралыг тэтгэгч ариунаас ариун рашаан билээ.Эхийн хоёр гар бол нар, салхинаас хамгаалагч нємєр нєєлєг, амар амгалангийн хамгаалалт буюу .Эцэг эх бологсод їр хїїхдийнхээ идэж уух, унтаж амрах байдлыг байнга шинжиж, эрїїл энх, тїргэн бойжиж байвал эх хїний сэтгэл ханаж єєр юуг ч хїсэж шаарддаггїй болой.


Зургаадугаар магтаал, Дундаршгїй их ачлалт хайр


Элбэрэлт эхийн гїн их ачлал нь газар мэт


Эцгийн єндєр их ачлал нь тэнгэр мэт болой


Хамаг бодосыг боловсруулан амьдруулагч газар дэлхийн адилаар эх хїмїїн нь їр хїїхэд олныг тєрїїлж асран бойжуулмуй. Эцэг эх хїмїїн нїгїїд хайр халамж, сэтгэл санааны хувьд адил бєгєєд тєрїїлсэн їр нь хэчнээн муухай байсан ч сайханд сэтгэж, ялангуяа хїїхэд нь євчин зовлонтой, тахир дутуу, согог эмгэгтэй болбол эрїїл саруул байхад нь хайрлаж байснаасаа чилїї ихээр хайрлан , арчлан халамжилж, сэтгэл зїрх нь ямагт эмзэглэж байдаг.Эцэг эх хїмїїний хувьд їр хїїхэд нь голт зїрхэн сэт бєгєєд сэтгэлийн гїнээс догдлон, хайрлан халамжилж єсгєсєн ачлал гавьяа нь їлэмж их тул хамгаас дээдлэн хїндэтгэвээс зохистой. 


Долоодугаар магтаал,Єгєємєр их ачлалт хайр


Эх хїмїїн идэр залуу насандаа


Алтан модны мєчир нахиа мэт биетэй


Ариун лянхуа цэцэг мэт сайхан царайтай


Ухаа ягаан єнгийн уруултай


Ува модны шинэхэн навч мэт хємсєгтэй


Дэлгэр сэргэг оюун ухаантай


Дэвжиж бадарсан цог жавхаатай


Дун цагаахан зєєлєн арьстай байдаг ч


Їрийнхээ тєлєє мєнхєд шаналсаар


Їзэмжит цэцэг мэт сайхан царайд нь їрчлээс сууж


Єдєр шєнєд хир буртгийг нь їргэож цэвэрлэсээр


Єнгєлєг сайхан арьс нь гэмтэн шархалмуй


Їнэхээр эрдэнэ мэт залуу идэр насаа


Єєдєсхєн їрдээ л зориулан єнгєрєєснєєр


Їїрдийн зовинолт, ядаргаа дїїрэн царайтай болон хоцордог


Єгєємєр ачлалт эхийн сэтгэл агуу бєгєєд хїндэтгэлтэй






Наймдугаар магтаал, Асрал буянт их ачлал хайр


Хайрт хїмїїн нь орчлон хорвоог орхин одоход элэг зїрх эмтрэх мэт шаналан зовохын адилаар эх хїмїїн бээр їрээ алс одоход сэтгэл нь ихэд чилээрхэн зовдог тул эх їрийн амьдын хагацлыг єгїїлэх юун.Тєрж єссєн нутаг орноо орхин алс холд одсон хїїгээ эсэн мэнд байхыг ерєєн суух эцэг эхийн сэтгэл ч харь холд хадагдан, нэгэн єдрийн ємнє боловч даруй тїргэн эргэн ирэхийг хїсэн бурхан шїтээндээ цаг їргэлжид залбиран даатгамуй.Їр хїїхэд нь чимээ алдран олон жилээр сураггїй болоход эцэг эхийн сэтгэл цаглашгїй ихээр шаналан хол ойрын барааг єдєр шєнєгїй саравчлан нулимсаа урсган хїлээдэг.Эцэг эх бээр ор сураггїй болсон їрийнхээ хойноос элэг зїрх эмтэртэл энэлэн хайлах нь ойн хїн гєрєєс гагц їрээ алдаад орилон шаналах мэт чулуун зїрхийг ч уяраам ажгуу.


¬Есдїгээр магтаал, Єр нимгэн агуу их ачлалт хайр


Эх хїмїїний энэрэл хайр гїн их болой.Хїїхдээ бїдэрч унахад нь єєрєє унасан мэт бие сэтгэл нь зовж, євдєхєд нь єєрєє єрсєж євдєх мэт шаналан, эцэстээ їхэлд тулбал


ємнєєс нь їхэхээс їл буцан эрхэмлэн энхрийлсний хэмжээ цаглашгїй бєгєєд їр хїїхдэд нь єчїїхэн зовлон тохиоход энэрэлт эх нь єдєр шєнєгїй бурхан тэнгэртээ залбиран даатгаж, “Їрйин минь зовлон надад иртїгэй” хэмээн мєргєдєг юм.Хїїхдээ гэрээс алсад явахуйд эхийн хайр энэрэл ямагт тїїний хамт явж, даарч бээрэх, єлсєж ундаасах зэрэг зовлон тохиолдохоос айн сэрэмжилж їрийнхээ тєлєє аль сайн ерєєлийг тавин їргэлжид залбирах ажгуу.Хэрэвзээ їрдээ єчїїхэн тєдий зовлон тохиолдсоныг сонсвоос хоол унднаас гарч , амгалан тайван сууж чадахгїй стэгэлээр асар их шаналдаг буюу.


Аравдугаар магтаал, Єнє мєнхийн ачлалт хайр


Эцэг эхийн ачлалт сэтгэлийг нар сарны гэрэл хамаг газар дэлхийг єнє уртад гийгїїлэхтэй адилтгаж болно.Їрээ хайрласан эцэг эхийн сэтгэл тэднийгээ хаа явсан ч цаг їргэлжид хамт байж, суух босох тїр хоромд ч ямагт бодож санасаар байдаг буюу.Зуун нас зооглосон эцэг эх нь наян настай їрээ ч балчир хїїхэд мэт санаж, хайр халамж нь дундралгїй цаг ямагт энхрийлсээр байдаг. Ачлалт эцэг эхийн єршєєл хайрыг їнэхэр єгїїлж баршгїй, энэрэл хайрын дээд нь болой гэхчлэн эцэг эхийн арвин их єршєєл хайрыг Ялж тєгс нєгчсєн бээр айлдаж дуусаад дахин зарлигласан нь:


Аяа бэрх.Эгэл олон тєрєлхтний зарим бээр ааш зан сайхан, эелдэг даруу байхад зарим бээр сэтгэл санаа догшин хэрцгий, мулгуу тэнэг байдаг.Эцэг эхийн єршєєл энэрэл огтхон ч боддоггїй бєгєєд эцэг эхдээ хэрхэн хандаж буйгаа ч їл мэдэх мунхагийн дээд муу хїмїїс буй. Эцэг эхийн ачлан тэжээсэн ариун хайрыг умартаж їлэмжийн их ачийг нь бачаар хариулагч элбэрэл журамгїй, ачлалгїй тэдний байдал нь эцэг хийн сэтгэлийг їнэхээр их эмтрїїлдэг.


Хэвлий дэх їр нь єдрєєс єдєрт, сараас сард томрохын хэрээр сууж босох амаргїй, идэж уух, амрахад хэцїї болж хїнд євчинд нэрвэгдсэн мэт санагдавч эх бээр їрээ амь мэт хайрлан, амар мэнд арван сар тээхийн тєлєє єєрийн зовлонгоо огоорч єнгє їзэмжээ гаргуунд нь гарган явсаар нярайлдаг.Цаглашгїй их зовлонг амсан тєрїїлсэн їрээ тэтгэж арчлахад хэчнээн хїнд бэрх байлаа ч биеэсээ салгалгїй энгэртээ наан элгэндэ тэвэрсээр гар хєл нь євдєн чилж байсан ч зовлонд тоолгїй, гагц їрээ харан баясах сэтгэлээр амирлагч эхийн хайрыг сайтар санагтун.


Тэрчлэн нялх балчир їрийнхээ хир буртагийг угаан цэвэрлэх, орондоо шээхэд нь нойроо хугаслан хуурайлж, норсон газарт нь єєрєє хэвтэн биеийн илчээрээ хатаах тэргїїтэн олон зовлонг эдлэвч бэрхшээн шантрах сэтгэл їл тєрнє. Эх хїн єєрийн биеийн цус, шимээс боловсорсон ариун сїїгээ гурван жилийн турш їрдээ харамгїй хєхїїлэн тэжээсээр єєрєє турж эцдэг байна.


Дєнгєж тєрсєн нярай їр нь єсєн торниж, тїїнээс нас бие гїйцэн эрийн цээнд хїрсэн ч эцэг эх нїгїїд їрсээ ямагт асран халамжилж, дээд хїмїїн болгохоор сурган хїмїїжїїлж тэднийгээ ажмл тєрєл, гэр оронтой болтол нь санаа тавин сэтгэлээ чилээсээр байдаг.Їр хїїхэд нь євчилбєл эцэг эхийн сэтгэл ихэд хямарч тїїний тєлєє єєрєє євдєн чилээрхдэг юм.Харин їр нь эрїїл саруул болмогц сэтгэл нь амирлаж, биеийнх нь шаналал ядаргаа аажмаар илааршин тэнхэрдэг байна.Энэ мэтчилэн эцэг эх бологсод хэчнээн их зовлон зїдгїїр амслаа ч гагц їрээ л торниулан бойжуулахын тєлєє хамаг сэтгэлээ зориулдаг.


Гэтэл зарим бээр єсч том болмогцоо ах эгч, ахас ихэсийг хїндлэх ёс жаягийг їл анхаарч, эцэг эхээ асарч хамгаалах, сургаал захиасыг даган биелїїлэх ёсыг зєрчин эцэг эхээ эсэргїїцэн єгїїлэл тавих, хэрэлдэх, улмаар эцэг эхдээ дайсагнаж гэр доторх настан хїнийг “Хєгшин зєнєг” хэмээн доромжлох, ах эгч, дїї, тєрєл саднаа ч їл тоон гар зєрїїлэх тэргїїтнээр хїний ёс журмыг алдан, хилэнц нїглийг ихээр їйлдсээр эцэг эхээ сэтгэлийн хїнд євчинд автуулдаг байна.


Зарим бээр эрдмийн мєр хєєвч ахмад настан, багш, эцэг эхийн сургаалийг їл тоон ихэд эсэргїїцэн зєрчєєд, гэр орноосоо єєрийн дураар холдон тэнїїчилдэг. “Би бїхнийг мэдэж байна” хэмээх сэтгэлээр омогшин бардамнаад, эцэг эх садан тєрлийн сургаалийг їл авна.Цаашид энэ муу чанар нь лавширснаар хїн чанаргїй, харгис хэрцгий, єштєн дайсан мэт нэгэн болоод ураг тєрлєєс эгнэгт холдон, єдєр хоног єнгєрєх тусам їнэн худал, авах гээхийг ч ялгахгїй болсноор єєрєє єєрийгєє хорлон мунхагийн туйлд хїрнэ.Улмаар муу хїмїїстэй нийлж эх нутаг, элгэн саднаа ч огоорон алсад одож, худалдаа наймаа тэргїїтэн элдвийн їйл эрхэлсээр эрдэнэт хїмїїний биеийг барж єтєлнє.Заримууд нь харийн нутагт эхнэр авч, унасан газар, угаасан ус, тээж тєрїїлээд тэтгэн єсгєсєн эцэг эхийг умартан, тэднийхээ элбэрэл хайрыг хэрхэн хариулах тухай энэ насыг бартал єчїїхэн тєдий ч їл сэтгэн, хэрхэн хїн болсноо їл мэдэн амьдарна.


Зарим бээр ажил хєдєлмєр їл эрхлэн алс хол тэнїїчлэн одоод муу хїмїїстэй нєхєрлєн єєрийн биеийг їл хичээн , явдал їйлээ їл шинжлэн амьдарснаар эцэстээ гэмт їйл їйлдээд гянданд хоригдох тэргїїтэн хїнд ялаар шийтгэгдэж тэндээ їхэх нь ч буй.Заримууд нь хїнд євчин тусаад ганцаардан зовж, гудамж захаар тэнїїчлэн нар салхинд гандан сїлд хийморь нь зайлж , эцэг эхийн ачлалыг ч сэтгэлгїй амий егїїтгэх нь бий .Гэтэл эцэг эх нь алс холд одон сураг алдарсан їрийнхээ хойноос єдєр шєнєгїй мєрєєдєн шаналж, хэзээ ирэхийг їл мэдэн нїдээ хєхєртєл ширтэн гашуудан уйлсаар хорвоог харах нїд нь сохорч, амьсгал нь давхцан, євчин эмгэг тусч, аливаа їйлдвэр їйлдэх чадваргїй болоод насан туршид амгаланг эс їзэн шаналсаар хорвоог орхидог байна.


Зарим бээр оюун тєгєлдєр тєрсєн ч ухаан муу, тєлєвшсєн зєв бодолгїйгээс шалтгаалан муу хїмїїнтэй нєхєрлєн, хорон нєлєєнд нь автаад буруу мєрєєр зохисгїй їйлийг їйлдэж , архийг эрхэмлэн єдєр шєнєгїй согтууран, элгэн садандаа ямагт хор хохирол учруулсан тэвчихийн аргагїй нэгэн болно.Эцэг эхийн ачлалыг їл мэдэх нэгэн бээр єглєє гэрээс гарч шєнє дєлєєр буцан ирэвч эцэг эхийн эрїїл мэндийг чїл асун, їл хайхрах тул єтєлж ядарсан эцэг эх нь ачлан сувилах хїн їгїй хоцроод зогсохгїй, єрєвдєх сэтгэлгїй їрийнхээ тєлєє сэтгэлээр амгалан байж їл чадахын дээр ачлалгїй їзээсээ болж єрєєл бусдаас элдэв зэмлэлийг сонсон доромжлол хїлээх нь ч буй.


Зарим бээр єтєл буурай болсон эцэг эхээ їл тоож, дуугарагїйгээр їл барам хорвоог орхисны дараа нь эмгэнэн гашуудалгїй хїндэтгэх ёслолыг ч хий дургїй байдаг байна. Эцэг эх нь шаналан гомдовч “Дээшээ харах тэнгэр хол, доошоо гишгэх газар хатуу” гэгчээр арга мухардаад єсгєх гэж єдий их ачлал хайр їзїїлсний хариуд эргээд амьдын тамд унадаг.


Єтєлж доройтсон эцэг эхээ їр хїїхэд нь асран дээдлэх нь хїмїїн тєрєлхтєний тогтсон жам ёс билээ.Гэтэл зарим бээр энэхїї ёсыг їл хїндэтгэн, бусдын ємнє эцэг эх нь зэмлэгдэн шоологдох элдэв ярианаас болгоомжлоод ядарсан эцэг эхээсээ туйлын их ичингїйрэн зовдог байна.


Зарим бээр эцэг эхийгээ тэжээхийн тухай ажиллаж чармайсаар эцэстээ эцэг эхээ мартаж, улмаар хайхрахгїй болдог. Ээцг эхийн їгийг їл ойшоон эхнэрийнхээ їгээр яван, ахмад настныг ч хїндлэх сэтгэлгїй болсон їрээ хараад эцэг эхийн сэтгэл ихэд зовж яс нь хавталзах боловч яах ч аргагїй суудаг аж. Зарим охид нєхєрт гарсны дараа эцэг эхээ їл хїндэтгэн їг зааврыг сонсохгїй болоход эцэг эх нь хатуу зєєлєн арга бїхнийг хослуулан хїмїїжїїлэхийг оролддог. Тэрчлэн эр нєхєр нь аашилж зодох ч явдал цєєнгїй гарна.Гэвч ааль зангаа засч зєв замд орохгїй явсаар ачлалт эцэг эхээсээ аажмаар холдовч эцэг эх нь їрийнхээ тєлєє зовж шаналсаар байдаг юм.


Зарим охид эцэг эхээ їл хїндлэн нєхрийг даган харийн газарт одоод тєрсєн газар нутаг, эцэг эхээ їл санан, чимээ сураггїй алдран одсон ч эцэг эх нь їрийнхээ хойноос ямагт санаа тависаар сэтгэл нь євдєж, унтах амрахыг ч мартдаг.Эцэг эх хїмїїн бээр їрийнхээ тєлєє зовниж хайрлан санах нь мах цусанд шингэсэн хэзээ ч хувиршгїй сэтгэл мєн. Ер эцэг эхийн асрал хязгааргїй бєгєєд їїнийг їгээр илэрхийлэн бичиж дуусашгїй болой.Їр нь болж заяан їлгэрлэшгїй их тусыг нь хїртсэн атлаа эцэг эх, ахас ихэсээ їл хїндлэх аваас хилэнц нїглийн їр нь энэ ба хойт тєрєлд цаглашгїй хїнд бєгєєд єршєєн уучлахын аргагїйг санагтун.Эцэг эхийн тїмэн зузаан єршєєл хайрыг єгїїлж барахгїй хэмээн Ялж тєгс нєгчсєн бээр айлдаж дуусахад, Бурханы їг бїрийг гэмшин сонсч байсан шавь нар нь газар сєгдєн, тэнгэр т мєргєєд єчїїхэн биеийнхээ євчїїг дэлдэж, єєрсдийгєє буруушаан шаналснаас бїх биеийн шар їснийх нь сїв болгоноос цус нэвчин , зарим нь тїр зуурын бачимдлаас болж ухаан алдан, эцэг эхээ єдий болтол эргэж тойроогїй явсандаа ихэд шаналж , єндєр дуугаар орилолдон :


-Аяа бид юутай их нїгэлтэй хїмїїс билээ.Эцэг эх минь їр биднийхээ тєлєє хэмжээ хязгааргїй зовлон эдэлж байсныг бодоход санаж гїйцэшгїй юм.Єнєєг хїртэл ухаараагїй явсан бид уучилшгїй хїнд ялтай ажгуу.Єнгєрсєн їеэ бодохоор харанхуй шєнє сохор дїлийгээр мунгинан тэнїїчилж явсан мэт.Согтуу хїмїїн галзуу мэт агсран , амаараа шороо їмхэн єдєр шєнийг єнгєрїїлэх мэт гэмт явдлаа ойлголгїй єдгєє хїрчээ.Ялж тєгс нєгчсєн бурханы айлдварыг сонсохуйяа тїнэр харанхуй дахь зїїд нойрноос сэрсэн мэт хэмээгээд єєрсдийн тїмэн бурууг ойлгон гэмшиж тєрєл садан, ахмад їе, євгєд дээдэс, эцэг эхээ хїндэтгэн ачлаагїйгээ бодохоос хурсан олны биеийн хєлс асгарч, элэг зїрх нь эмтрэх мэт шимширч, тус тусдаа ”Энэрэлт эцэг эх минї, эдїгээг хїртэл эцэг эхийн асрал хайр, элбэрэл журамыг хариулахыг сэтгээгїй явсан бидний нїглийг єршєєн соёрх.Нэгэн удаа ч болов гэм хилэнцээ гэмшин хїлээх боломж олгон соёрх хэмээлдэн єршєєл энэрэл хїсэмжлээд,


Ялж тєгс нєгчсєн бурханаа хандан єчсєн нь :


- Эрхэм дээд багш минь ээ, эцэг эхийн цаглашгїй их ачлалыг хэрхэн хариулах аргыг айлдан соёрхож хайрла хэмээсэнд , Ялж тєгс нєгчсєн бээр айлдсан нь :


- Шавь нар минь, нэгэнт та бїгд эцэг эхийн энэрэл хайрын цаглашгїйг, тїїний ачилж їл хариулсны гэмийн хїнд бэрхийг ухаарсан тул би бээр та бїхэнд эцэг эхийн ачийг хариулах бэрх ёсыг тодорхой айлдая.


Сайтар сонсогтун.


Нэгэн зїйл: Аливаа хїмїїн зїїн мєрєн дээрээ эцгээ, баруун мєрєн дээрээ эхээ дамнаад Сїмбэр уулын єєд авирахуйд мєрийг нь дамнуурга холгон цоолоод ясанд нь хїрч янгинан євчлїїлж, цус нь нэвчин урсаад хамаг бие, хєл гар нь цусаар будагдсан ч эцэг эхийн гїн их ачлалыг хариулж їл чадах. Мянга тїмэн удаа энэ мэт явсан ч хариулж їл чадмуй.


Нэгэн зїйл: Алив хїмїїн хоол унд ховор тарчиг їед эцэг эхээ тэжээн тэтгэхийн тєлєє хамаг биеийн махаа огтлон єгч, энэ мэт їйлдлийг мянга тїмэн удаа давтан їйлдсэн ч эцэг эхийн гїн их ачлалыг хариулж їл чадмуй. 


Нэгэн зїйл: Алив хїмїїн эцэг эхээ эсэн мэнд, амар байлгахын тєлєє залбиран єєрийн хоёр нїдээ ухаж єргєн, энэ мэт їйлдлийг мянга, тїмэн удаа давтан зовсон ч эцэг эхийн гїн их ачлалыг хариулж їл чадмуй.


Нэгэн зїйл : Алив хїмїїн єєрийн эцэг эхийн амгалан жаргалангийн тєлєє єр зїрхээ сугалж тарчлан зовж, энэ мэт їйлдлийг мянга, тїмэн удаа давтсан ч эцэг эхийн гїн их ачлалыг хариулж їл чадмуй.


Нэгэн зїйл : Алив хїмїїн эцэг эхийн ачлалыг хариулахын тєлєє халуун моголцог тємрийг залгиж, бїхий биеэ тїлэхээс їл буцан , энэ мэт їйлдлийг хэдэн мянгантаа давтсан ч эцэг эхийн гїн их ачлалыг хариулж ганц удаа ч їл чадмуй хэмээн айлдсанд,


Тэдгээр тойд тэргїїтэн хурсан олон “Эцэг эхийн ачлал хайрыг хэрхэн хариулах аргыг эс олбоос їнэхээр ичгїїрт хэрэг” хэмээн їзэж бїгдээр Ялж тєгс нєгчсєнєє ийн єчив:


-Эрхэм дээд багш минь ээ,эдїгээ бид ачлалгїй явсандаа їлэмж гэмшмїй.Гэвч хэрхэн эцэг эхийн ачийг хариулж болном, хэлж сурган айлдана уу хэмээв.Ялж тєгс нєгчсєн бээр тэдгээр нєхдєє энэрэн таалж, ачлалгїй явснаа ухааран гэмшиж тэсгэлгїй ихээр наминчлан буйг нь болгоогоод ийн зарлигласан нь :


- Хэрэв та бїгд эцэг эхийн єршєєл хайрыг хариулъя хэмээвэл хэрхэвч энэ мэт зургаан зїйлийг гїйцэтгэх хэрэгтэй.


Анхдугаарт :


Энэ аймгийн номыг бич


Хоёрдугаарт энэ аймгийн номыг їргэлж унш


Гуравдугаар :


Їйлдсэн бїх гэмээ наминчлан боомтолж, буяны їйлд шамд


Дєрєвдїгээрт:


Багш гурван эрдэнийг авралд барин, їргэлжид даган ор 


Тавдугаарт:


Ёс журам, шагшаабадыг чанд сахиж хэрхэвч бїї цалгардуул


Зургадугаарт:


Дээдийн номыг їйлдэх мэргэн аргыг дэлгэрїїлэн


Зон олон ардад єєрийн биеэр їлгэрлэн буяны їндсийг тавихтун


Эдгээр зургаан їйлийг сайтар їйлдэж чадваас даруй


Эцэг эхээ хїндэлсэн ачлалт хєвгїїн болмуй


Эс чадваас гурван муу заяа тэргїїтэн


Энэлэлт тамын орноо эргэлзээ їгїй унамуй


Аяа бэрх


Эцэг эхдээ элбэрэл їгїй хїмїїн нїгїїд


Энэ нас барагдсаны эцэст тамын орноо одмуй


Энэ тамын орон бол хєндлєн гулдаар найман тїмэн бээрийн хэмжээтэй , дєрвєн талаараа тємєр хэрмэн тогоо углуулж, биеэ тємєр тээрмээр хэмх тээрэмдїїлэх сэлт цаглашгїй зовлонг амсмуй.


Тэрчлэн хутга мэсээр хагачуулан, гэдэс дотор яс шєрмєсєє тасдуулан сїйтгїїлж, арьс махаа ялзлуулан нэгэн єдрийн дотор мянган удаа тєрж, тїмэн удаа їхэх зовлонг амсагч амьтад бол эцэг эх , євєг дээдсээ хїндэтгэн їзэлгїй арван хар, таван завсаргїй нїглийг дураар їйлдэн, буян нїгэл, авах гээхийг ялгалгїй явсан ачлалгїй хилэнцэт хїмїїс мєн.


Тэндээс Ялж тєгс нєгчсєний энэ зарлигийг сонсоод хурсан олон бїгд эцэг эхийн ачийг їл санан, їл хариулсандаа гэмшин зовниж, нулимс унаган Ялж тєгс нєгчсєнєє ийн дахин сайтар єчив:


-Бид эцэг эхийн ачийг хариулахын тухайд хэрхэхийг дахин тодорхой айлдан соёрх хэмээн єчсєнд,


- Ялж тєгс нєгчсєн бээр :


- Эцэг эхийн ачийг хариулах хамгийн сайн арга бол миний айлдсан энэ номыг тїмэн олонд тїгээн дэлгэрїїлэх явдал мєн.Нэг дэвтрийг ч зон олонд хїргэвэл эрхэм дээд Бурханы ач тусыг хїртэнэ. Арван дэвтрийг тараан дэлгэрїїлбээс даруй эрхэм дээд арван бурханы ач тустай учирна.Энэ номлолыг зуу, мянга, тїмээр дэлгэрїїлэн тарааваас даруй эрхэм дээд тїмэн бурхантай учирна.Аливаа номыг олон тїмэнд хэдийчинээ тїгээн дэлгэрїїлбээс тєдий чинээ олон бурхадын авралд багтана.Эцэг эхийн ачийг олон тїмэнд ойлгуулан тїгээсний буянаар тїмэн бурхан чамайг сахин хамгаалах болно.Эрхэм дээд буяны хїч бурханы адистэдээр эцэг эх чинь Энхжингийн оронд тєрж, баяр цэнгэлийн дээдийг хїртэх бєгєєд тамын орны аюул зовлонгоос їїрд аврагдмуй.


Аая бэрх.Тэндээс их аяга тахимлагууд, хамаг их хуврагууд, тэнгэрийн найман аймаг тэргїїтэн хурсан олон бїгдээр тэсгэлгїй ихээр гэмшин, Ялж тєгс нєгчсєний гэгээн сургааль номлолыг сайтар сонсохуйяа бїх бие нь дагжин чичирч, толгойн їс нь єрвийн босоод Ялж тєгс нєгчсєн бурханы ємнє бїгдээр чин сэтгэлээсээ гэм буруугаа наминчлаад :


“Бид энэ цагаас хойш єнє їїрд хаа явсан ч, мянган бэрх тїмэн бартаа туулхвч, тїсэн хутганы їзїїрт хатгагдан хагалуулавч, бїхий л бие маань няцарт, яс минь хэмхрэвч Бурханы гэгээн сургаалийг хаа явсан ч марталгїй єнє мєнхєд чанад мєрдєн сахисугай.Бидний толгойг сэлэм, жадаар цавчиж байсан ч, биеийг мэст уулын галт хїрдээр дайруулан цусан гол урсгавч Бурханы сургаалийг єчїїхэн тєдий ч їл зєрчсїгэй.Бид мянга, тїм, живаа сумны єєдєєс сєрєн їхэх сэхэхийн їїдэнд хїрэвч Бураны сургаалаас бїї няцсугай.Тємєр цалмаар оосорлуулан хїлэгдэж, чирэгдэн тарчлавч Бурханы сургаалаас бїї ухарсугай “ хэмээн тангараглав.


Тэндээс Аин гавьяат Хотол баясгалант бээр Ялж тєгс нєгчсєн бурхан хаа бїхий тїїнээ алгаа хамтатган мєргєж:


- Эрхэм дээд багш минь ээ, энэ номыг чухам ямар ном гэх буй хэмээхїйд,


Ялж тєгс нєгчсєн бээр хурсан олонд хандан :


- Энэ нь “эцэг эхийн ачлалыг хариулахад бэрх” хэмээгч ном болой.Та бїхэн сайтар сахиж їргэлжид журамлаж явагтун хэмээн зарлиг болсонд,


Хотол баясгалант тэргїїтэн их аяга тахимлагууд, хамаг их хуврагууд хийгээд тэнгэр, хїмїїн ба асур, гинари сэлт хурсан олон бїгд хичээнгїйлэн сонсоод, Ялж тєгс нєгчсєний энэрэнгїй сэтгэлд талархан ертєнц дахинаар баясалцаад бурханы номлосныг илтэд магтан дуурсгавай.


Тэндээс тэд бїгдээр сэтгэлээ шулуутган,” тєрєл бїрдээ эцэг эхийн ачлалыг биширч хїндлэн, Ялж тєгс нєгчсєн бурханы сургаалийг хичээнгїйлэн сахиж эрхэмлэн мєрдєєд, ямагтад шамдах болтугай.Эх болосн зургаан зїйл хамаг амьтны тусын тулд энэ номлол энгїй огторгуй лугаа сацуу амьтан бїхэн дор тїгэх болтугай “ хэмээх ерєєлийг талбисан болой.Єлзий хутаг орших болтугай.


“Дадъяата ум мїни мїни маха мїни шагжа мїни ей суха”


"Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургаал" Эмхтгэсэн Г.Пүрэвбат 2010 он. номноос авав.


Эх сурвалж: http://gegeengerel.blogspot.com/

Бодь сэтгэлт Саран хөхөөний намтар


Намо Гїрї Манзушри аряа Дарэ яа
Бодь сэтгэлийг эрхшээсэн Саран хєхєєний тїїхээс тэнэг мунхаг ч амар хялбар ойлгох гол зїйлїїдийг єгїїлсэн хамаг орчлонд шим їгїйг їзэгчдийн чихний чимэг.
Нэгдїгээр бїлэг
Бурхан бїгдээс їлэмж ачтай
Болгоол энэрлийн сэргэн аргын нараар
Бялд єчїїхэн миний оюуны лянхуаг тэтгэсэн
Багш дээдийн єлмийд оройгоор мєргєе

Очирыг баригч, дєрвєн нїїрт, хєх хоолойт тэнгэр тэргїїтэн
Ихэд хєєрємшигчид єєр єєрийн оройн титмээр
Алиний єлмийд мєргєж їйлдсэн тэнгэрийн дээд
Авралт Шагжаан эрхэм тїїнд оройгоор мєргємїй

Очир дара хийгээд гэтэлгэгч Манзушир
Хиргїй богд ба Дивамгара тэргїїтэн
Бїхний хураангуй бурханы ганц эцэг Зонхова
Хєвгїїд луга сэлтэд зїрхнээсээ бишрэн мєргємїй

Хэмжээлшгїй гїргэмийн тоосноос цогцолсон сїмбэр уулыг  буман нар тэвэрсэн мэт лагшинтай
Хэлний жаран дєрвєн эгшиг тєгєлдєр,  хязгаарлашгїй  амьтны эгээрлийг хангасан зарлигтай
Хоцроолгїй  мэдэгдэхїїн бїхнийг  болгоосон чухал энэрлийн чин зориг, жишихэд бэрх таалалтай
Хязгаарлашгїй бурханыг їїсгэгч ганц эцэг Манзушир намайг тэтгэгтїн

Хамаг бурхадын нигїїлсэнгїйг нэгд хураасан
Хязгаарлашгїй амьтан бїгдэд ганц хїїтэй эх
Асар цагаан уулсын орны итгэл Жанрайсаг
Амьтны тусад хувилсан сэлтэд бишрэнгїйгээр мєргєе
Амьтан бїгдийг тїргэн гэтэлгэгч ялж тєгссєн эх
Оюуны самбаа дээдийг хайрлагч Хэлний эрхэт эх
Авралт бурханы эх їлэмжийн хос охин тэнгэр
Аяа миний зїрхний лянхуан цоморлигт їргэлжид цэнгэ

Орчлонгийн орноос уйсагч хэн нэгний
Уйсал магад гарахуйг арвидуулах тэргїїтэн
Сайн тус буй тул орчлонд тэнїїчлэх їедээ
Саран хєхєє болсоны туужийг энд бичие

Энэтхэг хутагтын оронд энэхїї сайн галвын нэн татагч ( бурхан ) дээдсїїд номын хїрдийг эргїїлэх орон Арш унасан уулын ойр орчимд, зургаан их хот байдгийн нэг болох Варанасид, бидний багш Шагжамуни гаслангаас гэтлэх ёсыг їзїїлээд хэтэрхий удаагїй нэгэн цагт Лхайжин хэмээгч нэгэн хаан байсан юм. Тїїнд нэгэн хїї мэндэлсэнд эцгийн нэрнээс хэсэглэн Лханандовдан гэж нэрлэсэн бєгєєд эгэл ардууд Ригдан хаан хэмээн єргємжилдєг, бага балчраасаа чухаг дээд гуравт сїжигтэй, царай зїс їзэсгэлэнтэй  ухаан саруул нэгэн байлаа.Мєн тэр цагт энэтхэгийн баруун зїгийн Заландхара нутагт их хаан Машога хэмээгч машид баян чинээлэг хийгээд эрх хїч агуу их, хутагт болон олон мянган эгэл хуврагт єргєл хїндлэл їйлддэг, ялангуяа Наваантаяа бурханы хувилгаан гэлэн Дима мэдвий бал ( Хир їгїйн цог) хэмээгч ламыг дахин дахин ордондоо залан ном номлуулдаг, нууцын эзэн Очирваань тэргїїтэн олон ядам бурханаар адистэдлїїлсэн нэгэн байсан билээ.Нэгэн удаа тїїнд зїїн хацартаа удвалын зураг бїхий , чихэнд нь илдний байдал тодорхой їзэгдсэн, биенээс нь ч удвалын їнэр анхилсан нэгэн охин  мэндэлжээ.Тїїнийг мэндэлсэн даруйд хєх удвалаар бороо орсон юм.
Тэр цагт Димамэдвийбал лам залраад “ энэ охин Ногоон Дарь эхийн хувилгаан мєн” хэмээн эшийг їзїїлсэн бєгєєд авшиг хїртээж адистэдлээд нэрийг нь Мадимахани хэмээн нэрлэсэн болой.Тэр охин ч бага наснаасаа л эгэл тєрєлхтєний явдал бїгдтэй эс нийлэлдэж, сїжиг хийгээд нигїїлсэнгїй сэтгэлтэй, єглєгч, їзэсгэлэн гуа бєгєєд эелдэг зєєлєн ч ёс суртахууныг чанд баримталсан ялгамжаат явдал мєрєєр тєрєлхтєн бїгдийн сэтгэлийг татсан нэгэн байсан тул зарим нэг их хаан бэр болгохоор гуйхад эцэг  ах хоёр нь єгєн завдахын цагт :
Тэнгэр дээд эцэг хїї намайг болгоо
Гуралзах могойн їїртэй адил
Гэр нь гэм бїхний орон бус уу
Цог учралыг эдэлж, амгалангаар цэнгэсэн ч
Цогнойсон хорт могойн сїїдэрт сэрїїцэх мэт
Эрхэм дээдэс намайг нигїїлсэн єршєєвєєс
Єчїїхэн би хувраг болохыг хїсч байна хэмээн айлтгасанд эцэг нь :

-          Охин минь гэр бїлийн гэм нь
Огоот чиний їзсэн шиг байгаа боловч
Аглаг хийдийг шїтэхэд бэрх
Амны идээ хувцасаар амьдрахад бэрх
Хїслийн амгаланг тэвчихэд бэрх
Хэрвээ шагшаабадыг доройтуулах  аваас
Тэсэхэд бэрх муу заяанд баттай унана
Тиймийн тул ашиг алдаа хоёулаа их
Тэгэхээр чи баян чинээлэг хааны
Тансаг єргєєнд одвоос сайн хэмээн зарлигласанд охин дахин айлтгав:
-Эцэг та намайг галд шатаасан ч
Їнэн хэрэгтээ хорлосон бус
Гэхдээ шадаас гэтэлж болшгїй
Гэрийн галд шатааваас тийм бус хэмээн айлтгаснаар эцэг нь:
-Їнэхээр чи хувраг болохыг хїсэх аваас Димэд ламын  мэлмийн ємнє шагшаабадын эдээр їндсээ ариусгаад  сэрэмжтэйгээр хийдийг шїтэх нь зохистой хэмээн зєвшєєрлийг єгєв.Тийнхїї Дэмид балдан багшийг урин залаад хувраг болох тухай айлтгахад :
-Аяа чиний сайтар тунгаасан мэт
Эгэл гэр нь бїхний хїлээс
Их нисванистанд галтай адил
Гэвч мэргэн аргат дээд бодьсадва
Гэмт нисванисийн эрхэнд эс одвоос
Гэрт оршин байсан ч тїїнд
Гэм халдахгїй лянхуа мэт
Амьтанд тустай ч тїїнийг орхиод
Амнчлан єєрийн тусыг бодвоос
Аяа тэр нь доодыг явдал
Аврагч дээдийн їл зохилдох зїг
Тиймээс охин чи мэргэн аргаар
Тєв нутаг руу тїргэн од
Тэнд амьтны тус агуу их гарна хэмээн эшийг їзїїлээд залрав.
Тэгээд эцэг Машога ч Махабоди суврага тэргїїтэнд бараалхангаа охиноо хувь тєгєлдєр хааны хатан болгон єгєхийн тулд олон тїмэн бараа болоочдын хамт тєв нутагт морилон очиход Одивиша нутгаас нааших олон хаад тэр охины алдар цууг сонсоод гуйхын тулд Очир сууринд ирэв. Тэр цагт номт хаан Машога охины хамт Махабоди суьарга тэргїїтэнд тахил, хїндлэл їйлдээд, охиныг гуйгаачин олон хаадын аль нэгэнд нь би єєрєє сонгон єгєх аваас зарим нэг нь уурлана гэж їзсэнээс тэдгээр хаадад єгїїлэв:
-          Аяа надад охин олон байхгїй зєвхєн ганц тєдий байна.Тиймээс та нарын хэнд  нь єгєєд хэнд нь єгєхгїй байх вэ. Тийм болохоор та бїхэн нєгєєдєр сайн хувцасаа ємсєж, чимэг зїїлтээ зїїгээд нэгэн цагт ирэхтїн. Охин маань цэцэгийн эрхийг хэнд хаяна тїїнд эрхийг єгнє хэмээн єгїїлсэн ажээ.Нєгєєдєр нь тэдгээр хаадыг ирэх цагт охиндоо :
-          Аяа охин чамайг хїссэн хаан олон  тул би нэгэнд нь єгєх аваас нєгєє нь уурлах болно, чи цэцгийн эрхи їїнийг нєхрийн хувь алинд байгаа тїїнд хяагтун гэж хэлээд цэцгийн эрхийг єгєв. Тэр цагт тэдгээр хаадаас Одивиша ба Магадха орны хаан хоёр хїч дорвижилгоо их учраас эхэнд гарсанд охин цэцгийн эрхисийг эс хаяв.Тїїнчлэн олон хаан ирсэний сїїлд хаан Лханандовдан цагаан даавуун хувцас ємсєж, цєєхєн тїшмэлээр хїрээлїїлэн ирсэнд охин цэцгийн эрхисээ хаясанд эцэг нь  :
-          Аяа охин минь чи машид тэнэг бус уу хїч дорвижилго эрх баялаг надтай тэнцїї Одивишагийн хаан тэргїїтэнд цэцгийн эрхийг эс хаяад Варанасийн хаан тєгс эдлэл єчїїхэн тїїнд юу бодож шидэв хэмээн зарлигласанд охин :
-          Аяа эцэг богд намайг сонс
      Эрхэм дээд нь номын баялаг
      Дунд нь цог ба идрийн баялаг
      Доод нь эдийн баялаг билээ
      Саруул ухаан дээд эд
      Сїшиг бишрэл дунд эд
      Сайн хєрєнгє доод эд
      Тиймээс тэрхїї хаан хїї
      Дээд болон дунд эрдмийг эрхшээжээ
      Эрдэм сїїлчийнх нь байхгїй ч гэмгїй
Иймээс цэцгийн эрхийг єгсєн юм хэмээн єгїїлэв.Тэгээд эцэг нь охиндоо сургаал захиас сайтар хайрлан Варанас руу явуулаад єєрийг нь Варанасид урин залсан ч эс залран баруун зїгтээ буцсан юм. Мадимахани Варанасид залраад дээд хатанд єргємжлєгдєв.Тїїнийг Варанасид ирсэнээс хойш хааны эрх хїч хуучнаас  машид ихээр дэлгэрч, хаан хатан дээд тэр хоёр сїжигтэй бєгєєд єгєн чаддаг, ичгїїр сонжуурыг мэддэг тэргїїтэн дээдсийн эрдэм бїрэн гїйцдээр баялаг, бїх албат иргэдэд язгуур тєгєлдєр эцэг эх хоёр хэмээн магтаалын дээд орон болов. Албатууд ч ихэнхдээ зєвхєн тэр хоёрын эрдмийг даган дуурайх болсон байна.Бас Эйлэг, Эйнзин тэргїїтэй олон хатад хийгээд  номын тїшмэл Лодойравсан, мянганы их ноён Ямшэ тэргїїтэй олон шадар тїшмэл, Гарма –Од ба Вїзана тэргїїтэй олон бярманы хамтаар улс орноо тэтгэн байв.
Тийнхїї ном хийгээд доривжилго машид баялаг ч охин тєрєхєєс хїї эс тєрсєнд хїслийн тэнгэрт хїї тєрїїлэх соёрхолыг талбин залбирч байх тэр нэгэн їест ємнє зїгийн орны хаан Санбуужинба хэмээг олон оронд бурхантай уулзсан бєгєєд ном сонссоны эцэст Бодалад залраад хутагт Жанрайсигтай уулзсанд хутагт бээр :
-          Язгуурын хєвшїїнээ орон Варанасид хаан  Гїланраза хэмээгч чухаг дээд гуравт машид сїжигтэй, дээийн номын бїтээлээр цагийг єнгєрїїлдэг нэгэнд хїї байхгїй байгаа тул сэтгэлд чинь таарч байвал чи тїїний хїї болох ерєєл тавиад тєрєл авагтун.Амьтны тус бїтэх болно хэмээн зарлиглав.Бас гэтэлгэгч Дарь эх:
-          Сайн болой.Хїї чи хутагтын зарлигласанчлан бїтээхээр одогтун.Би ч тэр оронд хаан тїїний Мадимахани хэмээгч хатны ёсоор оршин буй бєгєєд тїїний хэвлийд орогтун.Тїїнийг хэдий чинээ оршихыг хїртэл чамд шуламын хууралт ирэхгїй.Храин хойд зїгийн хаан Намдїжэй чиний тїшмэл болж тєрєх ба тэнгэр Прэнма чиний хатан болон тєрєєд саад тотгор хийх бєгєєд хуурч їйлдэнэ.Гэвч чи ямар ч биенд оршсон ч зовох їе гарахгїй гэж зарлиглав.Тэгээд хутагт эцэг эх хоёрын зарлигласанчлан бїтээх ам тангараг єгєєд оройгоороо єлмийд ннь мєргєж, ерєєл тавиж, їхэн егїїдээд Варанасид дээд хатан Мадимаханигийн хэвлийд оршив.
Ээцн эхийн тїїхийг товчлон хураасан ба насан юїлээд хэвлийд оршсон нэгдїгээр бїлэг....

“Бодь сэтгэлт Саран хєхєєний намтар”  орчуулсан.С.Гантємєр гавьж.2010 он. номноос авав.

Эх сурвалж: http://gegeengerel.blogspot.com/

Monday, August 27, 2012

Хүүхдийн боловсролд анхаарах зүйлс

Удахгүй эцэг, эх болох болон болсон хүмүүст зориулан dayarmongol.com-с уншсан нийтлэлээ хүргэж байна.

Хэдий Америкт биш ч гэсэн уншихад илүүдэхгүй зүйлүүд байлээ шүү.

Д.Баярсайхан /Сакраменто/
Америкт “fulltime mom” гэж дуудуулж, ээж гэдэг ажлыг бүтэн цагаар хийгээд даруй 7 жил гаруй хугацаа өнгөрчээ. Хүүхдүүдийн маань том нь энэ жил ахлах сургуульд орсон, дундах нь 2-р анги, бага нь прискүүлд /preschool/ явж байна. 3 өөр сургуульд болон дугуйлан секцэнд нь зөөж авах, сургуулийн үйл ажиллагаанд туслах зэрэг ажлаа “үглэн” гүйцэтгэхийн хамт эндхийн ерөнхий боловсролын системийн бүхэл болон хагас шатыг /том нь 2-р ангидаа энэд ирсэн/ дамжиж байгаа хүүхдүүдийнхээ “ачаар” нэлээд туршлага, мэдээлэлтэй болжээ. Ингээд Монголынхоосоо эрс өөр боловсролын системтэй тулгараад байгаа эцэг эхчүүддээ бага ч нэмэр болох, нэг ч гэсэн Монгол хүүхдийн маань амьдралд эерэг өөрчлөлт авчрах болов уу гэж бодоод хэдэн өдөр сууж мэдээллүүдээ нэгтгээд та бүхэндээ хүргэж байна. Калифорн мужийн Сакраменто хотын хэдхэн сургуульд дээр үндэслэсэн мэдээлэл гэдгийг анхаараарай. Өөр, муж, хотод, сургууль заавал адил байх албагүйг та бүхэн юу эс андах вэ. Хамгийн гол нь ерөнхий төлвийг харуулж байгаад юм.
2 дахь хэсгийг эндхийн Монгол хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд тулгарч байдаг бэрхшээл, хүүхдүүдэд маань үзүүлж буй орчны нөлөө, үзэл бодол, хүмүүжлийн талаар хувийн бодол санаагаа бичихээр төлөвлөж байна. Зөвхөн эцэг эхчүүдийн талаас төдийгүй хүүхдүүдийн зүгээс асуудлуудыг харахыг оролдох гэсэн юм.
Бид нар эндхийн Монгол хүүхдүүдийг болон өөрийн хүүхдүүддээ ингэдэггүй, тэгдэггүй гэж үглэсээр удлаа. Одоо харин хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч ашигтай ямар арга зам байна вэ гэдэг талаар эцэг эхчүүд та санал бодлоо бичиж бусадтайгаа хуваалцана гэж найдаж байна. Эцэг эхчүүд бид ялангуяа мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч нарын үгийг сонсмоор байна.

1. Сургуулиас өмнөх боловсрол
Гэртээ

Сургуулиас өмнөх боловсрол гэхээр бидний санаанд хамгийн түрүүнд ясли, цэцэрлэг буудаг. Гэтэл үүнээс түрүүлж хүүхдийн анхны сурах танхим гэр нь, анхны багш нь эцэг эхчүүд болдог гэж энэд үздэг. Яагаад гэдгийг хүүхдийн тархи судлаач эрдэмтдийн судалгаа харуулж байна. 0-5 насанд хүүхдийн тархи хамгийн хурдтай хөгждөг бөгөөд хүний амьдралын чухал үед болох нь судалгаагаар тогтоогдсон билээ. Хүүхдүүдийнхээ эрчимтэй хөгжлийн энэ үед нь эцэг эхчүүд дэмжээд өгвөл насан туршдаа номонд дуртай, сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болох зэрэг амьдралын томоохон өөрчлөлтийг авчрана гэж эрдэмтэд судлаачид үздэг. Гэхдээ цагийн юм цагтаа гэнэ. Хүүхдүүдийн хөдөлгөөн, чадвар, мэдлэгийг хариуцдаг тархины хэсэг тухайн хөгжиж бойжиж бэлэн болсон тохиолдолд л хүүхэд тухайн физик хөдөлгөөн, мэдлэг чадварыг хийж сурдаг аж. Жишээ нь 2 нас гэхэд хүүхдийн нүдний хараа хөгжиж дуусна. 2-3 насанд хэлний хөгжил маш хурдацтай явагдаж үгийн баялаг нь огцом нэмэгддэг юм байна. Энэ үед хүүхдийн тархи нь дэлхийн бараг бүх үгийн аялгыг хэлэх дуудах чадвартай байдаг юм байна. Хүүхдүүд шинэ хэлийг эрт сурах тусмаа сайн гэнэ. Гэхдээ тэдэн наснаас хойш сурч чадахгүй гэсэн ойлголт байхгүй тул хүүхдүүд хэлийг хэзээ ч амархан сурах боломжтой. Харин 5 нас хүртлээ юм ярьж сураагүй хүүхэд амьдралынхаа цаашдын хугацаанд ярианы бэрхшээлтэй хүн болох магадлалтай ажээ. Хараа, сонсгол, мэдээлийг тогтоох үйл ажиллагааг хянадаг тархины хэсгүүд хөгжиж хоорондоо үр ашигтай харьцаанд ороход бэлэн болсон тэр үед л хүүхдүүд уншиж сурахад бэлэн болдог юм байна. Энэ нь цөөн тооны хүүхдүүдэд 5-аас өмнө, ихэнх хүүхдүүд 6-7 насанд бүрэн хөгжиж бэлэн болдог. Харин 8 хүрсэн хүүхэд анхан шатны унших чадвар суугаагүй байвал санаа зовоход илүүдэхгүй гэж National Institute of Mental Health байгууллагын судлаач эмч Jay Giedd бичжээ. Тэгвэл эцэг эхчүүд энэ үед нь хүүхдүүддээ юугаар тус болж болох вэ? Гадуур энэ талаар зөвлөгөөний ном, мэдээлэл зөндөө л байгаа. Харин надад Монгол ээж, аавуудад тохирч магадгүй хэдэн санаа байгаа юм. Үүнд:
- Эх хэлээрээ гэртээ хүүхэдтэйгээ ярих нь бидний зүгээс хүүхэддээ өгч байгаа хамгийн энгийн бөгөөд хялбар бэлэг юм. Англи хэл дөнгөж сурч байгаа хүүхдүүдтэй гэртээ Монгол хэлээр ярих нь дэмий л толгой эргүүлнэ гэж бодох хэрэггүй. Урьд нь ч Америкт цагаачдад хүүхдүүдээ сургуульд амжилттай байлгая гэж бодвол гэртээ хүүхдүүдтэйгээ Англиар ярь гэж зөвлөдөг байсан байна. Гэтэл одоо өөрчлөгдөж харин ч боловсролын байгууллагын зүгээс бидэнд гэртээ эх хэлээрээ ярихыг уриалах болжээ. Бага насны хүүхдүүдийн тархи 2 болон түүнээс дээш хэлээр зэрэг сонсож ойлгох чадвартай төдийгүй энэ нь тэдний хэлний хөгжилд муугаар нөлөө үзүүлдэггүй нь туршилт, судалгаагаар батлагдсан билээ. Харин ч эх хэл, соёлоо хүүхдүүддээ дамжуулаад зогсохгүй шууд л зоволтгүйгээр 2 хэл эзэмшсэн хүн болж өсөх нь глобалчлагдаж байгаа өнөөгийн ертөнцөд үеийнхтэй харьцуулбал тэдэнд давуу чадварыг өгч байна. Шинэ хэл эзэмшихийн тоолонд нэгэн өөр ертөнц хүний өмнө нээлттэй болдог билээ. Түүнчлэн нэг зүйлийг 2 янзаар нэрлэж байгааг анзаарч мэдэхийн хамт аливаа зүйл, тэмдгийг өөр өнцгөөс харах санааг багаасаа шингээгээд авдаг нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд сайнаар нөлөөлдөг гэнэ. Өнгөрсөн 8 сард гарсан нэгэн судалгааны мэдээнээс сүүлийн үед айлууд унаган Англи хэлтэй хүнээс илүүтэй англи хэлээр ярьдаггүй хүмүүүсээр хүүхдээ асруулахын хамт 2 дахь хэлийг хүүхэддээ үнэгүй сургаад авдаг болж байгаа талаар уншлаа. Хэрэв Англи хэл асрагчийн унаган хэл л биш бол хүүхдүүдтэй нь Англиар ярихыг нь хориглож, зөвхөн өөрийнхөө  эх хэлээрээ ярихыг шаарддаг болсон гэнэ. Учир нь хэл судлаачдын сүүлийн судалгаагаар бага насны хүүхдүүд төдийгүй, нялх хүүхдүүд тухайн хүн ярьж байгаа хэлэнд маш мэдрэмжтэй байдаг аж. Хэрэв хүүхэд унаган биш хэлтэй хүнээс аливаа хэлийг бага ч гэсэн буруу хэллэг, дуудлагатай сурвал дахин засаж сурахад маш төвөгтэй болдог гэсэн байна. Хэрэв ээж нь хүүхэдтэйгээ эх хэлээрээ дандаа ярьдаг байсан бол хүүхдийн тархи том болсон хойно нь ч гэсэн эх хэлээ сонсмогц автоматаар эх хэлнийхээ чиглэлд шилждэг аж. Jenn Berman-ийн “Super-Baby: 12 Ways To Give Your Child a Head Start in the First 3 Years” номноос татсан ишлэлд хүүхдээ 2 хэлтэй болгож өсгөхийн давуу талыг бичсэнийг дурдвал: IQ тестэд илүү өндөр оноо авдаг, асуудлыг шийдвэрлэх чадвар /problem solving skills/, хэлний болон математикийн давуу чадварууд, өөр соёлыг хүлээж авах чадвар, цаашдын амьдралдаа илүү орлоготой байдаг зэргээр бичжээ. Иймд бид гэрт гэлтгүй гадуур ч гэсэн хүүхдүүдтэйгээ Монголоор ярьж, хариултаа ч гэсэн Монголоор авахыг хичээдэг болох хэрэгтэй болж байна.     
- Хүүхдээ бага наснаас нь номонд дуртай болгохын тулд ном тогтмол уншиж өгөх, юу ойлгосныг нь асууж байх нь сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болгох эхлэл гэж багш, мэргэжилтнүүд зөвлөдөг. Бага насны хүүхдэд дээр дурдсан шалтгааны улмаас Монголоор шууд орчуулан уншиж өгч зургийг нь Монголоор тайлбарлахад хүүхдүүд шууд хүлээж авдаг. Бэлтгэл, 1-р ангийн дөнгөж уншиж сурч байгаа хүүхдэд нэгэнт үг аялгуу нь жигдэрсэн тул англиар уншиж өгч болно. LeapFrog, LeapPads зэрэг электрон ном, бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн хэрэглэж болно. Нүд эрээлжилсэн олон электрон хэрэгслэл гарын дор байгаа өнөөгийн үед хүүхдүүдээ номтой найзлуулах гэдэг илүү их хүчийг шаардаж байна. Хүүхдийг номтой ойрхон байлгах боломжийг эрж хайх нь зүйтэй юм. Жишээ нь хүүхдийн гарын дор ном байлгах /машины дотор, орны хажууд гэх мэт/, насанд тохирсон сайхан номыг баяр, төрсөн өдрөөр нь бэлэглэж хэвших, уншсан номоо найз нөхөдтэйгээ солилцож уншихыг нь дэмжих гэх мэт.  Хүүхдүүддээ зав гаргаад номын сангаас ном авч өгч байгаарай.
- Хүүхдүүдтэй цаг гаргаад юм ярилц. Машинд нэлээд хугацааг өнгөрөөдөг бидний хувьд сургууль, гэрийн хооронд хүүхдүүдтэйгээ ярилцах сайхан боломж олддог. Хөгжмөө унтрааж, хүүхдүүддээ асуулт тавь, үгийг нь сонс. “За юу хийв, ямар байв” гэсэн ерөнхий асуултын оронд тодорхой асуултууд, тухайлбал: хэн хэнтэй тоглосон, найрсаг тоглосон эсэх, найздаа ямар нэгэн сайн юм хийсэн, юу зурсан, ямар ном багш нь уншиж өгсөн, юуны тухай байсан, ямар ямар зүйл тавган дээр нь байсан, ямар өнгөтэй байсан гэхчилэн асууснаар хүүхдүүддээ таньж мэдэхээс гадна асуултын далимаар юм зааж сургаад өгнө. Тэдний тархины хөгжилд ч гэсэн нэмэр болно.
- Өвөө эмээ нь энд ирж хүүхдүүдийг нь харж, сургааль номоороо хүмүүжүүлдэг алтан боломж бидний ихэнх олдоггүй билээ. Гэрийнхээ ойролцоо, байрныхаа эсвэл таньдаг хөгшчүүлтэй гэр бүлээрээ найз нөхөд болох боломжийг бүү алдаарай. Тэд маш их ухаан, мэдлэг, туршлагаа хүүхдүүдэд тань төдийгүй та нар уруу харамгүй өгөх болно.

Прискүүл /preschool/

Сургуулиас өмнөх боловсрол хүүхдийн амьдралд маш эерэг нөлөө үзүүлдэг нь прискүүлд хамрагдсан 1000 гаруй  хүүхдийг том болтол нь буюу 25 жилийн турш нэг районд төрж өссөн бөгөөд прискүүлд хамрагдаагүй бусад хүүүхдүүдийн амьдралтай харьцуулж ажиглаж, судалсан Чикаго хотод хийгдсэн томоохон судалгаа харуулсан билээ. Прискүүлд хүүхдүүдийг тоглоомын аргаар сургаж, оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлнэ. Ерөнхийдөө дараахь зүйлсийг хүүхдүүдэд сургаж эзэмшүүлж сургуульд бэлтгэдэг. Үүнд:
- Нийгмийн харилцаанд суралцах эхний алхмыг эзэмшүүүлнэ. Хүүхдийг ээж аав нь прискүүлд явуулахгүйгээр гэртээ өчнөөн мундаг үсэг зааж, тоо тоолуулж сургаад бэлтгэл ангид  орууллаа ч олон хүүхдүүдтэй харилцах чадвар эзэмшээгүй тулд энэ талаараа бусад хүүхдүүдээс хоцрох болно. Байрныхаа хүүхдүүдтэй тоглодог байсан ч гэсэн прискүүлд сурдаг багшийнхаа анхаарлыг бусад хүүхдүүдтэй хуваалцаж татах, бусад хүүхдүүдтэй таарамжтай байх, тойрог цагаар /circle time- хүүхдүүд тойрч суугаад саналаараа гарсан ангийнхаа хүүхдүүдийн ярих зүйлийг сонсох, асуулт тавих / санал бодлоо бусадтай хуваалцах, дүрэм тодорхой цаг хуваарьт захирагдаж сурдгийг гүйцэхгүй билээ.
- Сэтгэл зүйн хувьд томоохон дэвшилд хүрдэг. Прискүүлд явсан хүүхдүүд бие даасан хүн болсон гэдгээ бэлтгэл ангид орсон өдрөө аав ээжээсээ салахгүй уйлж тэврэлгүйгээр баяртай гэж хэлээд анги уруугаа ордгоор харуулдаг.
- Биеэрээ хийх олон зүйлд суралцана. Хэрэгцээтэй үед жорлонд орох, гар шүдээ угаах, куртикаа өмсөх, идэж уусан зүйлээ хураах зэрэг биеийн “хөдөлмөрийг” төвөггүй хийдэг болдог. Түүнчлэн хайчлах, наах, зурахааас өгсүүлээд тоглоом, паззле эвлүүлэх зэрэг нь тэдний гарыг сургуульд бэлтгэдэг.
- Оюун ухааны хувьд хөгжинө. Өөрийн нэр, үсэгнүүд, тоог төвөггүй таньдаг, аливаа зүйлийн дэс дараалал /patterns/, ижил аялгатай төгсдөг үгсийг /rhyme/ таньж мэддэг, хэмжээ, байршлын талаар ойлголттой болж төгсдөг.
-  Хүүхдүүдийн маань англи хэл маш сайжирч сургуульд ороход бэлэн болсон байна.

Хэрэв та ажил хийдэг болон сургуульд явдаг бөгөөд орлогын болон бичиг баримтын нөхцөлийг хангаж байвал бүтэн болон хагас өдрөөр 0-13 насны хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх /day care/, прискүүлд өгч төлбөрийг нь улсаас төлүүлэх боломжтой байдаг. Дээр нь зарим коммунитигийн коллежуудын дэргэд /Campus Child Care/ болон adult school-ийн дэргэд хүүхэдтэй оюутнуудад зориулсан цэцэрлэг ажилладгийг бас мартаж болохгүй. Мөн хэрэв гэр бүлийн оролгын нөхцөлийг хангаж байвал улсаас /Head Start/ болон Калифорн мужаас /State Preschool Program/ санхүүждэг сургуулиас өмнөх боловсролын программд /preschool/ 3-5 насны хүүхдээ үнэгүй хамруулах боломжтой. Прискүүлд хүүхдээ оруулахад дээрхээс арай хялбар, орлогын баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины бичиг, хаягийн баталгаа зэрэг бичиг баримтаар бүртгэнэ. Аль ч нөхцөлд хүүхдээ Child Action Inc байгууллагын Centralized Eligibility List /CEL/-д бүртгүүлэх ёстой. Үүний тулд тухай орох гэж байгаа цэцэрлэгийнхээ бүртгэлээр дамжуулан /бүртгэл хариуцсан хүн нь бүртгүүлж өгнө/ эсвэл өөрөө интернет /Сактогийнх www.sacramento.thecel.net, бусад коунтигийн линк нь http://www.childaction.org/theceldotnet/links.asp / утас, биеэр очиж бүртгүүлж болно. Ингэснээр тус байгууллагын жагсаалтанд байгаа сургалтнуудаас нөхцөл шаардлагыг нь хангасан программд хүүхдийг үнэгүй эсвэл хямд үнээр хамруулах боломж нээлттэй болох юм.

Прискүүлд хүүхдээ өгөхдөө анхаарах зүйлс:
Хүүхдүүд прискүүлд өдөрт 3-4 цагт хангалттай мэдлэгийг олж авж чадна. Ээжүүд бид аргагүй амьдралын шалтгаанаар хүүхдүүдээ аль болох олон цагаар үнэгүй цэцэрлэг /day care/, прискүүлд өгөөд ажил хийж хэдэн юм олохыг боддог. Гэтэл олон цагаар хүүхдүүдээ ямар газар, ямар хүүхдүүддээ цуг байлгаж байгаагаа сайн бодох хэрэгтэй юм билээ. Би өөрөө эхний үед дунд хүүгээ олон цагаар л сурч байвал сайн гэж бодоод 2 өөр цэцэрлэгт 4, 4 цагаар өгч зөөдөг байсан билээ. Гэтэл улсын болон мужаас санхүүждэг прискүүлүүдийн сургалтын орчин, материал, хангамж сайтай ч явдаг зарим районы прискүүлийн ихэнх хүүхдүүдийн гэр орчны байдал, хүмүүжил тийм ч сайнгүй байх нь бий. Хэдийгээр мэдлэг боловсрол сайтай багш сургагч нартай ч тиймэрхүү хүүхдүүд дунд бүтэн өдрийг өнгөрөөх нь тийм ухаалаг хэрэг биш болохыг хүүхэд дээрээ харсан билээ. Дашрамд нь нэгэн судалгааны дүнг та бүхэнд хүргэе. Өнгөрсөн жил Early Child Care Research Network байгууллагаас улсын санхүүжилтээр 15 жилийн турш хийсэн судалгааны дүн “Child Development” сэтгүүлд хэвлэгдсэнээр олны анхаарлыг их татсан билээ. Уг судалгааны дүнгээр өдөрт олон цагийг цэцэрлэгт өнгөрөөсөн эндхийн хүүхдүүд 15 насандаа бага насандаа гэртээ олон цагийг өнгөрөөсөн хүүхдүүдийг бодвол илүүтэй түргэн зантай, эрсдэлтэй зүйл хийх зантай байдаг гэж гарчээ. Энэхүү судалгааны удирдагч Deborah Lowe Vandell-ийн үзэж байгаагаар маш жижиг зан төрхийн өөрчлөлт нь тухайн хүүхдийн амьдралыг өөрчлөх нөлөөлөл болохгүй ч зан төрх нь төлөвшихөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь зайлшгүй юм гэсэн байна. Цэцэрлэгт өнгөрүүлж байсан цагийн хэмжээ их байх тусам тухайн хүүхэд сургуульд орсон хойноо илүүтэй догшин, үгэнд орохгүй байдаг гэж гарчээ Гэхдээ мэдээж цөөн тооны хүүхдүүдтэй, багш, сургалт сайтай, “good quality” буюу чанартай цэцэрлэгүүдэд хүмүүжсэн хүүхдүүд энэхүү судалгааны дүнд хамаарахгүй. Тэд нийтдээ 60 хувь нь доогуур болон дунд зэргийн чанартай цэцэрлэгт, 16 хувь нь өндөр чанартай гэж үнэлэгдсэн 1364 хүүхдүүдэд ажиглалт судалгаа явуулсан аж. Эхийг нь уншихыг хүсвэл http://www.healthkey.com/a-z/reproductive/sns-health-kids-daycare,0,3796936.story энэ линкээр орж хараарай.

2. Ерөнхий боловсролын улсын сургууль
Ерөнхий боловсролын сургалт Kindengarden буюу бэлтгэл ангиар эхэлнэ. Анх элсэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины бичиг, хаягийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлж бүртгүүлнэ. Ихэнх бэлтгэл ангийн хичээл 3-4 цаг орчим үргэжилдэг бол зарим сургуулиуд бүтэн цагийн буюу бусад ангиудтай адил хуваариар хичээлдэг бэлтгэл ангитай байдаг. Энэ цөөхөн цагт сургуулиуд бэлтгэх тухайлбал үсэг, өнгө, дүрс нүдлүүлэх, нэрээ бичдэг болгох, өргөн хэрэглээний богино үгнүүдийг сурах зэргийг заахаас гадна сургуульд дуртай болгох, цэцэрлэгээс сургууль уруу шилжих энэхүү том алхмыг нь аятайхан байлгах үүднээс цэцэрлэгийг санагдуулах snack time буюу хоолны цаг, завсарлага, ганцаарчилсан болон групп төрөл бүрийн ажиллагаанууд программд нь албан ёсоор багтсан байдаг билээ.
Бага сургуульд хувьд Монголынхоос өөр нь хүүхдийн багш нар жил бүр солигддог. Сургуулиуд хичээл эхэлсний дараахан open house буюу нээлттэй өдөр, “back to school night” хийдэг ба үүнд эцэг эхчүүд заавал очиж байгаарай. Үүгээр та сургууль, анги болон багштай нь танилцаж хичээлийн чухал өдрүүд буюу прожект, даалгаврын эцсийн хугацаануудын талаар мэдэж авах, элдэв хандив, фийлд аяллын мэдээллийг энэ үед тараадаг. Мөн сургууль, ангид туслах хүмүүс туслах өдөр, цагаа хуваарь дээр нь бичиж үлдээнэ. Улирлын амралт болоод хичээлдээ орж ирсэний дараахан эцэг эхчүүдээр өөрсдөөр нь цаг сонгуулж Parents Teachers Conference буюу багш нэг хүүхдийн эцэг эхтэй нь ганцаарчилж уулзалтыг хийдэг. Энэ үед хүүхдүүдийнхээ дүнтэй нь аль хэдийн танилцсан байдаг тул хүүхдийнхээ талаар санаа зовж байгаа болон ямар чиглэлээр хүүхэдтэй нь ажиллавал зохихыг багшид нь хэлж ярьдаг.
Бага, дунд сургуулиа төгсөх ангийн сурагчид төгсөх жилийнхээ өвөл нь орох сургуулиа сонгож, хавар нь бүртгүүлж авах хичээлийнхээ саналуудыг өгнө. Дунд, ахлах сургуулиудад хүүхдүүд сонгосон эсвэл хуваарилсан хичээлээсээ хамаараад хичээл бүр дээр өөр өөр хүүхдүүдтэй хичээллэнэ. Өөрөөр хэлбэл ангийн хүүхэд гэсэн ойлголт байхгүй тэр хичээлийг цуг авдаг хүүхэд гэж ярьдаг. Харин хичээлийн жилийн эхэнд хуваарилагдсан 6 төрлийн хичээлээ яг адил дэс дарааллаар өдөр бүр үзнэ. Монголынх шиг өдөр бүр өөр өөр хичээл ордоггүй гэсэн үг. Харин дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд Enrollment day буюу элсэлтийн өдрийг хичээл эхлэхээс өмнө зохион байгуулдаг. Үүнд хүүхдүүд эцэг эхийн хамтаар очиж хичээлийн хуваарь, номоо авах, хандив төлбөрүүдээ төлөх,  спортын хувцсаа худалдаж авдаг. Сургуулиас явуулсан Enrollment packet дахь имэржинси картууд, бусад хуудсуудыг бөглөж хураалгана.  Харин дунд, ахлах сургуулийн “back to school night” нь их өвөрмөц болдог. 10, 10 минутаар яг хүүхдийнхээ хичээлийн хуваарийн дэс дарааллаар бүх хичээлийн багшийнх нь хуралд суудаг. 10 минут болоод л хонх дуугараад дараагийн анги уруу нь явна. Багш нар нь товч тодорхой хичээлийнхээ ерөнхийг, тавих шаардлага, зарим прожектийн сүүлийн хугацаа зэргийг эцэг эхчүүдэд танилцуулна. 1, 2 минут багш нартай нь тусгайлан уулзаж болно.
Эцэг эхчүүдэд зориулсан тусгай вэб сайтаар нэр, нууц үгээ хийж ороод хүүхдийнхээ сурах явцыг тухайлбал гэрийн даалгавраа цагт нь өгсөн эсэх, тестүүд дээр ямар ямар оноо авсан, хичээлээ тасласан, хоцорсон эсэх, одоогооро ямар дүнтэй гарахаар байгаа, багшийн зүгээс тэмдэглэгээ байгаа эсэхийг харж, хэвлэж авч болно. Багш нар мэдээллийг байнга шинэчилж байдаг. Түүнчлэн сургууль бүр, дунд, ахлах ангийн багш нар бүр өөрийн вэб сайтай бөгөөд ихэнх багш нар сайт дээрээ хичээлийн хөтөлбөр, өдөр бүрийн гэрийн даалгаврыг тавьсан байдаг. Хэрэв хүүхэд өвчтэй хичээлдээ очоогүй болон гэрийн даалгавраа тэмдэглэж авахаа мартсан бол багшийнхаа сайт уруу ороод мэдээд авах жишээтэй. Нэг улирал дуусмагц хүүхдийн дүнг /report card/ шуудангаар гэрт ирүүлнэ.

Гэрийн даалгаврын хэмжээний хувьд сургууль бүр, багш бүр өөр өөрийн бодлоготой. Миний бодлоор гэрийн даалгавар нь хүүхдийн сурлагын үзүүлэлтэнд шууд нөлөөлдөг. Дараахь зөвлөгөөг харна уу.

- Гэрийн даалгавраа хийж, хичээлээ давтах чимээ шуугийн багатай байр, тохитой ширээ, сандал гаргаж өгөх
- Мэдэхгүй, ойлгоогүй хичээл, сэдэв дээр нь тусалж байх . Эсвэл www.khanacademy.org зэрэг сайтуудаас бараг олон төрлийн хичээлээр, сэдвээр үнэгүй онлайн видео хичээл заалгаад авах боложтой юм билээ.
- Бага насны хүүхдүүд гэрийн даалгавраа ойлгохгүй бол яаж хийх ёстойг нь бичсэн хэсгийг нь өөрөөр нь чангаар уншуул. Тэгээд яаж хийх талаар юу гэж олгосноо өөрийнх үгээр хэлүүл.
- Даалгаврын хэцүүгээс нь эхэлж хийлгэх нь зүгээр. Анхаарал нь арай сайн тогтвортой байх үе нь юм.
- Хэрэв танай хүүхэд чинь манай том хүү шиг гэрийн даалгавраа заавал сүүлийн өдөр нь, эцсийн минутанд нь тулгаж хийдэг бол дараахь зөвлөгөөг туршаад үзээрэй. Гэрийн даалгавраа өдөрт тогтмол цагт хийлгэж сургах.  Эхний үед өөрөө хажууд нь суувал босч явах гээд байхгүй болно. Хэрэв хүүхэд чинь тогтмол цагт ширээний ард суухгүй байвал сэрүүлэг тавиарай. Хүүхэд тань төдийгүй та ч гэсэн мартахгүй байх болно.
- Анги ахих тутам гэрийн даалгаврын хийх хугацаа нэмэгдэх болно. ТВ, компьютерээр үргэлж эрээлжилсэн, хөдөлгөөнт дүрс зураг байнга үзэж байдаг өнөөгийн хүүхдүүдийг анхаарлыг төлөврүүлэн ширээний ард тогтвортой сууж сургах нь ямагт том асуудал болдог билээ. Тэднийн анхаарлыг төвлөрүүлэх “хүч” хэрэглэх, залхахаас нь сэргийлэх, эерэг түлхэц өгөх гээд чадварууд шаардагдана. Монголд төрж, бага насаа өнгөрөөсөн хүүхдүүдийн хувьд цэцэрлэг, сургуулийн багш нарын чанга хүмүүжлийн ачаар тэдэнд багаас нь хэвшүүлсэн байдаг нь хүүхдүүд дээр харагддаг юм билээ.
- Коммунитигийн сервис даалгаврыг хэрэв танай хүүхэд тань энэ чиглэлд өөрийн гэсэн бодол байгаа бол тэр газар нь сервис хийлгээрэй. Жишээ нь хөгшчүүлийн газар, байранд хөгшин хүмүүстэй тоглох, ярилцах, эмнэлэгт өвчтэй хүүхдүүдийг эргэж очих тоглуулах, саатуулах, ан амьтныг асарч арчлах гээд төслүүд байж болно. Үгүй бол буулгаж авахад амрыг бодож гэрийн ойролцоох номын сан, бага сургууль зэрэгт туслаж болох юм. Мөн хүүхдээс нь өөрөөс нь саналыг асуу. Зарим хүүхэд найз нартайгаа цуг хийх сонирхолтой байдаг.         
- Сургуульд сэтгэлгээний зүйл бараг хийж байгаагүй миний хувьд номын репорт, ямар нэг сэдвээр прожект /project/ хийх даалгаврууд цоо шинэ зүйл байсан. Бага, заримдаа дунд сургуулийн хүүхдүүдэд эдгээр даалгаврыг хийж гүйцэтгэхэд хэрхэн хийх санаа /idea/ гаргах, сэдвээ сонгох, хэрэгцээт хэрэгслэлийг худалдаж авах зэрэгт эцэг эхийн туслалцаа хэрэг болдог. Жишээ нь шинжлэх ухааны прожестийг ямар сэдвээр хийх талаар эхлээд сонгох хэрэгтэй болно. Бага ангийн хүүхдэд ногоо ургамал хэрхэн үрсэлж байгааг өдөр, өдрөөр харж, тэмдэглэл хөтлөх гэх мэт ойлгоход амар, гарын дор зүйлээр хийх сэдвийг сонгох нь зүгээр. Том хүүхдүүдийн хувьд прожект, репорт хийх даалгавраа авмагц юуны түрүүнд эхлэхээс  дуусгах хүртлэх хугацааг хуваасан хуваарийг /судалгаа хийх, эхний драфт гаргах, сүүлийн хувилбарыг хэвлэх гэх мэт/ календер дээр нь тэмдэглүүл. Хуваарийн дагуу хүүхдүүдийг гүйцэтгэж байгаа эсэхэд хааяа хяналт тавихад илүүдэхгүй.

Ерөнхий боловсролын сургуульд анхаарах зүйл:
1. Хичээлийн өдрүүдээр ямар нэгэн юм бүү төлөвлө. Монголынх шиг сургуульд нь шалтгаан хэлээд болоо гэж бүү бодоорой. Хүүхдийн ирцийг хичээл эхэлмэгц л багш бүртгэж, энэ нь сургууль дистриктын компюьтер дэх мэдээлэл үрүү ордог. Хэрэв хоцорч очвол заавал сургуулийн оффисоор очиж бүртгүүлдэг нь сургуулийн захиргаа тухайн хүүхдийг хичээлдээ ирээгүй гэсэн мэдээллийг засч хоцорч ирснээр дистриктийн мэдээллийн сан уруу дахиж бичилт хийдэг гэсэн үг. Би сургуулийн attendance line-уруу нэг шалтаг хэлж утастаад хүүхдүүдээ 7 хоногоор хичээлийг таслуулж авч явснаас болж хэрэгт орох шахсан билээ. Учир нь сургуулийн дүрэм болон хуулийн дагуу зөвхөн хүүхэд өөрөө өвчтэй болон гэр бүлийн имэржинси үед л 1-ээс дээш хоногоор хичээлдээ ирэхгүй байхыг зөвшөөрдөг юм билээ. 5 хоногоос дээш өвчтэй бол заавал эмчийн бичиг хэрэгтэй зэргийг сургуулийн дүрэмд бичсэн байдаг аж. Гэр бүлийн имэржинси гэдэгт аялал зугаалга, ойрын ч байсан төрөл садны хурим найр, өвчин зовлон орддоггүй бөгөөд миний шалтаг гэр бүлийн имэржинси нөхцөлийг хангаагүй тул сургуулийн дистриктээс 3 нь ч захиа /3-аас дээш хоногоор хичээлдээ ирээгүй хүүхдийн гэр анхны захиа автоматаар илгээгддэг, танай хүүхэд чинь сургуульд тэдний өдрүүдэд бүртгэгдээгүй байна, яаралтай утастаж шалтгааныг тайлбарла гэсэн утатай, дараа нь хэрэв шалтгаан нь хүндэтгэж үзэхээргүй эсвэл шалтгаанаа тайбарлаж сургуультай учраа олуулж тасалсан мэдээллийн сангаас хасуулаагүй бол 2 дахь, 3 дахь захиануудыг авоматаар илгээдэг, 3 дахь захиагаа аваад учрыг нь олоогүй бол дараа нь над шиг сургуулийн дистриктын захиргаа, цагдаа, мужийн ажилтнууд зэрэг хүмүүс оролцож хүүхдээ хичээлийг нь таслуулбал бүх нийтээр заавал ерөнхий боловсролтой байх хуулийг зөрчсөн хэрэг болох, торгууль, эцэг эхийн хичээл, хуулийн шийтгэл хүртэл хүлээх болно гэдгийг эцэг эхчүүд нь сануулсан хуралд суух хэрэгтэй болно. Тэгээд ч анги ахих тутам хичээл хүндэрдэг тул хичээл, түүний дотор тест, лаб  зэргээс хоцруулахгүй тулд аль болохоор нэг ч гэсэн өдрийн хичээлийг  орхигдуулахгүй байвал сайн юм билээ. Хичээл тасарсан тохиолдолд гэрийн даалгавраа яаж ийгээд хийгээд очлоо ч тест, лаб-ыг тусгайлан хүүхэд чинь зориулж дахиж хийнэ гэдэг нилээд төвөгтэй байдаг.
2. Хүүхэд хичээлдээ хоцорч эхэлж байгааг эртхэн мэдэж туславал бүр муудахаас нь өмнө сэргийлж чадна. Хүүхдийн хичээлээсээ хоцорч эхэлж байгаагийн шинжүүдийг Parents сэтгүүлд бичсэнээр:
- Хичээл, тестэнд муу дүн авч эхлэх
- Өөрөө хичнээн хичээж зүтгэсэн ч дүн нь сайжрахгүй байх
- Гэрийн даалгавраа хийхгүй асуудал үүсгэх. Гэрийн даалгавраа мартах, хийхгүй бултах зэрэг нь тухайн хичээлдээ хоцорч эхэлж байгаа шинж байж боолх юм
- Сурах сонирхол нь буурсан байх. “Би тэнэг юм чинь, ийм юмыг би ч хэзээ ч ойлгохгүй” зэргээр өөртөө итгэлгүй болсон байх
- Тест авахад сандарч тэвдэх
- Гэртээ болон ангидаа сахилгуутах
Иймэрхүү шинж тэмдэг эхэлмэгц шууд загнаж хатуу арга хэмжээ авснаас илүүтэй яагаад тэгж байгаа, хүүхэд тань үүндээс санаа зовж байгаа эсэх, сайжруулах бодолтой байгаа эсэхийг нь асуулт тавихаар мэдэж ойлгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж бичжээ. Мөн багш нартай уулзаж ямар сэдвийг ойлгохгүй байгаа болон хичээлдээ хандах хандлага ямар байгааг олж мэдэж болно. сайн талыг олж харж сайшаах, үүн дээрээ дөрөөлж цааш ахиулах ёстой гэнэ. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, хичээлд сайжрах магадлалтай гэжээ. Манай хүүд тохиолдсон нэг шалтгаан бол доогуур сургалттай өөр сургуулиас шилжиж ирснийхээ дараа хичээлээ гүйцэтлээ дүн нь муудсан, дээр нь найз нөхөдтэй болоогүй байдаг зэрэг нь нөлөөлдөг юм байна лээ. Ийм тохиолдолд тэдэнд жаахан хугацаа өгч тэсвэртэй хүлээхэд зүгээр байх.
3. Гэр бүл нь сургалтанд нь идэвхтэй оролцдог хүүхдүүд хичээлдээ илүү сайн суралцдаг, цаашдын амьдралдаа илүү амжилт гаргадаг нь батлагдсан зүйл билээ. Нөгөө талаас энэд ямар ч шатны сургуульд хүүхдээ орууллаа ч Монголд байдаг шигээ хүүхдүүдийн боловсролыг сургуульд, багшид нь даатгаад орхиж болохгүй. Тэдний боловсролд идэвхтэй оролцох, багш нартай нь сайн харьцаатай байх нь маш чухал гэдгийг эндхийн эцэг эхчүүд андахгүй. Энэ нь боломжтой өдрүүд, цагаар хүүхдийнхээ ангид туслах /volunteer/, ангийн хэрэгцээтэй хичээлийн хэрэгслээр хандив өгөх, PTA буюу багш, эцэг эхчүүдийн холбоо болон сургуулийн бусад байгуулагын үйл ажиллагаанд боломжоороо туслах /хандив цуглуулах үйл ажиллагаанууд оролцох, элдэв хандив өгөхөд оролцох гэх мэт/ зэргээс эхэлнэ. Сургууль дээр юу болж байгаа болон юу болох гэж байгаа мэдээллийг сургуулийн онлайн сонин болон багш нар, PTA имэйлэн сүлжээнд бүртгүүлснээр имэйлээр хүлээж авдаг болоорой. Эдгээр зараас томоохон үйл ажиллагааг зохион байгуулах, аялал энэ тэрээд жолооч хийх, зарах борлуулах хоол унд, нарийн боов хийх гэхчилэн томоохон зүйлийг амжуулж чадахгүй бол ядаж 7 хоногт нэг ч гэсэн цаг гаргаад сургууль дээр ангид нь /бага ангийн хувьд/ багшид нь туслах ажлууд түүний дотор: ном өрж тавихаас өгсүүлээд, гэрийн даалгавар шалгах, элдэв сургалтын материал хувилах, ламинатлах, хайчилж бэлтгэх гээд жижиг шажиг ажлуудаас нугалж болно. Эдгээр эцэг эхчүүдийн оролцоо, нээлттэй байдал,  дэмжлэг туслалцаа нь багшид илүү сайн ажиллах бололцоог өгөхөөс гадна хүүхдийг нь сургаж тусалж байгаад багш, сургуулийн ажилтнууд нь баярласан талархсанаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Ялангуяа улс, мужийн санхүү муудаж, сургуулиудын санхүүжилтыг маш ихээр хасч байгаа, урлаг, уран сайхны зэрэг зарим программуудыг зогсоосон, бүх шатны сургулиудын нэг анги дахь хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа, багшийн туслахуудын орон тоог хасч байгаа зэрэг өнөөгийн хүндрэлтэй үед эцэг эхчүүдийн тус, оролцоог багш, сургуулийн ажилтнуудад маш сайнаар хүлээж авч байна.

Америк дахь Монгол эцэг эхчүүд бид хүүхдээ өндөр мэдлэг, боловсролтой хүн болно гэж найдаж хүлээдэг. Үүний тулд бидний зүгээс хүүхэддээ өсөх, сурах, хөгжих хамгийн боломжит нөхцөлийг өөрсдийнхөө хэрээр бүрдүүлж өгөх явдал билээ. Үүнд хамгийн түрүүнд хүүхдээ сайн сургуульд оруулах, дээр нь хэрэв хүүхэд чинь чадварлаг бол боломжоороо тусгай программуудад хамруулах хэрэгтэй юм. Хүүхэдтэй айлууд орон байрны байршлаа шийдвэрлэхдээ нэг номёрт сайн сургуультай районыг хайдаг нь учиртай. Хүүхдийн сургуулийг ойр ойрхон солих, холоос зөөх асуудал гаргахгүйн тул эхнээсээ сургуулиа сонгоод дараа нь байраа шийдвэрлэж байгаа хэрэг юм. Америкийн ерөнхий боловсролын системийн чанарын талаар их яриа гардаг. Учир нь эндхийн сургуулийн хүүхдүүд олон улсын тестүүдэд сүүлийн хагаст давхидаг, жилд 7 мянга орчим хүүхдүүд сургуулиа хаядаг, сургуулийн чанарыг тодорхойлсон улсын тестүүдэд хуурсан хэрүүл шуугиан тасардаггүй гээд. Хувийн сургуулиуд дээр байдал өөр байх. Цөөхөн тооны сурагчидтай, багш нар нэг бүрчилэн хүүхдүүдтэй харилцах боломжтой, санхүүгийн чадвар сайтай зэргээс хамаарч сургалт нь чанартай байдаг гэж бодож байна. Гэвч биднээс хэд нь хувийн сургуулийн төлбөрийг төлж чадах билээ. Гэхдээ улсын нь ч бай хайж байгаад хүүхдээ сайн сургуульд оруулаад, дээр нь хүүхэд нь ч хичээгээд явбал Америкийн Монголчуудын 2 дахь үе болсон үр хүүхдүүд маань амжилтанд хүрч чадна гэдэгт итгэдэг нэгэн. Монгол хүүхдүүд маань эхнээсээ ч харуулж эхлээд байна.
Сайн сургууль олохын тулд юуны түрүүнд улсын болон мужийн сургуулиудыг үнэлсэн үнэлгээ бүхий сайтуудаас эхлэх нь зөв билээ. Миний өөрөө хэрэглэдэг сайт бол www.greatschools.org  билээ. Уг сайтад тухайн хаяг, хотоор нь бүх шатны сургуулиудыг харьцуулан харах боломжийг олгодог. Тухайн сургуулийн уг сайтаас өгсөн үнэлгээ /1-10/, улс, мужийн тестүүдэд үзүүлсэн оноо, нэг багшид ноогдох сурагчдын тоо, багш нарын боловсрол туршлага, сурагчдын арьс үндэс, үнэгүй хоол иддэг хүүхдүүд болон 2 дахь хэл-Англи хэл суралцаж байгаа хүүхдүүдийн тоон харьцаа зэргийг харж болно. Мөн дээр нь эцэг эхчүүдийн санал шүүмжийг унших боломжтой. Хэрэв та хүүхдийнхээ сургуульд сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд танайх одоо байгаа газраасаа нүүх боломжгүй бол өөрийн харьяа сургуулийн дистриктын сургуулиудын дотроос сонгож хүүхдээ оруулж болох юм. Ихэнх нь хотод нүүлгүйгээр дистрект дотроо сургууль солихыг зөвшөөрдөг гэж бодож байна.
Сайн сургуулийн шинжүүдэд:
- Сурагчид нь улс, мужийн албан ёсны тестүүдэд гайгүй оноо авдаг
- Чадварлаг сурагчдад зориулсан тусгай программтай
- Урлаг, хөгжим, жүжиг, сэтгүүл зүй зэрэг тусгай программуудтай.
- Прожест дээр үндэслэж шинэ мэдлэгийг олгодог /project based learning/
- Чанартай сайн гэрийн даалгавар өгдөг
- Коммунити сервис заавал хийлгэдэг
- 2 дахь гадаад хэлийг сургадаг программтай
- Сургалтандаа техник технологи ашигладаг
- Багш өөрийн гаргасан тестээр хүүхдүүдийн сурсан зүйлийг байнга шалгаж байдаг
- Арьс үндэсний холимог байдал /дан нэг үндэстэн давамгайлаагүй байх/
- Эцэг эхчүүдийн байгууллага идэвхтэй ажилладаг
- Ирээдүйдээ итгэлтэй, коллеж уруу чиглэлтэй хүүхдүүд олонх нь сурдаг зэрэг орох болов уу.

Хэрэв хүүхэд сурлага сайтай бол сургуулийн дистриктын дэргэдэх чадварлаг сурагчдад зориулсан тусгай программыг нь сонирхоорой. Жилийн эцсийн болон тестийн дүнд үндэслэн тусгай программд орох боломжтой хүүхдүүдэд захиа ирүүлдэг. Жишээ нь Сактогийн San Juan School District-эд 2 сургуульд Rapid Learner /үгчилбэл хурдан сурагч гэх юмуу даа/, нэг бага /саяхан шинээр/ нэг дунд, нэг ахлах сургууль IB /International Baccalaureate буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ/ гэсэн тусгай программтай ангитай байна. Эсвэл өөрийн районы дистриктын тусгай программ байгаа эсэхийг сонирхож, хэрэв байгаа бол өргөдөл бөглөөд үзээрэй.

Сургуулиудаас гадна зарим чиглэлээр нарийвчилсан сургалт явуулдаг, эсвэл бага орлоготой, үндэстний цөөнхид дэмжлэг үзүүлдэг зарим тусгай программуудын талаар дурдвал:
- Sac State/U.C Davis MESA /The Mathematics, Engineering, Science Achievement / Center. Энэ төв нь сургалт сайнгүй сургуульд суралцдаг хүүхдүүдийг /educationally disadvantaged students/ STEM (Science Technology Engineering Mathematics) буюу шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн мэргэжлийг идэвхтэй сонирхдог болгоход чиглэсэн сургалт, математикийн тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг явуулдаг. Сакраметогийн нэлээд хэд хэдэн сургуультай хамтарч ажилладаг. Хэрэв хүүхэд тань чиглэлийг сонирхдог бөгөөд сургалт нь хангалтгүй санагдаж байвал бол эдний программд хамрагдах хүсэлтээ гаргаж болно. Сайтаар нь орж /www.csus.edu/mesa/ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
- Stanford University- дэргэдэх The Medical Youth Science Program. Энэхүү нэр хүнд бүхий сургуулийн энэ программд хойд Калифорний ахлах сургуулийн 10, 11-р ангид суралцдаг, бага орлоготой, үндэсний цөөнх коммунитигийн гаралтай эрүүл мэндийн чиглэрээр цаашид суралцах сонирхолтой хүүхдүүд өргөдөл бөглөж хамрагдах боломжтой юм байна. Программын талаар болон, сургалтанд хамрагдагсдад тавигдах нөхцөл, өргөдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн www.smysp.stanford.edu  сайтаар олж үзээрэй.
- U.C Davis, Irvine, San Diego, Santa Cruz-ийн дэргэдэх COSMOS /California State Summer School for Mathematics and Science/ буюу ахлах ангийн сурагчдад зориулсан математик, био технологи, инженер зэрэг шинжлэх ухааны чиглэрээр сургалт явуулдаг зуны программ. Зарим мэргэжлийн программ нь зарим шатны хичээлийг үзсэн байхыг шаарддаг юм байна. Энэ жилийн сургалтын үнэ нь 2675 доллар байна. Тодорхой нөхцөлийг хангасан хүүхэд санхүүгийн туслалцаа авах бололцоотой юм байна.
- Мөн U.C Davis дээр жил бүр болдог Math Fest-ийг хүүхдүүдтэйгээ очиж сонирхоход зүгээр гэсэн. Үнэгүй бөгөөд тодорхой нэг сэдвээр нэртэй хүмүүс сонирхолтой лекцийг уншдаг аж. Өөр сургуулиуд дээр болдог эсэхийг шалгана биз.
- Жүжиг, зохиол бичих сонирхолтой хүүхдүүд U.C Davis сургуулийн Area3 төслөөс /http://education.ucdavis.edu/area-3-writing-project/ явуулдаг арга хэмжээнүүд, түүний дотор эхлэн бичигч нарт зориулсан үнэгүй сургалт семинар, залуу бичигч нарын камп /Youth Writing Camp/ зохион байгуулагддаг аж. Мөн түүнчлэн California Poets in the School /www.cpits.org/, Sacramento Poetry Center /www.sactopoetrycenter.org/, сурагчдад зориулсан сургалт семинар, номоо хэвлүүлсэн зохиолч нараас зөвлөгөө авах болон тэтгэлэг авах болоцоо олгодог Capitol City Young Writers байгуулага /www.capitolcityyoungwriters.com/, Sacramento Suburban Writers /www.sactowriters.synthasite.com/ байгууллагын сайтууд орж мэдээлэл сонирхоорой. Өөр хотын хүүхдүүдийн хувьд дээрхийн жишээ маягар хайлт хийвэл зөндөө байгууллагын сайтууд олдоно гэдэгт итгэлтэй байна. Юм бичихийг хүсдэг хүүхдүүдэд гол нь ном их унших, бие биеийнхээ бичсэн зүйлийг уншиж, зөвлөж шүүмжилдэг групп байгуулах зэргээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билээ. 
- Intel Talent Search /www.intel.com/about/corporateresponsibility/education/sts/index.htm/ гэдэг нэр хүн бүхий тэмцээний талаар та бүхэн сонссон байх. Жил бүр 1600 гаруй ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад математик, шинжлэх ухааны чиглэлийн төслөөрөө өрсөлддөг. Ялагч нь 100 мянган доллар хүртэлх тэтгэлэг хождог билээ.

American Mensa байгууллагын чадварлаг /gifted/ хүүхдийн мэргэжилтэн Lisa Van Gemert-ийн бичсэн гоц авьяастай хүүхдүүдийн ерөнхий шинж тэмдгийг дурдвал:
 Том хүний хэмжээний ухаалаг ярианы чадвартай
 Зарим төрлийн сэдвээр гүнзгий мэдлэгтэй
 Нийгмийн /талаар/ сайн ойлгоцтой
 Хүн инээлгэх чадвартай /Sense of humor/
 Ой тогтооц сайтай
 Тухайн сэдвээр бүрэн ойлгоцтойгоо харуулсан ухаалаг асуултууд тавьдаг
 Тухайн үүрэг даалгаврыг хэцүү ч байсан дуусгадаг
 Биеэ даасан
 Хүрэх зорилго чиглэлээ сайн баримталдаг
 Улам их зүйлийг сурч байдаг
Сайн харвал кино дээр гардаг гоц авьяастай хүүхдүүдийн дүр зураг бууж ирж байгаа биз.
Танай хүүхдэд дээрх шинж чанар илэрч байгаа бол Mensa байгууллагын IQ тестийг өгч шалгуулах, чадварыг нь хөгжүүлэх программ ирж хайх нь зүйтэй болов уу.
Мөн тэдэнд гүнзгийрүүлэн сурахад зориулсан веб сайтууд, гар утасны аппликэйшонууд байдаг. Mensa байгууллагын зарим саналууд:
- Itunes U – apple.com/education/itunes-u/what-is.html#public-access
- Hoagies Gifted Education Page – www.hoagiesgifted.org
- Mensa – www.mensaforkids.org

Эцэст нь Generation M буюу media үеийнхэн гэсэн нэрийг аваад байгаа өнөөгийн хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд зориулж сургалтын зориулалттай тоглоом, мэдээлийн сайтуудыг жагсаав. Бид нарын хүссэн хүсээгүй интернэт, комьютер, утас, ТВ, кино хүүхдүүдийн маань амьдралын хэсэг болсон. Гэхдээ бидний хувьд утгагүй санагдах, хүүхдүүдийн дурлаад байгаа зодоон, буудаан, нэг юмнаас гарах гарц хайгаад эргэлдээд байгаа юм шиг тоглоомуудынх нь хооронд /эсвэл оронд нь/  доорх сайтуудаар оруулаад үзээрэй. Юмыг яаж мэдэх вэ. Таалагдах ч юм билүү.
Бага насны хүүхдүүдэд:
- www.ala.org/alsc Association for Library Service to Children байгууллагын вэб сайтаас Parents гэдгийг дарж орвол эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, хүүхдүүд зориулсан сургалтын чанартай төрөл бүрийн тоглоомуудыг тоглох боломжтой.  Мөн Great website гэдэг  хуудсанд төрөл бүрийн сэдвээр хэрэгцээт вэб сайтуудын жагсаалтыг оруулсан байна.
- www.preksmarties.com Энэ сайтад хүүхдийн насны ангиллаар жишээ smart baby, smart preschooler болон төгөлдөр хуур сургах гэхчилэн тодорхой чиглэлээр мэдээлэл, оюун ухаан сайжруулах тоглоом, программыг ангилж байрлуулжээ. Жишээ нь нүүр хуудасны Online learning center гэдгийг сонговол тоо бодох дасгалууд насны ангиллаар гарч ирж байна.
- http://resources.oswego.org/games/mathmagician/cathymath.html тооны сайт байна. Нэмэлт даалгавар маягаар эндээс тоо бодуулж болох юм.
- Нийт эцэг эхчүүдэд зориулсан маш аятахайн сайт бол http://www.familyeducation.com/home/ Энэ сайтнаас хүүхдийнхээ насны ангиллаар төрөл бүрийн сэдвээр зөвлөгөөг унших боломжтой юм билээ.

Дунд насны хүүхдүүдэд /8-12 нас/
- The National Geographic Society байгууллагын вэб сайт www.nationalgeographic.com/kids  Газар зүй, амьтан, биологийн мэдээллүүд, сэтгэлгээний тоглоом тоглох боломжтой.
- Хэрэв хүүхэд тань элдэв зүйл урлах, зохиох дуртай бол www.kiddoNet.com –д бүртгүүлбэл найз нөхөддөө төрсөн өдрийн и-кард бүтээх, янз бүрийн комик ном, элдэв клип эвлүүлж кино хийх, охидын хувьд янз бүрийн хувцаслалт, загварын эвлүүлэг хийх зэрэг янз бүрийн график, дизйны түүлсийг /tools/ хэрэглэх, эдгээртэй холбогдолтой тоглоомыг үнэгүй тоглох боломжтой.
- Хүүхдүүдтэйгээ цуг үгэн сүлжээ, үг үсэх таах тоглоом тоглохыг хүсвэл ww.AgameAday.com  сайтаар ороорой.
- Уран зураг, урлал сонирхдог, эсвэл хүүхэддээ танилцуулахыг хүсвэл The National Gallery of Art байгууллагын www.NGA.gov/kids сайтаар ороорой. Art zone хэсэгт зурах, будах, арт хэсгүүдийг эвлүүлж урлал бүтээх маш сайхан түүлсээр хүүхдүүддээ урлал бүтээлгэж болохоос гадна гэрээсээ гаралгүйгээр онлайнаар музейгээр аялаж бүтээлүүдийг сонирхож болох юм билээ.

Ахлах ангийханд:
- www.collegeconfidential.com  Коллежийн өргөдлөөс өгсүүлээд сургалт, төлбөр, амьдралтай холбоотой асар их мэдээлэл, хэлэцүүлэг бүхий сайт.
- www.apcentral.collegeboard.com уг сайтад “teacher” гэдгээр бүртгүүлж орвол хүүхдүүдийн өгсөн сүүлийн 10 хүртэлх жилийн доторх албан ёсны тестүүдийн энгийн хариу, дурын асуултандаа хариу авах боломжийг өгнө.
- www.easybib.com Ахлах ангийн хүүхдүүд материал бичихдээ тодорхой форматын дагуу бичих ёстой байдаг. Энэ сайтыг ашиглан маш хурдан ишлэлийн жагсаалт /citation/, ашигласан ном, мэдээллийн жагсаалтыг /bibliography/ сонгосн форматын дагуу гаргаад авч болно.
- www.emurse.com  Ажилд орох резюме /resume/-ээ энэ сайтын туслалцаатайгаар бичих боломжтой.
- www.findarticles.com Тухай бичих сэдвээр Wikipedia зэрэг онлайн толь бичгийг ашиглахаас гадна нэлээд нарийвчилсан мэдээлэл цуглуулъя гэвэл Interactive Business Network Resource Library-аас материал хайх боломжийг олгоно.

Эх сурвалж: http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6380:2011-10-10-06-43-00&catid=44&Itemid=68