Манай нөхөр бид 2 түрүү жил нэг компани байгуулсан юм. Тэгээд хуулийн этгээд болсон учраас татварт тайлан гаргаж өгөх асуудлыг бэргэж хойш тавьсаар байгаад өчигдөр нэг юм татварын нээлттэй хаалганы өдрөөр торгуулгүй өгж нэг санаа амарлаа.
Би гэж нөхөр санхүүгийн талын мэдлэггүй болохоор Х тайлан гэж их л сүртэй юм байдаг байх гэж айсан дээр нь хэнэггүй явсанаас болж ийм байдалд хүрлээ. Гол нь юу хэлэх гээд байна вэ гэвэл тухайн үед Х тайлангийн талаар нетээс хайсан нээх онч юм олдоогүй болохоор та бүхэнд мэдэхгүй нэгэнд нь хэрэг болох үүднээс Х тайлан гаргаж үзүүлье.
Хэрвээ та компани байгуулаад татварт тайлан өгөхөөр болсон бол А
маягт гэдэг нь жилийн эцсийн тайлан гаргах маягт, Б гэдэг нь улирал
болгон гаргаж өгөх ёстой санхүүгийн тайлангийн маягт юм. Яагаад
санхүүгийн гэж тодотгоод байна вэ гэхээр та татварын газар тайлан
өгөхдөө 3 маягт бөглөсөн байх ёстой. 1. Б маягт, 2. Маягт ТТ - 02, 3.
Маягт ТТ - 11 гэсэн маягтууд болно. Б маягт гэдэг нь санхүү талаас
гаргаж өгч байгаа тайлан, Маягт ТТ - 02 гэдэг нь татвар талаасаа гаргаж
өгч байгаа маягт, Маягт ТТ - 11 нь цалин хөлсийн талаар татварын маягт
хэдийгээр та хүн авч ажиллуулаагүй ч гэсэн энэ маягтыг бөглөж өгөх
хэрэгтэй.
Маягтуудыг бөглөхдөө нэгэнт та Х тайлан буюу
үйл ажиллагаа явуулж байгаагүй тул та компани байгуулахдаа бүртгүүлсэн
эд хөрөнгө болон түүнтэй адилтгах мөнгөн дүнгээ бичээд бусдаар бол
гүйлгээ болон өөр бусад зүйл байхгүй тул 0 тавьсан байхад буруудах зүйл
байхгүй.
За ингээд олон зүйл нуршилгүй Х тайлан
бөглөсөн маягтыг үзүүлье. \Нээрээ нэг зүйл сануулахад тайлан өгөх гэж
байгаа бол тамгаа авч явахад илүүдэхгүй шүү\
Дээрхи зургаар оруулсан файл сайн харагдахгүй байгаа бол үзэхийг хүссэн хэсэгтээ очиод дарвал томорч харагдах болно.
Мөн нэмж хэлэхэд нетээс татсан энэ маягт хуучины маягт байлээ шүү та бүгд шинэ маягтыг олж авч бөглөөрэй тэгэхгүй бол бас татварынхан хуучин маягт энэ тэр гээд байдаг юм байна лээ шүү.
За одоо ингээд Орлогын албан татварын тайланг үзэцгээе.
Уул нь би саяхан тайлангаа өгөхөд надад байцаагч маань энэ маягтыг ТТ - 02г хамт өгч байсын тэгсэн нетээс хайсан тэр маягт нь олддоггүй дээрхи маягт шинэчилсэн хувилбар нь гээд байгаад байхын гэхдээ та бүгд тайлангаа өгөхдөө байгцаагчаасаа асууж байгаад өгөхгүй юу доо.
Одоо бол хамгийн сүүлийнх буюу Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан юм. Энд нээг их хийгээд байх юм байхгүй дээ маягтан дээрээ байгууллагынхаа нэрийг бичээд хүнд цалин өгөөгүй юм чинь ганц нэг дүн гэсэн газруудад 0 тавиад гарын үсгээ зураад тамгалаад өгөхөд буруудах зүйл байхгүй шууд авах болно.
За тайлангаа гараар буюу принтлэж өгөхөөс өмнө нетээр өгнө гэж нэг ажил буй.
1. http://e-tax.mta.mn/logout.php сайтаар ороод:
а. ААНОАТ - руу ороод ТТ -02 маягтаа бөглөж өгсөн шигээ онлайнаар бөглөж өгнө. Хэрвээ өмнөх улиралаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бол үйл ажиллагаа явуулаагүй гэсэн хэсгийн өмнөхийг чагтлахад өмнөх тайлан автоматаар хуулагдана.
б. Суутган гэсэн хэсэг рүү ороод ТТ-11 маягтыг бөглөх ба хэрвээ та үйл ажиллагаа эрхлээгүй бол үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн хэсгийг чагтлан илгээнэ.
2. http://202.70.34.53/ сайтаар ороод санхүүгийнхээ тайланг шивж өгнө. Энэ рүү ороход дараахь мэдээлэл гарч ирж байна.
"Аж ахуйн нэгж, байгууллагын 2013 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг
шинэчилсэн И-баланс програмаар 2013 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс
эхлэн хүлээн авч, хянах тул www.e-balance.gov.mn/EBalance-наас
шинэчилсэн програмын гарын авлагатай танилцаж, байгууллагынхаа
регистрийн дугаар, өмнөх нууцыг үгийг ашиглан, санхүүгийн тайлангаа
тушаана уу. Өнгөрсөн жилүүдийн санхүүгийн тайлангийн мэдээллээ Хуучин
И-баланс програм буюу 202.70.34.53 линкээр хандан харах боломжтой." Эх сурвалж: http://202.70.34.53/
Дээрхи 2 сайтад нэвтрэхийн тулд танай байгууллагын регистрийн дугаараас гадна татварын байцаагчийн өгсөн нууц кодыг хийх хэрэгтэй. Нууц кодын хувьд 2 сайтад өөр өөр байх болно.
Ингээд Х тайлан өгч дуусч байгаа юмдаа гэж.
94912509 msj bivheree yum asuuy yag odoo
ReplyDeleteMash ih bayarlalaa ih tys bolloo.
ReplyDeleteБлог чинь мөн ч их хэрэг болж бна даа. Баярлалаа хө :)
ReplyDeleteХүүе сайн уу өнөрөө ямар сонин хүн бэ :P
ReplyDeleteХэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.
баярлалаа хэрэг боллоо шү
ReplyDeletemash ih bayrlalaa
ReplyDeleteБАЯРЛАЛАА
ReplyDeleteМаш их хэрэг боллүү баярлалаа
ReplyDeleteӨө баярлалаа.Их хэрэгтэй мэдээлэл бна
ReplyDeleteХэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.
ReplyDeleteМаш их баярлалаа
ReplyDeleteMash ih bayrllaa ih olon ym mdej awlaa
ReplyDelete