Түрүү жилийн яг өдийд би нөхөртэйгээ нийж компани байгуулдаг баатар боловоо. Тэгээд улсын бүртгэлийн газар очсон надад баахан бүрдүүлэх материал гэсэн жагсаалт өгөв. Тэгээд жагсаалтыг хараад л сүрдэж байгаа юмчин хамгийн гол нь тэр компанийн дүрэм энэ тэр гэсэн байсан л даа тухайн үедээ би тэр дүрэм энэ тэрийг нь хүмүүс өөрснөө лаг үнэнчээр бичдэг юм бол уу гэж бодож байлаа одоо бодохнээ нетээс л хуулаад тавьдаг юм байлээ шд хайран 140.000 төгрөг.
Саяхан орлоогоор орсон яг энэ талаар өөрөө бүх бичиг баримтаа цуглуулсан хүн мэдээлэл бичсэн байхаар нь оруулахаар шийдлээ.
http://orloo.info/writers/badrakhtaivan/9246-orloo-info-llc сайтаас шууд хуулж тавилаа.
Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахад ямар дэс
дарааллаар явах ёстой вэ? Хаанаас мэдээллээ авах вэ? гэсэн асуулт бол
хүн бүрийн толгойд шууд л бууна.
Эхний ээлжинд шууд танидаг хүмүүсээсээ ХХК хэрхэн байгуулах талаар асууж эхлэнэ шүү дээ!
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 100 айлын хойд талд байрлалтай байгаа бөгөөд өдрийн цагаар очиход үнэхээр хүндрэлтэй газар, за арай гэж явж очино машинаа тавих газар олдохгүй бас хэцүүхэн. Дор хаяад л 30-40 минут өнгөрөөх бол энүүхэнд. За тэгээд эхний ээлжинд компанийхаа нэрээ сонгох хэрэгтэй эхний өдөр найзтайгаа явж байсан учраас чи дор хаяад 30-40 нэр бич чиний авах гэж байгаа нэр олдохгүй гэж билээ. Би санаандаа байсан Орлоо, Орлоо-Инфо гээд тоотой 5 нэр бичээд орсон. Миний хажууд байсан залуу 2 хуудас дүүрэн нэр биччихсэн зогсож байгааг хараад гайхаж л байлаа. Эхлээд зүтгүүлсэн Орлоо нэрийг минь зөвшөөрсөнгүй. Оллоо гэж байгаа учир нэг үсгийн зөрүүтэй олгохгүй гэнэ. Харин ашгүй Орлоо-Инфо нь байж таараад Орлоо-Инфо ХХК нэртэй боллоо доо. Ер нь бол нэрний асуудал бол хэцүүхэн болсон юм билээ дээ. Шинээр компаниа байгуулах гэж байгаа хүмүүс нэр сонгохдоо маш сайн бодож хэтийн хараатай нэр сонгож байгаа эсэхийг нь шалгуулах юм билээ. Яг домайн нэр дуусаж байгаатай адил Монголд компанийн нэрийн нөөц дуусаж байгаа гэлтэй. Гэхдээ та энд дарж Хуулийн этгээдийн улсын бүргэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрийн сангаас хайлт хийх боломжтой бөгөөд энэ нь байнга шинэчлэгдэхгүй гэхдээ хэдэн сарын өмнөхөөс хайлт хийж болох юм билээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 100 айлын хойд талд байрлалтай байгаа бөгөөд өдрийн цагаар очиход үнэхээр хүндрэлтэй газар, за арай гэж явж очино машинаа тавих газар олдохгүй бас хэцүүхэн. Дор хаяад л 30-40 минут өнгөрөөх бол энүүхэнд. За тэгээд эхний ээлжинд компанийхаа нэрээ сонгох хэрэгтэй эхний өдөр найзтайгаа явж байсан учраас чи дор хаяад 30-40 нэр бич чиний авах гэж байгаа нэр олдохгүй гэж билээ. Би санаандаа байсан Орлоо, Орлоо-Инфо гээд тоотой 5 нэр бичээд орсон. Миний хажууд байсан залуу 2 хуудас дүүрэн нэр биччихсэн зогсож байгааг хараад гайхаж л байлаа. Эхлээд зүтгүүлсэн Орлоо нэрийг минь зөвшөөрсөнгүй. Оллоо гэж байгаа учир нэг үсгийн зөрүүтэй олгохгүй гэнэ. Харин ашгүй Орлоо-Инфо нь байж таараад Орлоо-Инфо ХХК нэртэй боллоо доо. Ер нь бол нэрний асуудал бол хэцүүхэн болсон юм билээ дээ. Шинээр компаниа байгуулах гэж байгаа хүмүүс нэр сонгохдоо маш сайн бодож хэтийн хараатай нэр сонгож байгаа эсэхийг нь шалгуулах юм билээ. Яг домайн нэр дуусаж байгаатай адил Монголд компанийн нэрийн нөөц дуусаж байгаа гэлтэй. Гэхдээ та энд дарж Хуулийн этгээдийн улсын бүргэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрийн сангаас хайлт хийх боломжтой бөгөөд энэ нь байнга шинэчлэгдэхгүй гэхдээ хэдэн сарын өмнөхөөс хайлт хийж болох юм билээ.
За ингээд нэрээ шүүлгүүлчихлээ одоо яaх билээ?
Компанийнхаа албан ёсны дансаа нээлгэнэ дээ. Тэгээд улсын тэмдэгтийн
хураамж төлнө тэр нь 22500 төгрөг. Дансаа нээлгээд дор хаяж 20000 төгрөг
байршуулна. Тэрний баримт нь хэрэг болно шүү! Эдгээр зүйлс бол нэг их
удаад байхгүй. Эдгээрийг хийсний дараа дараах бичиг баримтуудыг
бүрдүүлнэ. Хараад л шууд за юу вэ л гэж дуу алдaна даа. Дуу алдан бичиг
баримтын жагсаалыг харж зогсож байхад чинь хажуунаас чинь шинэ компани
байгуулахад туслана гэсэн хүмүүс өөрт чинь нэрийн хуудсаа санал болгоно.
Тэд бол Иргэний бүртгэл мэдээллийн хийх ёстой ажил дээр шууд дүгнэлт
хийж болохуйц, завсар зайгаар нь ашиг харан зогсож буй хүмүүс. Тэд таны
хийх ёстой бичиг баримтуудыг бэлтгэж өгөөд л 140.000 төгрөг авна. Өөрөө
бэлдвэл үнэгүй шүү дээ! Би өөрөө хийж үзье гээд гүрийлээ л дээ, тэгсэн ч
болсон юм. За ийнхүү ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг та доороос харж
болно. ХХК байгуулахад шүү дээ!
Хязгаарлагдмал хариуцлагатай компани
1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-03) (3 хувь, гарын үсгийн хэв маягийг наториатаар гэрчлүүлсэн байна) - энэ маягтыг шууд нэр шүүлгэх үед өгнө 3 хувь гэж байгаа мөртлөө 2 хувь л хэрэг болж байна лээ, 3 бөглөхөд илүүдэхгүй шүү!
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (УБ-09) анх нэрээ шүүлгээд авахад чинь энэ олгогдoно
3. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдэвр (2 хувь) - Татаж авч болох линкийг энд дарж үз!
4. Хуулийн этгээдийн дүрэм (гэрээ) (2 хувь) - Татаж авч болох линкийг энд дарж үз!
5. Хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл (УБ-10) Нэрээ авсан маягттайгаа Банк дээрээ очиж дансаа нээлгээд энэхүү маягтийг авна.
6. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар - хэрвээ таны эрхлэх гэж буй компани тусгай зөвшөөрөл шаардагдах бол үүнийг авна, хэрэв үгүй бол хэрэггүй!
7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт - Улсын тэмдэгт төлнө банкинд очиж 22500 төгрөг тушаан төлсөн баримт авна.
8. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет (2 хувь) -
анкетаа бөглөөд цээж зураг хэрэг болно доо, тэр хавиар цээж зураг авдаг
газар олон. Ер нь та түрийвчиндээ байнга хэд хэдэн цээж зурагтай явахад
гэмгүй адаглаад л банкинд данс нээлгэхэд цээж зураг нэхдэг юм билээ.
9. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар (2 хувь) - ар өвөргүй иргэний үнэмлэхээ копи хийнэ дээ, дээш доош нь харуулахгүйгээр
10. Эхлэлтийн тайлан тэнцэл (3 хувь) - та энд дарж ороод татаж авч болно, бас л 2 хувь шаардлагaтай байсан тэгэхдээ 3 хувь илүүдэхгүй!
11. Харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт (ТБ-04) энэ нь дээрх бичиг баримт бүрдүүлэн өгсөний дараа гэрчилгээгээ авахаас өмнө харьяалагдах дүүргийнхээ татварын албанд бүртгүүлэн авах бичиг баримт юм байна лээ!
12. Бусад холбогдох баримт бичиг (хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө
тушаасан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэх мэт) - Хөрөнгийн жагсаалтын маягтыг бас онлайнаас татаж авах боломжтой
13. Баримт бичгийг хийж хадгалах, архивын шаардлага хангасан хавтас (1 ширхэг) -
энэхүү хавтас нь 1000 төгрөгөөр хажууханд нь зарагддаг ба бүх бичиг
баримтаа дэс дарааллынхаа дагуу хавтсанд үдэн байрлуулсан байна.
Анхаарах зүйлс:
-Бүх зүйлсээ алдаагүй дэс дараалалтай байрлуулан хийнэ.
-Бичиг баримтан дээр ямар нэгэн алдаа гаргаж болохгүй!
-Гаргасан алдаагаа баллуурдан эсвэл дарж бичиж болохгүй!
-Хэдэн хувь гэсэн байна яг тэр хувиудаар нь хийсэн байна. Хавтсандаа нэг нэг хувь. Үлдсэнийг нь тусд нь байлгана.
-Хэрвээ та бичиг баримтаа дутуу бүрдүүлэн очих аваас цаг, уцаараа барна гэсэн үг шүү! -Тэгээд эдгээр зүйлсээс хаширч заавал илүүдээ гарсан 140.000 төгрөг хүнд өгч хийлгэх шаардлага байхгүй гэдгийг сайтар анхаарна бизээ!
-Хэрвээ онлайнаар эдгээр маягт бичгүүдийг авах боломжгүй бол yлсын бүртгэлийн ерөнхий газрын баруун талд арьс өнгөний эмнэлгийн урд байрлах түргэн зурагчинд ороод маягтууд байна уу асуугаарай нэг хоёр мянган төгрөгөөр хувилж хэвлээд гаргаад ирнэ.
- Ажил хөөцөлдөж байгаа юм чинь дор хаяж 3-5 цагийн нөөцтэй явахаа мартуузай!
- Оочир гэж утгаа алдсан газар, нэг нэгэндээ захиад л би энд байсан гээд л нэмэгдээд байна. Бүүр наалдаад л зогсчихно.
Нэг англи авгай нөхөр 2 компаниа байгууллахаар миний мэдэхийн 6 удаа эргэж буцаж байлаа. Тэрхүү нөхөртэй нь ярилцаж таньд хэр хүндрэл гарч байна даа? Англид хэр байдаг вэ гэтэл:
- Англид амархан тэгэхдээ та нар тэнд очвол хэцүү байх л даа, тиймд би адилхан л байгаа байх гэж хариулж билээ.
Ядахдаа бүртэл.мн дээр нь ямар англи хэл дээр тайлбар нь байгаа биш.
За ингээд бичиг баримтаа хүлээлгэн өгөөд 5 өдрийн дараа татварын маягтаа авж очоод оочиргүй шууд гэрчилгээгээ авна даа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны вэб бол http://www.burtgel.mn/ юм хайхад жаахан хэцүү. Гэxдээ мэдээлэл нь байгаа ч ойлгомжгүй болохоор энд мэдсэн харсан хийснээ сийрүүлэн бичлээ!
Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны вэб бол http://www.burtgel.mn/ юм хайхад жаахан хэцүү. Гэxдээ мэдээлэл нь байгаа ч ойлгомжгүй болохоор энд мэдсэн харсан хийснээ сийрүүлэн бичлээ!
Ёстой хэрэгтэй мэдээлэл байна. Монголд гардаг хүндрэлийг нүдэнд харагдтал бичжээ. Баярлалаа
ReplyDeleteСайн байна уу? Таньтай холбоо барьж хэдэн зүйл асууж болох уу? :) И-Мэйл хаягаа өгөөч хө?
ReplyDeleteсайн байна
ReplyDeleteМаш их баярлалааа
ReplyDeleteсайн байна шүү
ReplyDeletetani zuvulguug dagaad company baiguulchla bayrlalaa
ReplyDeletebayarlalaa. uneheer heregtei medeelel baina. bi online-aar materialuudaa tataj avsiin. getel Uusgen baiguulagchiin anket -iig olsongui. eniig haanaas avah ve? Helj ogch tuslaach
ReplyDeletegants huntei kompani baiguulahad hedii hemjeenii mungu oroh bol?
ReplyDeleteүүсгэн байгуулагчийн тооноос үл хамааран гарах зардал адилхан байх. Компанийн тухай хуулийн 3-н 12-р зүйл. http://www.legalinfo.mn/law/details/310
Deletemash heregtei medeelel baina. bayarlalaa
ReplyDeleteЗаавал хөрөнгийн баталгаа байх шаардлагатай юу, хэдэн төгрөгний хөрөнгийн баталгаа байх шаардлагатай вэ? ХХК
ReplyDeleteХөрөнгийн баталгаа хэрэггүй. Дансны доод үлдэгдэл болох 20000 төгрөг байхад л компани байгуулж болно.
Delete//www.facebook.com/Mergen777/, Компани хэрхэн байгуулах вэ хуудас.
жуулчны бааз шинээр байгуулахад ямар ямар бичиг баримт бүрдүүлж хаашаа хандах вэ
ReplyDeleteЭхлээд компаниа байгуулах хэрэгтэй. Үйл ажиллагааны чиглэл дээр нь Аялал жуулчлал гэж оруулаарай. Жуулчны баазаа нээх үедээ үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл гэж авдаг юм. //www.facebook.com/Mergen777/, Компани хэрхэн байгуулах вэ хуудас.
DeleteХХК, ТББ, Гадаадынэ хөрөнгө оруулалттай компани байгуулах талаар зөвлөгөө өгөх хуудаснаас та бүх мэдээллийг авах бүрэн боломжтой. //www.facebook.com/Mergen777/, Компани хэрхэн байгуулах вэ хуудас.
ReplyDeleteБаярлалаа. Компани байгуулахад тусгай зөвшөөрөл нэхдэггүй үйл ажиллагаа бичих ёстой байдаг. Тэр нэрсийн линкийг харж байснаа хайгаад олдоггүйээ. Оруулж өгнө үү.Бусдад хэрэг болно.
ReplyDelete