Saturday, January 11, 2014

Төрөх бэлтгэл & төрөх явц

Төрөхөд очихдоо авч явах зүйлс:
1. Жирэмсэн эхчүүд

Төрхийн өрөөнд авч орох
- Хүүхдийн ягаан дэвтэр
- паспорт
- нойтон сальфетик

Дагалдаж явах зүйлс
- ор дэрний даавуу хөнжилтэйгээ байвал бүр зүгээр
- 00 цаас
- том хүний өмсдөг живх 3 
- шөнийн ариун цэврийн хэрэглэл
- гар ариутгагч
- солих ээлжний оймс
- халад /хүн бүр нэг адил халадтай болдог тул эртхэн өөрт тохирохыг авбал их зүгээр/
- тавчик /хэт зузаан биш, хэт халуун биш байвал зүгээр/
- аяга, халбага

2. Яг төрөх үед эргэж очих хүмүүс авч явах зүйлс
- хар цай /яг төрсөний дараа ам хатсан үед яг хоол шиг л байна/
- 0 шөл /ямарч өөхгүй жижигхэн хэрчсэн хар шөл/
- хүүхдийн өлгий, живх

3. Яг төрөх гээд төрөхийн орон дээр гарсан л бол эмчийнхээ зааврыг сайн дагаарай. Эмч нар үгэнд нь орохгүй бол өө хэлээд байхад гээд хэтрүүлээд дүллээ хярзан чин урагдчихлаа л гэнэ шүүдээ. 
- Амьсгалын дасгалыг эмчийн зааврын дагуу хийх
- Бөгсөө ээтэн буюу бөгсөө өргөөд яг баах гэж байгаа юм шиг дүлэх хэрэгтэй

4. Төрсний дараа гэдсэн дээрээ хүйтэн жин тавих гэхдээ одоо тэгэж жин тавьдаг газар байхгүй дээ. Тариа л хийх байх

5. Төрсний дараа аль болох хүүхдээ тэврээд сайн алхаад байвал сав хурдан агшдаг.

6. Яг төрөх процессыг нэг бүрчлэн бичье.

Өвдөж ирэхэд чинь тавчик, халаадаа өмсөөд савны амсар хэдэн см онгойсноо харуулна /доогуураа ямарч хувцасгүй байна/. Хэрвээ савны амсар нээгдсэн бол шууд төрөх орлуу явна. 
Төрөх өрөө рүү орж ирэхэд их баригч болон сувилагч нар төрүүлэх бэлтгэлээ хийж төрөх орон дээр төрөгчийг гаргана. 

Тэгээд дүл, амьсгаагаа гарга гээд заавар хэлнээ хэлснийх нь дагуу хийх хэрэгтэй.
Эхлээд хүүхдийн толгой гарлаа гээд сайн дүлхийг шаардана. Хүүхэд төрсний дараа дахин дүлүүлж эхэсийг гаргана. Эхэс гарсаны дараа хар цайнаас чинь хийж өгнө тэгээд 2 цаг орчим төрөх орон дээр хэвтүүлж саванд үлдсэн зүйлийг гаргана/гэдсэн дээр чинь сайн дарах тусам хурдан гарна/.

2 цаг орчим хэвтүүлсэний дараа том хүний живх өмсгөөд халаад болон тавчикыг чинь өмсгөн хүүхдийг чинь тэврүүлэн төрсний дараах өрөөрүү авч явна.  Ингээд л төрөх процес дуусч өөрийгөө болоод хүүхдээ асрах л үлдлээ. Ирсэн бүх хоол цайг сайн ууж идээд байвал удалгүй бие чинь тэнхэрнэ. 




Жирэмсэний үед хэрэгтэй зүйлс

Жирэмсэн байхдаа хийвэл зүгээр зүйлс:

1. тохиромжтой зүйлс
- тараг уух  /хаван буулгах, нээрээ хөөрхөн цэвэрхэн царайтай хүүхэдтэй болдог юм байна лээ/
- ааруул /калици ихтэй/
- өтгөн хатаж байгаа бол чавга идвэл их зүгээр
- цэвэр агаарт гарах /7 хоногт 1 удаа 500 м явган яваад байхад жингээ гайгүй бариад байна/
- ер нь тэгээд мах гурилаа идээд витаминаа ууж байхад болох юм шиг байна лээ дээ.

Витаминууд
1-3 сард фолийн хүчил
4-7 сард эливет
7-9 сард фолийн хүчил
төрсний дараа 1 сар эливет /бие хурдан тэнхэрдэг/

 2. тохиромжгүй зүйлс
- майонез /хаванг ихэсгэдэг/
- цагаан будаа / сэрүүн чанартай учир их хөөлгөдөг гэлүү хавагнуулдаг гэсэн/
- халуун ногоотой хоол
- далайн байцаа
- мөөг /сав агшаадаг/
- тарваганы мах / дээр үеэс идэж болохгүй гэдэг байсан/
- хүйтэн ус / ер нь ус уух дэмий гэдэг юм билээ/
- жирэмсний янз бүрийн дасгал, хярзангийн массаж энэ тэрт орох дэмий юм билээ шүү /мэргэжлийн биш гарууд дасгал хийлгэж байна гээд баахан гэдэс шахсан дасгал хийлгээд ус гараад байх шинжтэй юм билээ/.




Friday, January 10, 2014

Жирэмсэн байхад мэдэхэд илүүдэхгүй зүйлс /анхлан төрөгчдөд/

Жирэмсэн болсоноо мэдсэнээс хойш гадуур гүйх зүйлсийг бичие.

1. Хоёр эсвэл гурван сартайдаа өрхийн эмнэлэг дээрээ очиж бүртгүүлэн дүүргийн эмнэлэгдээ шинжилгээ өгнө.

- Өрхийн эмнэлэг дээр очихдоо паспортоо нийгмийн даатгалын дэвтэртэйгээ авч очино. Очихоор чинь баахан юм асуугаад хүүхдийн ягаан дэвтэр өгнө /ягаан дэвтэр 1200 ₮/. Мөн дүүргийн эмнэлэг дээр шинжилгээ өгөх 7 эсвэл 8 шинжилгээ хийлгэх бичиг хийж өгнө.

- Дүүргийн эмнэлэг дээр очно. Очихдоо өлөн шээсээ цэвэрхэн шилэнд хийгээд очвол та нэг л удаа очиж шинжилгээ өгнө гэсэн үг /Өмнөх өдөр нь улаан манжинтай хоол идвэл шээсний шинжилгээний хариунд өөрчлөлт ордог тул идэхгүй байвал зүгээр/.

Өглөө 7 эсвэл 7.30-д очин цус болон шээсний шинжилгээн дээр очир авсан байхад бусад нь тийм ч их очиртой биш байдаг. Баянгол дүүргийнхний хувьд дээрхи 2-с бусад шинжилгээ болон үзүүлэх харуулах зүйл дээр утсаар цаг авчихвал их амар байдаг. 

Нээрэн мазок авдаг тул таавчиг эсвэл хөлд эвтэйхэн гуталтай мөн юбка эсвэл урт цамц өмсөж очвол зүгээр байдаг /хэрэглэсэн нэг удаагийн багаж 500₮/.

2. Яг таван сартай болохоосоо хэд хоногийн өмнө халамжийн эхчүүдэд өгдөг 40,0 төгрөгийг хөөцөлдөх хэрэгтэй тэгэхгүй бол бас хэтэрсэн хоногоор нь мөнгийг нь хасч өгдөг юм билээ. 
/Энэ дэвтэрээ төрсөнийхөө дараа халамж дээрээ очин сунгуулдаг байгаа. Сунгуулахдаа иргэний үнэмлэх болон хүүхдийн гэрчилгээний хуулбар мөн дээр дэвтэрээ авч очдог байгаа. Банкинд очин бас сунгуулсанаа харуулна/

Иргэний үнэмлэхээ болон 2% эсвэл 1% цээж зургаа бариад хороон дээрээ очин эх болон хөхүүл эхчүүдийн мөнгө гэсэн нэртэй дэвтэр авна. Дэвтэрээ бариад банкин дээр очин өөрийн карттайгаа холбуулвал сар бүр дэвтэрээ барин банк орсоноос хол дээр /төрийн банк/.

3. 8 сартайн шинжилгээ өгөх. Энэ нь 3 сарынхыг бодвол цөөхөн байдаг /цус, шээс, мазок/.

4. Дүүргийн эмнэлэгээс үзүүлэх бүрт чинь эхо-д харуулж ирээрэй гэнэ. Эход харуулахдаа тухайн эхоны эмч нь эх барих эмч байвал их сайн байдаг гэж сонссон. Тэгээд бараг дүүргийн санал болгож байгаа эмнэлэгт очиж харуулсан ч дээр юм шиг байна лээ. Гадуур бол бүх төрлийн эхо гэж бичээд жирэмсэн эхчүүдийг хараад л сууж байдаг юм билээ.