Жирэмсэн болсоноо мэдсэнээс хойш гадуур гүйх зүйлсийг бичие.
1. Хоёр эсвэл гурван сартайдаа өрхийн эмнэлэг дээрээ очиж бүртгүүлэн дүүргийн эмнэлэгдээ шинжилгээ өгнө.
- Өрхийн эмнэлэг дээр очихдоо паспортоо нийгмийн даатгалын дэвтэртэйгээ авч очино. Очихоор чинь баахан юм асуугаад хүүхдийн ягаан дэвтэр өгнө /ягаан дэвтэр 1200 ₮/. Мөн дүүргийн эмнэлэг дээр шинжилгээ өгөх 7 эсвэл 8 шинжилгээ хийлгэх бичиг хийж өгнө.
- Дүүргийн эмнэлэг дээр очно. Очихдоо өлөн шээсээ цэвэрхэн шилэнд хийгээд очвол та нэг л удаа очиж шинжилгээ өгнө гэсэн үг /Өмнөх өдөр нь улаан манжинтай хоол идвэл шээсний шинжилгээний хариунд өөрчлөлт ордог тул идэхгүй байвал зүгээр/.
Өглөө 7 эсвэл 7.30-д очин цус болон шээсний шинжилгээн дээр очир авсан байхад бусад нь тийм ч их очиртой биш байдаг. Баянгол дүүргийнхний хувьд дээрхи 2-с бусад шинжилгээ болон үзүүлэх харуулах зүйл дээр утсаар цаг авчихвал их амар байдаг.
Нээрэн мазок авдаг тул таавчиг эсвэл хөлд эвтэйхэн гуталтай мөн юбка эсвэл урт цамц өмсөж очвол зүгээр байдаг /хэрэглэсэн нэг удаагийн багаж 500₮/.
2. Яг таван сартай болохоосоо хэд хоногийн өмнө халамжийн эхчүүдэд өгдөг 40,0 төгрөгийг хөөцөлдөх хэрэгтэй тэгэхгүй бол бас хэтэрсэн хоногоор нь мөнгийг нь хасч өгдөг юм билээ.
/Энэ дэвтэрээ төрсөнийхөө дараа халамж дээрээ очин сунгуулдаг байгаа. Сунгуулахдаа иргэний үнэмлэх болон хүүхдийн гэрчилгээний хуулбар мөн дээр дэвтэрээ авч очдог байгаа. Банкинд очин бас сунгуулсанаа харуулна/
Иргэний үнэмлэхээ болон 2% эсвэл 1% цээж зургаа бариад хороон дээрээ очин эх болон хөхүүл эхчүүдийн мөнгө гэсэн нэртэй дэвтэр авна. Дэвтэрээ бариад банкин дээр очин өөрийн карттайгаа холбуулвал сар бүр дэвтэрээ барин банк орсоноос хол дээр /төрийн банк/.
3. 8 сартайн шинжилгээ өгөх. Энэ нь 3 сарынхыг бодвол цөөхөн байдаг /цус, шээс, мазок/.
4. Дүүргийн эмнэлэгээс үзүүлэх бүрт чинь эхо-д харуулж ирээрэй гэнэ. Эход харуулахдаа тухайн эхоны эмч нь эх барих эмч байвал их сайн байдаг гэж сонссон. Тэгээд бараг дүүргийн санал болгож байгаа эмнэлэгт очиж харуулсан ч дээр юм шиг байна лээ. Гадуур бол бүх төрлийн эхо гэж бичээд жирэмсэн эхчүүдийг хараад л сууж байдаг юм билээ.
No comments:
Post a Comment