Tuesday, November 11, 2014

Магисрт сурсан нь /Монголд/

Өөр мэргэжлээр магистрт сурлаа. Энэ сэдвээр анх л сурч эхэлсэн эхний жилээ бичие гэж эхлүүлээд орхисон байсан драфаа үргэлжлүүлэн бичиж байна. Эргээд харахад бичих зүйл маань нэг их өөрчлөгдөөгүйг бодоход доорхи өгүүлэмжийг уншаад нэг зүйл бодогдох байх гэж найдъя.

Өөрт тохирох мэргэжлээрээ сурахаар болж МУИС-н нэгэн салбар сургуульд суралцаж байна. Хараад байхад магистрт суралцаж байгаа нөхдүүдийн сурах хүсэл нэг л өөрөө - хүний нүд хуурсан юм хийх хандлагатай, өөрийгөө хөгжүүлэхээс илүү зүгээр диплом өвөртлөх бодолтой хүмүүс их юм. 

Анх хичээлдээ явж эхэлэхэд энэ нь надад хамгийн хэцүү байлаа. Учир нь өөрснөө ойлгоё гэсэн хүсэлгүй, дээр нь хүн хуурах сонирхолтой тэрнийгээ байнга илэрхийлдэг нь таалагддаггүй байлаа. Тэгээд ярьж байгаа юм нь чи ангийхандаа тусалсангүй гэнэ. Уул нь үнэхээр ойлгохгүй байна яах уу гээд ирсэн бол өөр хэрэг хэлээд өгье гэсэн. За тэрч наад захын хэрэг гэж бодоход хамгийн аймар нь багшаас юм суръя гээд гүнзгийрүүлж асууж, заавар зөвлөмж авахаар чи даалгавар нэмж авлаа гээд бараг харц, үгээрээ хүн зодох дөхнө энэ нь иргээд ангид хамт олонтой байх гэсэн уур амьсгалыг эвдээд би л муу хүн болж таарч байгаа нь хамгийн хэцүү. Энэ залуусын сэтгэхүйг яаж өөрчлөх вэ? Бүгд биш ч хэсэг бүлэг нөхдүүд байна аа байна.

Эдгээр залуусыг насны ангилалаар нь аваад үзэхээр хамгийн амарханаар бялуу хүртэх сонирхолтой нөхдүүд дөнгөж бакалаварын ширээнээс холдоод нэг ч жил болоогүй хүмүүс байхын тэгээд голч дүн нь зарим нь 4.0 гэж байгаа бүүр гайхширлаа барахын. Нөгөө хэсэг нь бакалаврын ширээнээс бүр холдоод удсан хамаг юмаа холиод идсэн нөхдүүд гэхдээ тэдний дээрхээс ялгагдах онцлог нь ядаж хүн чанараа гээгүй 100% багшийг хуураад дүн авъя гэхгүй ядаж өөрснөө оролдож үзээд болохгүй болохоор нь хуурах аргыг сонгодог. Нэг их ялгаа байхгүй ч ядаж оролдож үзье гэсэн бодол тээдэг нь тэдний давуу тал юмдаа.

Нэг иймэрхүү л байдалтай Монголд магистрт суралцаж байна даа.

Монголд магистрт сурж байгаа нөхдүүд дипломоо яаж бичих вэ л гэж шаналахаас биш оролдож үзсэн хүн бараг ховор байна. Эндээс миний нэг анзаарсан зүйл гэвэл хүн зорилгоо яаж тодорхойлно яг тийм үр дүнд хүрдэг болохыг мэдэж авлаа. Учир нь миний гол зорилго диплом хэрхэн бичих вэ? биш энэ жил дипломын ажлаа судалгааны ажил гэдэг утгаар нь гадны сэтгүүлд хэрхэн нийтлүүлэх вэ? ингэхийн тулд бий судалгаагаа хугацаандаа хийж дуусгах ёстой гэж зорисон. Энэ нь яг дипломын хамгаалалт болоход миний диплом бэлэн харин зарим нэг нэмж хасах шүүмжийг засах нь хавьгүй амар бөгөөд яаруу сандруу хийж хальт мульт ойлгохгүй, хийж байгаа ажлаасаа илүү их ухаарал болоод өөрийгөө боловсруулах боломжийг олгосон гэж миний хувьд үзэж байна. 

2 comments:

  1. Сайн байна уу?
    Би яг өөр мэргэжлээр магистрт сурах эсэх дээр эргэлзээд мэдээлэл хайгаад сууж байнаа. ер нь бакалаврынхаасаа өөр мэргэжлээр сурах нь ямар байсан бэ? би бакалавраа багш мэргэжлээр төгссөн магистраа бизнесийн удирдлагаар сурах сонирхолтой байгаа юм. та өөрийн туршлагаасаа хуваалцаарай

    ReplyDelete
  2. Сайна уу, Асуулт асуусанд баярлалаа. Оройтож хариулж байгаа хэдий ч надад өөр мэргэжлээр сурах ер нь бол сурахад ямарч асуудалгүй гол асуудал тэр мэргэжлээр ажилд орох болон ажилд орсоны дараа ажлын байран дээр л гол чадвар болоод хүмүүсийн хандлага их мэдрэгддэг.

    ReplyDelete