Хэрэв та гадаадад болоод эх орондоо суралцах гэж байгаа бол уншаад үзэхэд илүүдэхгүй.
1. Та 10 жилээ төгсөж их сургуулийн босго алхаж байгаа бол таны өмнөх дүн болоод мэдлэгээс үл хамаараад та нар нэгэн гараанаас их сургууль амьдралынхаа үлдсэн хугацаанд хоолоо олж идэх өөрийн мэргэжил болоод төлөвшилөө олж авах гэж байна. Тиймээс та бүгд би энэ дээрээ муу гэж ямар нэгэн шалтаг тоочихгүйгээр /цаашид сайн суралцах чин хүсэлтэй хүүхдүүд/ зүгээр сонгосон мэргэжил буюу орж байгаа хичээлдээ анхаарч өөр юу ч бодохгүйгээр хичээх хэрэгтэй. Та зүгээр эхний нэг семистер өөр юунд ч санаа зовж, эсвэл бодохгүйгээр хичээгээд үзэхэд таны хичээсэн семистерийн дүн ямар байхыг мөн таны өөртөө итгэх итгэл ямар болсон байхыг та анзаарч цаашид хичээх урам зориг авах ба өөрөөрөө бахарах мөн иргэн тойрны хүмүүс таныг хүндэлж - наад зах нь анзаардаг болсоныг та мэдрэх болно.
2. Та бакалавараа төгсөөд ажил дээр гарах гэж байна уу. Мөн л та амьдралаа эхлэх гараан дээр үе тэнгийнхэнтэйгээ нэг гараан дээр нь байна. Үүнд таны бакалавараас олж авсан мэдлэг болоод ажлын туршлагаас үл хамаараад зөвхөн та ямар албан байгууллагад өөрийгөө хэр үнэлэн ямар албан тушаалд орж чадсанаас таны ирэх жилүүдэд үеийнхнээсээ хоцрох уу үгүй юу гэдэг шалтгаална.
3. Та ямар ч албан байгууллагад, ямар ч ажлын гараанаас эхэлсэн бай гол нь тасралтгүй хичээн ажиллаж, хажуугаар нь өөрийгөө ажилтайгаа уялдуулан хөгжүүлж чадсанаас таны дараагийн 5 болоод 10 жилийн ирээдүй хамаарна. Энэ нь та менежер байх уу эсвэл өөрийн анх эхэлсэн албан тушаал дээрээ байх уу бүр муугаар бодоход энэ албан тушаал дээрээ байх уу үгүй юу гэдэг хамаарна.
4. Дурлалын асуудал. Энэ ялангуяа 10 жилийн өсвөр насныхан болоод ер нь наснаас үл хамааран анх л энэ зүйлтэй тулгарч байгаа бүх хүмүүст хамгийн чухал асуудал нь байдаг. Анзаараад байхад яг л эд сурч боловсрох насан дээрээ байгаа нөхдүүд хайр дурлалдаа бүдэрсэнийхээ төлөө өөрийн ирээдүйг баллаж байна. Та бүтэлгүй дурлалтай учирсан бол тэр шаналалаа хамгийн цаад талын хугацаа 1 сарын дотор гуниж гутраад юу дуртайгаа хий. 1 сараас цааш одоо болсон гээд цааш алхах хэрэгтэй. Учир нь чамайг шаналж байна гээд цаг хугацаа зогсохгүй мөн боломжууд хүлээхгүй. Ялангуяа юм сурч ирээдүйн баталгаатай амьдралыг бий болгох мэдлэг боловсрол болоод өөрийгөө хөгжүүлэх хэзээ ч нөхөгдөхгүй цаг хугацааг зүгээр гансарч гашуудаж өнгөрөөж байгаагаа санах хэрэгтэй. Энэ зүйлээс болоод хичээлдээ муудаад гүйцэх боломжгүй болно гэдэг хатуу хэлэхэд утгагүй зүйл юм.
No comments:
Post a Comment