Sunday, March 29, 2015

Тогтвортой ажилцгаая

Энэ өдрийн мэнд хүргэе.

Яг үнэндээ юу бичихээ сайн мэдэхгүй байна л даа. Нэг эхэлчихвэлч цаашаа яваад л байдгын.

Миний хувьд бараг 4, 5 -н газрын хаалга татаж ажилд орж байсан хүн. Гарсан шалтгаан нь: голох, хамт олны уур амьсгал таалагдахгүй гэх мэт сүртэй том биш шалтгаан. Энэ нь амьдрал үзээгүй гэж манай нөхрийн надад хэлдэг үгийг батлах шиг л юм болох юмдаа. Энэ бүхнийг эргэн дурсахад надад дараах ухаарлуудыг өгчээ.
- Анх ажилд орохдоо орж байгаа газраа сайн судалж гол нь ажил гэдэг утгаараа гадны буюу ажилчдын үзүүлэх янз бүрийн нөлөө болоод хүмүүсийн ялгаатай амьдралын хэвшил мөн удирдлагуудын гаргах янз бүрийн зан ааш зэргийг заавал өөрт чинь таалагдах албагүйг санаж дээрхи гадны нөлөөллийг ажилтайгаа холиж хутгахгүй байхыг хичээх хэрэгтэй. Дээрхи зүйл тохиолдвол аль ч ажилд ийм үзэгдэл байдаг гэдгийг санах хэрэгтэй. Эргээд бодоход энэ нь тийм ч сүртэй чухал ач холбогдол өгөхөөр зүйл биш байж гэж бодогдоно. 
- Нэг орсон газраа тогтвортой ажиллах нь чиний ажилласан жилийг нэмэгдүүлэх тул нэг орсон газраа тогтвортой ажиллаарай. Хичнээн дургүй байсан ч дараагийн өөрт таалагдах ажилаа олтолоо сул зогсох хэрэггүй юм байна лээ. 
- Гэхдээ бүр болохгүй бол заавал уягдах хэрэггүй ээ. Чи энэ бүгдээс шинэ зүйл мэдэж сурч хоцордог.
- Ажилд орсон л бол өөрөөсөө хамаарах бүгдийг 200% давуулан биелүүлэхийг хичээгээрэй. Энэ нь чамд нэг л өдөр их боломж, амжилт, өндөр цалин урамшуулалыг авчрах болно. 
- Хэрвээ ямар нэгэн юм сурах гэж байгаа бол ажиллангаа амжуулах хэрэгтэй. Нэг ажил голоод сурчихвал энэ зангаа гаргах гээд байдаг. Хамгийн сул тал бол чиний ажилласан жил явахгүй байгааг санах хэрэгтэй. Энэ нь чиний тэтгэвэрт гарах хугацааг уртасгах сөрөг талтай кккк.




No comments:

Post a Comment