Sunday, March 29, 2015

Үнэн

Миний бодолд эргэлддэг нүцгэн үнэн.

- Хит даруухан болох гээд эсвэл зүгээр л залхуурууд / миний хувьд өөрийгөө амралттай байгаа юм чинь/ гэж эмэгтэй хүн нүүрээ будахгүй мөн өмссөн хувцасндаа анхаарахгүй байх нь хүмүүст чиний талаарх сөрөг бодлыг төрүүлдэг болохыг саяхан нэг хүнээс миний талаар юу гэж боддог мөн эргэн тойрон дохь хүмүүс нь юу гэж боддог талаар сонссон юмаа. Миний хэлэх зүйл бол чамд үнэхээр их муу зүйл тохиолдоогүй л бол чи хэн ч харсан цэвэрхэн сайхан хувцалж бас нүүрээ өөртөө тааруулж будах хэрэгтэй юм. Хүмүүс чамайг гадаад хувцаслалтаар чинь дүгнэж бодож ярьдаг ихэнхдээ.

- Одоогоор "Өөдөө тэмүүл" гэдэг ном уншиж байна. Нээрээ л эмэгтэйчүүд бид хэт дуруу бас өөрсдийгөө үнэлдэггүй юм шиг. Сэтгэл дотроо өөрөө өөрсдийгөө үгүйсгээд явчихдаг юм шиг. Тиймээс ямар нэгэн юм зориглоод хийж байгаа бол түүний талаарх өөрийгөө үгүйсгэсэн сөрөг бодол орж ирэх даруйд бодлоо өөрчлөх өөрчилж чадахгүй автаад байвал сэтгэл сэргээсэн хөгжим сонсох хэрэгтэй. Сүүлийн үед хөгжим сонсох нь сэтгэл гутралд хэдэн цаг болох бүүр цаашлаад бүтэн өдөр, хэдэн өдөр алдахаас хамгийн найдвартай хурдан гаргах чадах зэмсэг гэж миний хувьд боддог болсон. Одоо би өөрийнхөө талаар болоод зориж байгаа зүйлийнхээ талаар сөрөг бодол орж ирэх төдийд эхлээд бодлоо зогсоох гэж үзнэ, мартагнуулж чадахгүй бол сэтгэл сэргээх хөгжим сонсох дуртай болоод байгаа. Та ч бас туршаад үзээрэй. Та нарын аль хэдийн мэдэх ч мартагдсан арга.

- Аан тийн сүүлийн үед өөрийгөө зорисон зүйлдээ яг хүрэхэд нэг алхам дутуу байхад зорисон зүйлээсээ ухарсан юм шиг санагдаад байх боллоо. Энэ нь чи зорьсон л бол байгалийн гамшиг тохиолдоогүй л бол бүтнэ болно гэдэг дээрээ бат зогсож чадвал амьдрал чамд бүтэхгүй нь, болохгүй нь, худлаа юм байна гэж сэтгэлээр унаж гутралд ороогүйг чинь милааж чиний хүсэж байсан зүйлийг бонустой бэлгэлэх нь гарцаагүй юм. Гол нь та зорисон зүйлийнхээ араас явж болсонгүй, бүтсэнгүй гэх сэтгэл төрөх төдийд л өөр зүйлд төвлөрч сэтгэлээ аргадаад эргэн зорисон зүйлийнхээ төлөө хичээлт гаргах тэр үед чи зорисон зүйлдээ хүрэх 

No comments:

Post a Comment