1. Зорилго
Зорилго мэдээж хэрэг түүнд хэрхэн хүрэх талаар өөрийн ойлголтыг бичие. Надад тохиолдсон жишээ. Намайг /Монгол/-д магистрт сурч байхад тохиолдсон болсон явдалыг эхлээд дурьдая.
Магиструуд эрдэм шинжилгээний 4 кредит буюу заавал эрдэм шинжилгээний хуралд оролцох эсвэл гадны сэтгүүл болоод дотоодын сэтгүүлд судалгааны ажлаа нийтлүүлэх шаардлага саяханаас тавигддаг болсон тул хүүхэд бүр энэхүү 4 кредитийг хэрхэн цуглуулах тал дээр толгойгоо өвтгөж эхлээд оролдож үзээд дараа нь цаг нь тулаад ирэхээр орхицгоож байлаа. Харин миний хувьд би энэхүү 4 кредитд ерөөсөө ч ач холбогдол өгөөгүй бөгөөд зөвхөн хийсэн судалгааны ажлаа гадны сэтгүүлд хэвлүүлэх л зорилт тавьсан. Энэхүү зорилт маань судалгааны ажлын 4 кредитийг тооцуулаад зогсохгүй миний дипломын ажлыг ч мөн хийгээд өгсөн тул би гэдэг хүн нэг сумаар 2 туулай буудахтай л адил юм болсон. Энэхүү тохиолдлоос том зорилго тавиад түүнийхээ араас тууштай явахад мөн жижиг зорилго, зорилтууд биелэлээ олсон байхыг харж болохоор байна. Минийх том зорилго биш хэдий ч би санасандаа санаа амар хүрч чадсан юм.
Чи том зорилго өөртөө тавиад гол нь тууштай байх хэрэгтэй гэж л гол нь хэлэх гээд байна.
Зорилгоо хойш тавих: Миний туршлагаас бол би яг зорилгодоо хүрэхэд нэг алхам хичээхэд л болох зүйл дээр шантрах эсвэл өөрийн мэдэлгүй зорилгоо зөнд нь хаясан байсан. Иймд та бүгд зорилгоо толинд харж буй мэтээр байнга санаж, гол нь өөр ямар нэг зүйлд сатаарч мартах, хойш тавих /өөрийн мэдэлгүй буюу санаанд чинь орж ирэхгүй байх/ зэргийг анзаарч зорилгоо цэцэг услаж буй мэт өдөр бүр тордож байх хэрэгтэй. Зорилгыг мартагнуулж сатааруулах зүйлсийг дурьдвал:
- эсрэг хүйсний хүнтэй уулзах, үерхэх / энэ нь мэдээж хүн бүрт таатай байх тул хэсэг хугацаанд ч гэсэн хүн зорилгоосоо хөндийрдөг. Учир нь энэ үеүдэд цаг хугацаа харавсан сум шиг өнгөрдөг тул зорилгоо орхигдуулж болохгүй хамтад нь авч явах/
- мөн л эсрэг хүйсний хүнтэй холбоотой. Хамтран амьдрах буюу нэг гэрт орох үйл явцад хүн гэрээ өөд татах, хадам энэ тэр гээд цаг зарцуулах зүйлс зөндөө мөн л харавсан сум шиг цаг хугацаа өнгөрнө минийх лав 3 жилийг шаардсан ккк.
Гэхдээ хүн бүрийн үерхэл болоод гэр бүл болоход зарцуулах хугацаа өөр өөр байх хэдий ч гол нь чи зорилгоосоо холдох эсвэл зорилгоо бодохгүй байна гэдэг мэдрэмжийг тухайн үедээ анзаарах сөхөөгүй байна.
2. Хийж буй ажилдаа Улангасах / Өлссөн хүн шиг дайр
Яагаад ингэж дэд гарчиг өгсөн бэ гэвэл чи яг одоо сурч байвал сурч буй бүх хичээлүүддээ эсвэл ажиллаж байгаа бол яг одоо ажиллаж байгаа зүйлдээ улангассан юм шиг эсвэл өлссөн хүн юу ч идэхээс буцдаггүй шиг яг одоо хийж байгаа ажилдаа төвлөрч хийхийг ийнхүү нэрлэлээ. Учир нь та одоо хийж буй зүйлдээ улангасаж чадвал та өөрт тавьсан зорилго болоод хүрэх гэсэн зүйлдээ амархан хүрэх болно. Мэдээж хэрэг хүндрэлтэй асуудлууд тохиолдох хэдий ч бусдын нүдэнд бартаа шиг харагдах бол таньд тийм ч төвөгтэй биш байх болно. Энэ нь таны тухайн хийж буй зүйлдээ сэтгэл, зүрх шулуудсаны илэрэл юм.
Ер нь ямарваа нэг ажил эхлээд гаднаас нь харахад төвөгтэй санагдаж болох хэдий ч та хойш тавихгүй дайраад хийгээд үзвэл тийм ч хэцүү биш болохыг ойлгох болно.
Хийх гэж буй зүйлийнхээ талаар муугаар бодохгүй /сайнаар бодвол сайн л байна/ -гээр зүгээр л бариад ав, тэгээд хийгээд үзэх биш хийсэн шиг хий. Үр дүн нь чамайг шагнах болно.
3. Өөрийгөө сайн анзаар
Янз бүрийн сэтгэлээр унгасан зүйл унших, хүнд загнуулах, уйтгартай кино үзэх, найз нөхөдтэйгээ болоод гэрийнхэнтэйгээ ам муруйх, хичээл дээр багшид загнуулах, хүүхдэд шоолуулах, хийж буй ажил санасанаар болохгүй байх зэрэгт сэтгэлээр унадаг уу тэгвэл та яг энэ мэдрэмжийг авсан даруйдаа өөрийн сэтгэлийг сэргээх хөгжим сонсох, хааяа нэг найз нөхөдтэйгээ гарч орох /хааяа/, сэтгэл сэргээсэн кино үзэх зэрэг нь таныг сэтгэл гутрал болоод тухайн өдрийг бүүдрэг өнгөрөөхөөс сэргийлж чадна. Та сэтгэлээр унаад бүтэн өдөр, маргааш, нөгөөдрийг алдах байсан бол зөвхөн тухайн сэтгэлээр унасан үедээ сэтгэлээ зөв удирдаж сэргээж чадсанаар таны сэтгэлээр унаад хэрэггүй өнгөрөөх байсан цаг хугацааг та аврах болно.
Зүгээр л нэг залхуу хүрсэн үедээ ч мөн өөрийгөө сэргээх зүйлд хэдхэн минут зарцуулаад буцаад хийж буй зүйлдээ төвлөрөөрэй.
4. 22+
Ерөнхийдөө их сургууль төгсөөд таны нас уяа нь алдуурсан морь шиг гүйж өгнөдөө кк. Монголд ер нь 40 хүрээд бараг хөгшинд тооцогддог болохоор энэ нөхцөлд идэвхитэй байх хугацаан бага байх болно. Их сургуулиа төгсөөд ажлаа сонгоно таалагдахгүй солино, хажуугаар нь гэр бүл зохио /Монголд насжилт бага болохоор эрт гэр бүл болж хүүхэдтэй болох тусмаа цаг хож нь/ нь энэ тэр гээд цаг хугацаа шаардах юм зөндөө. Миний хувьд би бараг л 30 хүртлээ өөрийгөө сургах, өөрт таарч тохирох ажил олох мөн гэр бүл зохиож хүүхэдтэй болох гэж л амьдралаа зарцуулсан байхын. Цаг хугацаа юм хийхийн зуургүй өнгөрсөн байна. Тухайн үедээ хэд хэдэн ажил солиол биз гэж боддог байсан чинь одоо бодоход ядаж нийгмийн даатгалынхаа жилийг гүйлгэхгүй яавдаа гэж бодохын мөн ирээдүйд энэ янзаараа байвал би хэн байх уу гэж их бодох боллоо. 30 гарсан 40 хүрч байгаа хүмүүсийн амьдралыг их ажиглах боллоо. Би ч бас удахгүй энэ насанд хүрэхдээ яг ямар хүн болсон байх уу гэдгийг ер бол их сургуулиа төгсөөд бодож байх хэрэгтэй юм шиг даанч тэр үед бидэнд юун 40, 35 нас гээд хол л санагдах байсан байх. Эндээс та нэгэнт сургууль төгссөн л бол ажил хий өөрийн дуртай ажлаа олсон бол азтай байна. Олоогүй бол голж шилэлгүй дуртай ажлаа олох хүртэлээ зүгээр л ажил хий та туршлага сууна тэр чинь таныг ирээдүйд хэн болохыг хүсэж буй болоод хэн байхад тань туслах болно. Мөн гол нь та баян болж болох хэдий ч та нийгмийн даатгалаа тасралтгүй төлсөн байх нь бас чухал юм.
5. Гадагшаа сургуульд явж буй хүүхдүүдэд
Чи нэгэнт сурахаар явсан л бол сурах зүйлдээ л бүх анхаарлаа хандуул өөр юунд ч биш зөвхөн сурч буй хичээл номондоо л анхаарлаа хандуул. Яг энэ үгийг хэлэхэд манай дүү хэлэх ч амархан л даа гэж хэлж билээ. Гэхдээ л та нар Монголд байхаараа гадагшаа гарч сурахын бөөн хүслэн л байсан биздээ. Тэгээд яг хүсэл нь биелээд ирэхээр тийм ч юм нь хэцүү байна, ингэж ч хийж чадахгүй юм гэж гомдоллох. Яг та нарын наад орчинд чинь очиж сурах, амьдрах хүсэлтэй залуус одоог хүртэл Монголд мянга мянгаараа байна. Гол нь та нар биеэ сайн бодож аюулгүй байдал талаасаа аюулгүй байж чадаж байвал өөр юу хүсэх гээд байгаа юм бэ? Та нар сурах гэж л Монголоос гарцгаасан биздээ түүндээ л төвлөрөлдөө. 100 хувь анхаарлаа сурч буй зүйлдээ төвлөрүүлж чадвал чиний маргаашийн амьдрал илүү гэгээлэг аз /хөдөлмөрийн шан/ амжилтаар дүүрэн байх болно.
No comments:
Post a Comment