Wednesday, April 15, 2015

"Өөдөө тэмүүл" Шейрил Сандбергийн номны талаарх сэтгэгдэл

Энэхүү номыг уншсан сэтгэгдэлээ товчхон хуваалцая.

Юуны түрүүн надад энэхүү бүсгүй ном болоод кинон дээр гардаг шиг амьдралаар жинхэн утгаар нь амьдарч яваа юм шиг санагдсан. Учир нь тэр кино нь дээрхи шиг завгүй амьдралаар амьдардаг ба номон дээр гардаг шиг жишээ нь Дейл Карнегийн илтгэх урлаг мөн хүнтэй хэрхэн харьцах талаар бичигддэг бүх номны утга агуулгуудыг өөртөө шингээн хэрэгжүүлж амжилттай ажиллаж амьдарч яваа эмэгтэй юм. 

Илтгэх урлаг болоод харилцааны талаар дэлгэрүүлэн тайлбарлахад тэрээр тайзан дээр гарах болоод шинэ ажил хүлээж авах үедээ өөрөө өөртөө айдастай байсан хэдий ч түүнийгээ өөрөө өөртөөгээ болоод өөрт зөвлөж чадах хүмүүстэй холбогдон энэ айдсаа хэрхэн давж байгаа нь мөн хүмүүстэй харилцах харилцаагаа бараг урлаг болгож хөгжүүлэн өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж чадсан нь түүний амжилтыг бүрдүүлэгч нэг хэсэг юм. 

Миний бодлоор тэр хүүхэд байхаасаа л нийгмийн идэвхитэй, насанд хүрээд ямар хүн болохоо ерөнхийд нь тодорхойлж харж чадсан буюу их амбицтай дээр нь түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадсан. Гол нь зайлшгүй хөдөлмөрлөх, суралцах хэрэгтэй гэдэг ойлголтыг эцэг эхийн амьдралыг үзэх үзэл болоод өөрийн биеэр харуулсан үлгэр дууриал Шейрил Сандбергийг зорилгоо ухаарсан хөдөлмөрч, тууштай байхад нөлөөлсөн байх гэж үзэж байна. Энэ нь түүний номон дээр гарсан арван жилийн амралтаараа тухайн мужийнхаа нэр дэвшигчийн сонгуулт ажилд гар бие оролцон, өөрийн хүсэлтээр нэр дэвшигчээр давжуулан өөрийн хүндэлж явдаг нилээн нэр хүндтэй нөлөө бүхий хүнтэй танилцахыг хүссэн гэсэн өгүүлбэр нь л түүнийг багийн амбицтайг нь харуулж байна. Манай Монголын арван жилийн хүүхэд өөрийн хүсэлтээр УИХ гишүүд болоод томоохон компани удирдаж буй бизнесмен хүмүүстэй хэзээ ч уулзах болоод тэдэнд өөрийгөө хальт танилцуулаад өнгөрөх зориг болоод амбиц байхгүй байгаа нь бас нэгийг бодуулж байна. Монголчууд бид ямар хүүхэдтэй болмоор байгаагаа өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх, мөн тийм байлгахыг хүсэж буй хүмүүстэй ойр байлгах буюу өсвөр насны хүүхдэд орчин маш чухал. Миний бодлоор Орос 3 төгссөн хүүхдүүд амьдралыг илүү эрт таниж мэддэж чаддаг юм шиг санагддаг. Үүнийг би сургуулийн хүүхдүүд болоод тэдний ах, эгч хамаатан саднууд нь үр хүүхэд болоод дүү нартаа үлгэр дууриал сайн үзүүлэх буюу амьдралдаа эзэн болж боловсрол болон амьдралыг авч явах ухаанаараа хүүхдүүдийн аж амьдралд нөлөө үзүүлж байдаг гэж боддог. 

Гурав дугаарт түүний ном эхний хуудаснаасаа эхлээд ишлэл зүйлт буюу холбогдох судалгааны материал маш ихээр ашиглаж өөрийн санаа бодлоо илэрхийлсэн нь бараг л эрдэм шинжилгээний өгүүлэл шиг санагдсан. Энэ нь түүний номны бас нэг онцлох зүйл бөгөөд ер нь сүүлийн үед өөрийн санааг ингэж судалгаа, тоо баримтаар баталгаажуулах нь илтгэх урлаг болоод өөрийгөө илэрхийлэх шинэ хэлбэр болоод байна гэж миний хувьд үзэж байна.

Энэ бүгдээс дүгнэхэд, Шейрил зорилгоо багаасаа ухаарсан буюу өөрийн үлгэрлэн дууриал болох аав, ээж нь түүнд нөлөөлж чадсан. Тэрээр ухаарсан зорилгынхоо төлөө тасралтгүй хичээлт чармайлт гаргаж, шаардлагатай үед өөрийгөө дахин цэнэглэж хөгжүүлж чадсан. 



No comments:

Post a Comment