Showing posts with label Байрны татварын чөлөөлөлт. Show all posts
Showing posts with label Байрны татварын чөлөөлөлт. Show all posts

Tuesday, January 22, 2013

Байрны хөнгөлөлт эдлэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалт

Байрны хөнгөлөлт чөлөөлөлт нь таны цалингаасаа төлсөн ХХОАТ-ын мөнгөний хэмжээнээс хамааран 3 ба түүнээс дээш жилийн хугацаанд буцаан олгогдоно. Дээрхи хөнгөлөлтийг эдлэхийн тулд та жил бүр 2-р сарын 15-ны өдрийн дотор паспортын хаяг дээрхи харъяа дүүргийн татварын албанд дараахь бичиг баримтыг бүрдүүлэн өгнө.


  • Анх удаагаа байр авсан тохиолдолд байрны хөнгөлөлт эдлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.а. Бичгээр гаргасан хүсэлт,
1.б. Татварын хөнгөлөлтөнд хамруулан буцаан олголтыг баталгаажуулах хүсэлт буюу дансны дугаар гэх зэрэг буцаан олголтод шаардагдах мэдээлэл /дээрхи 2 хүсэлтийн загварыг баруун гар талд байрлах Татвар гэсэн гарчиг фолдерээр орж авна уу, эсвэл татварын сайтаас авч болно/,
2. Иргэний үнэмлэхний наториат хуулбар,
3. Хорооны тодорхойлолт,
4. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр - хуучнаар цэнхэр гэж нэрлэгдэх  дэвтэр шинээр нээлгэн цалингийн нягтлангаараа сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн ХХОАТ бөглүүлэх ба энэ цэнхэр дэвтрийн эхний нүүр болон ХХОАТ бөглөсөн хэсгийг конандуулан хавсаргана,
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар - сүүлийн жилийнхийг бүрэн бөглөсөн байна. /Зурагтай эхний нүүр, албан тушаалтай тамгатай нүүр, НДШ төлсөн нүүр бүгд - 12 сар хүртэл нь нийгмийн даатгалын газраар баталгаажуулсан тамгатай байна/
6. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, цалингийн хүснэгт - цэнхэр дэвтэр дээр бөглүүлсэнтэй адилхан хүснэгт байхад болно,
7.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний наториат хуулбар,

8. Захиалгын болон худалдан авах гэрээний наториат хуулбар,
9. Байранд төлсөн мөнгөний баримт - зээлээр байраа авсан иргэд урьдчилгаагаа төлсөн баримт,

10. Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2% -ийн татвар төлсөн баримт - эх хувь нь байхгүй хуулбар нь байвал төлсөн банкны салбар дээр нь очиж тухайн гүйлгээг хийсэн теллерийн гарын үсэг тамгаар баталгаажуулна /заавал байр авсан жилээ төлсөн байх шаардлагатай/,

11. Зээлийн гэрээний наториат хуулбар, зээл авсан байгууллагаас мөнгө шилжүүлсэн баримт - мөнгө шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн албан бичигийн эх хувь эсвэл наториат хуулбар,

12. Үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан тохиолдолд хөрөнгийн байгууллагаар үнэлүүлсэн тайлан. Хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлээгүй бол бараа материал түүхий эд авахад төлсөн мөнгөний баримт,

13. Орлого нотлох бусад баримт - урьдчилгаа төлбөрийг хэрхэн бүрдүүлсэн талаархи нотолгоо болох хадгаламжийн дэвтэр, картын дансны хуулга. Хэрвээ таны төлсөн урьдчилгаа төлбөр цалинтай чинь харьцуулахад харьцангуй өндөр байвал цалингаас гадуурах орлогыг баталсан баримт шаардлагатай.

14. Хувь хүний орлогын албан татварын тайлан - маягт ТТ-06(А), (Б) 2 маягтыг 2 хувь бөглөх ба мөн интернэтээр орж /харъяалагдах дүүргийн татварын байцаагчаас нууц дугаарыг авна/ бөглөн баталгаажуулана.  Маягтыг татварын сайтаас авна. www.mta.mn. Хэрвээ та бүр бөглөж яадахгүй бол татварын байцаагчаасаа асуугаарай.

ТТ-06(А), (Б) бөглөх заавар. /миний туршлага ккк/ Мөр гэсэн дугаарлалтаар бичнэ. Мөн зөвхөн байр авсан жилийн орлогыг бичнэ /дандаа бүтэн жилээр мөн үнийн дүнг дандаа мянгатын оронгоор бичнэ/. Доорхи мэдээлэлийг бөглөхдөө цэнхэр дэвтрээ харвал толгой эргэхгүй амар байх болно.

ТТ-06(А)
Мөр 3 - ажилласан хугацаанд олгосон орлогын дүн /татвар суутгаагүй дүн/,
Мөр 5 - нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн дүн,
Мөр 6 - Татвар ногдуулах орлого = Мөр 3 - Мөр 5,
Мөр 60 - Мөр 6 хуулж бичнэ,
Мөр 61 - Мөр 6 арван хувь,
Мөр 62 - байрны үнийн дүн,
Мөр 63 - байрны үнийн дүн,
Мөр 72 - Хөнглөлт буюу 84,0,
Мөр 76 - Суутгасан татвар,
Мөр 81 - Суутгасан татварыг давтан бичнэ,
Мөр 82 - энэ мөрийг яаж бодсоныг нь ойлгосонгүй. Татварын байцаагчаас асуувал хэлээд өгнө.

ТТ-06(Б)
Мөр 2 - байрны үнийн дүн,
Мөр 54 - 84,0 гэж бичээд гар хөлийнхөө үсгийг зураад л болох юм байна даа.


  • 2 болон түүнээс дээш жилд байрны татварын хөнгөлөлтөд дээрхи жагсаалтаас 1, 2, 4, 6, 7 болон 13-ийг бүрдүүлэн өгөхөд болно.




Шинээр байр авч буй хүмүүст анхаарах зүйлс

Энд байр авахад байрны чанар болон байршил гэх мэт анхаарах зүйлийн талаар дурьдахгүй. Харин байр авсаны дараа байрны татварын хөнгөлөлтөд хэрэг болох зарим нэг материалуудыг байр авч байх үедээ авч хадгалж байх нь дараа нь таны цаг болоод мөнгийг хэмнэх болно.

Хэрвээ та ажил хийдэг ба анх удаагаа байр авч байгаа бол та байрны татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Энэ нь та хэдэн төгрөгний байр авсанаас үл хамааран таньд 30 сая төгрөгийн 10% -ийг буцаан авах боломж байдаг байна. Тэгэхээр буцаан олгогдох мөнгө 3 сая төгрөг болох ба үүнийг та жилд хичнээн төгрөгийн ХХОАТ төлсөнөөс шалтгаалан 3 болон түүнээс дээш жилд хуваан буцаан олгоно. Байр авч байх үед үйлдэгдэх бичиг баримтаас дараахь материалууд байрны хөнгөлөлтөд хэрэглэгдэх тул та сайн хямгадаад аваарай.
1. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар болох 2%-ийг төлсөний баримт,
2. Худалдах худалдан авах гэрээ,
3. Байранд төлсөн мөнгөний баримт,
(Хэрвээ та зээлд хамрагдсан бол дараахь 2 баримт хэрэгтэй. а. Банкны мөнгө шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр албан бичиг б. Урьдчилгааг банкаар шилжүүлсэн бол шилжүүлэгийн баримт, харин хувь хүн болон албан байгууллагад бэлнээр өгсөн бол мөнгө солилцсон акт буюу та яг мөнгө солилцож байх үедээ наториатад очиж баталгаажуулсан бичиг. Анхаарах зүйл: бэлнээр мөнгө солилцсон баримтыг дахин наториатах боломжгүй /заавал өмнө нь зурсан 2 хүний гарын үсэг заавал оргинал байх естой/ тул хуулбар нь хүчингүй болно.)
4. Зээлээр авсан бол банктай байгуулсан зээлийн гэрээ болно.