Monday, September 24, 2012

Бодь сэтгэлт Саран хөхөөний намтар


Намо Гїрї Манзушри аряа Дарэ яа
Бодь сэтгэлийг эрхшээсэн Саран хєхєєний тїїхээс тэнэг мунхаг ч амар хялбар ойлгох гол зїйлїїдийг єгїїлсэн хамаг орчлонд шим їгїйг їзэгчдийн чихний чимэг.
Нэгдїгээр бїлэг
Бурхан бїгдээс їлэмж ачтай
Болгоол энэрлийн сэргэн аргын нараар
Бялд єчїїхэн миний оюуны лянхуаг тэтгэсэн
Багш дээдийн єлмийд оройгоор мєргєе

Очирыг баригч, дєрвєн нїїрт, хєх хоолойт тэнгэр тэргїїтэн
Ихэд хєєрємшигчид єєр єєрийн оройн титмээр
Алиний єлмийд мєргєж їйлдсэн тэнгэрийн дээд
Авралт Шагжаан эрхэм тїїнд оройгоор мєргємїй

Очир дара хийгээд гэтэлгэгч Манзушир
Хиргїй богд ба Дивамгара тэргїїтэн
Бїхний хураангуй бурханы ганц эцэг Зонхова
Хєвгїїд луга сэлтэд зїрхнээсээ бишрэн мєргємїй

Хэмжээлшгїй гїргэмийн тоосноос цогцолсон сїмбэр уулыг  буман нар тэвэрсэн мэт лагшинтай
Хэлний жаран дєрвєн эгшиг тєгєлдєр,  хязгаарлашгїй  амьтны эгээрлийг хангасан зарлигтай
Хоцроолгїй  мэдэгдэхїїн бїхнийг  болгоосон чухал энэрлийн чин зориг, жишихэд бэрх таалалтай
Хязгаарлашгїй бурханыг їїсгэгч ганц эцэг Манзушир намайг тэтгэгтїн

Хамаг бурхадын нигїїлсэнгїйг нэгд хураасан
Хязгаарлашгїй амьтан бїгдэд ганц хїїтэй эх
Асар цагаан уулсын орны итгэл Жанрайсаг
Амьтны тусад хувилсан сэлтэд бишрэнгїйгээр мєргєе
Амьтан бїгдийг тїргэн гэтэлгэгч ялж тєгссєн эх
Оюуны самбаа дээдийг хайрлагч Хэлний эрхэт эх
Авралт бурханы эх їлэмжийн хос охин тэнгэр
Аяа миний зїрхний лянхуан цоморлигт їргэлжид цэнгэ

Орчлонгийн орноос уйсагч хэн нэгний
Уйсал магад гарахуйг арвидуулах тэргїїтэн
Сайн тус буй тул орчлонд тэнїїчлэх їедээ
Саран хєхєє болсоны туужийг энд бичие

Энэтхэг хутагтын оронд энэхїї сайн галвын нэн татагч ( бурхан ) дээдсїїд номын хїрдийг эргїїлэх орон Арш унасан уулын ойр орчимд, зургаан их хот байдгийн нэг болох Варанасид, бидний багш Шагжамуни гаслангаас гэтлэх ёсыг їзїїлээд хэтэрхий удаагїй нэгэн цагт Лхайжин хэмээгч нэгэн хаан байсан юм. Тїїнд нэгэн хїї мэндэлсэнд эцгийн нэрнээс хэсэглэн Лханандовдан гэж нэрлэсэн бєгєєд эгэл ардууд Ригдан хаан хэмээн єргємжилдєг, бага балчраасаа чухаг дээд гуравт сїжигтэй, царай зїс їзэсгэлэнтэй  ухаан саруул нэгэн байлаа.Мєн тэр цагт энэтхэгийн баруун зїгийн Заландхара нутагт их хаан Машога хэмээгч машид баян чинээлэг хийгээд эрх хїч агуу их, хутагт болон олон мянган эгэл хуврагт єргєл хїндлэл їйлддэг, ялангуяа Наваантаяа бурханы хувилгаан гэлэн Дима мэдвий бал ( Хир їгїйн цог) хэмээгч ламыг дахин дахин ордондоо залан ном номлуулдаг, нууцын эзэн Очирваань тэргїїтэн олон ядам бурханаар адистэдлїїлсэн нэгэн байсан билээ.Нэгэн удаа тїїнд зїїн хацартаа удвалын зураг бїхий , чихэнд нь илдний байдал тодорхой їзэгдсэн, биенээс нь ч удвалын їнэр анхилсан нэгэн охин  мэндэлжээ.Тїїнийг мэндэлсэн даруйд хєх удвалаар бороо орсон юм.
Тэр цагт Димамэдвийбал лам залраад “ энэ охин Ногоон Дарь эхийн хувилгаан мєн” хэмээн эшийг їзїїлсэн бєгєєд авшиг хїртээж адистэдлээд нэрийг нь Мадимахани хэмээн нэрлэсэн болой.Тэр охин ч бага наснаасаа л эгэл тєрєлхтєний явдал бїгдтэй эс нийлэлдэж, сїжиг хийгээд нигїїлсэнгїй сэтгэлтэй, єглєгч, їзэсгэлэн гуа бєгєєд эелдэг зєєлєн ч ёс суртахууныг чанд баримталсан ялгамжаат явдал мєрєєр тєрєлхтєн бїгдийн сэтгэлийг татсан нэгэн байсан тул зарим нэг их хаан бэр болгохоор гуйхад эцэг  ах хоёр нь єгєн завдахын цагт :
Тэнгэр дээд эцэг хїї намайг болгоо
Гуралзах могойн їїртэй адил
Гэр нь гэм бїхний орон бус уу
Цог учралыг эдэлж, амгалангаар цэнгэсэн ч
Цогнойсон хорт могойн сїїдэрт сэрїїцэх мэт
Эрхэм дээдэс намайг нигїїлсэн єршєєвєєс
Єчїїхэн би хувраг болохыг хїсч байна хэмээн айлтгасанд эцэг нь :

-          Охин минь гэр бїлийн гэм нь
Огоот чиний їзсэн шиг байгаа боловч
Аглаг хийдийг шїтэхэд бэрх
Амны идээ хувцасаар амьдрахад бэрх
Хїслийн амгаланг тэвчихэд бэрх
Хэрвээ шагшаабадыг доройтуулах  аваас
Тэсэхэд бэрх муу заяанд баттай унана
Тиймийн тул ашиг алдаа хоёулаа их
Тэгэхээр чи баян чинээлэг хааны
Тансаг єргєєнд одвоос сайн хэмээн зарлигласанд охин дахин айлтгав:
-Эцэг та намайг галд шатаасан ч
Їнэн хэрэгтээ хорлосон бус
Гэхдээ шадаас гэтэлж болшгїй
Гэрийн галд шатааваас тийм бус хэмээн айлтгаснаар эцэг нь:
-Їнэхээр чи хувраг болохыг хїсэх аваас Димэд ламын  мэлмийн ємнє шагшаабадын эдээр їндсээ ариусгаад  сэрэмжтэйгээр хийдийг шїтэх нь зохистой хэмээн зєвшєєрлийг єгєв.Тийнхїї Дэмид балдан багшийг урин залаад хувраг болох тухай айлтгахад :
-Аяа чиний сайтар тунгаасан мэт
Эгэл гэр нь бїхний хїлээс
Их нисванистанд галтай адил
Гэвч мэргэн аргат дээд бодьсадва
Гэмт нисванисийн эрхэнд эс одвоос
Гэрт оршин байсан ч тїїнд
Гэм халдахгїй лянхуа мэт
Амьтанд тустай ч тїїнийг орхиод
Амнчлан єєрийн тусыг бодвоос
Аяа тэр нь доодыг явдал
Аврагч дээдийн їл зохилдох зїг
Тиймээс охин чи мэргэн аргаар
Тєв нутаг руу тїргэн од
Тэнд амьтны тус агуу их гарна хэмээн эшийг їзїїлээд залрав.
Тэгээд эцэг Машога ч Махабоди суврага тэргїїтэнд бараалхангаа охиноо хувь тєгєлдєр хааны хатан болгон єгєхийн тулд олон тїмэн бараа болоочдын хамт тєв нутагт морилон очиход Одивиша нутгаас нааших олон хаад тэр охины алдар цууг сонсоод гуйхын тулд Очир сууринд ирэв. Тэр цагт номт хаан Машога охины хамт Махабоди суьарга тэргїїтэнд тахил, хїндлэл їйлдээд, охиныг гуйгаачин олон хаадын аль нэгэнд нь би єєрєє сонгон єгєх аваас зарим нэг нь уурлана гэж їзсэнээс тэдгээр хаадад єгїїлэв:
-          Аяа надад охин олон байхгїй зєвхєн ганц тєдий байна.Тиймээс та нарын хэнд  нь єгєєд хэнд нь єгєхгїй байх вэ. Тийм болохоор та бїхэн нєгєєдєр сайн хувцасаа ємсєж, чимэг зїїлтээ зїїгээд нэгэн цагт ирэхтїн. Охин маань цэцэгийн эрхийг хэнд хаяна тїїнд эрхийг єгнє хэмээн єгїїлсэн ажээ.Нєгєєдєр нь тэдгээр хаадыг ирэх цагт охиндоо :
-          Аяа охин чамайг хїссэн хаан олон  тул би нэгэнд нь єгєх аваас нєгєє нь уурлах болно, чи цэцгийн эрхи їїнийг нєхрийн хувь алинд байгаа тїїнд хяагтун гэж хэлээд цэцгийн эрхийг єгєв. Тэр цагт тэдгээр хаадаас Одивиша ба Магадха орны хаан хоёр хїч дорвижилгоо их учраас эхэнд гарсанд охин цэцгийн эрхисийг эс хаяв.Тїїнчлэн олон хаан ирсэний сїїлд хаан Лханандовдан цагаан даавуун хувцас ємсєж, цєєхєн тїшмэлээр хїрээлїїлэн ирсэнд охин цэцгийн эрхисээ хаясанд эцэг нь  :
-          Аяа охин минь чи машид тэнэг бус уу хїч дорвижилго эрх баялаг надтай тэнцїї Одивишагийн хаан тэргїїтэнд цэцгийн эрхийг эс хаяад Варанасийн хаан тєгс эдлэл єчїїхэн тїїнд юу бодож шидэв хэмээн зарлигласанд охин :
-          Аяа эцэг богд намайг сонс
      Эрхэм дээд нь номын баялаг
      Дунд нь цог ба идрийн баялаг
      Доод нь эдийн баялаг билээ
      Саруул ухаан дээд эд
      Сїшиг бишрэл дунд эд
      Сайн хєрєнгє доод эд
      Тиймээс тэрхїї хаан хїї
      Дээд болон дунд эрдмийг эрхшээжээ
      Эрдэм сїїлчийнх нь байхгїй ч гэмгїй
Иймээс цэцгийн эрхийг єгсєн юм хэмээн єгїїлэв.Тэгээд эцэг нь охиндоо сургаал захиас сайтар хайрлан Варанас руу явуулаад єєрийг нь Варанасид урин залсан ч эс залран баруун зїгтээ буцсан юм. Мадимахани Варанасид залраад дээд хатанд єргємжлєгдєв.Тїїнийг Варанасид ирсэнээс хойш хааны эрх хїч хуучнаас  машид ихээр дэлгэрч, хаан хатан дээд тэр хоёр сїжигтэй бєгєєд єгєн чаддаг, ичгїїр сонжуурыг мэддэг тэргїїтэн дээдсийн эрдэм бїрэн гїйцдээр баялаг, бїх албат иргэдэд язгуур тєгєлдєр эцэг эх хоёр хэмээн магтаалын дээд орон болов. Албатууд ч ихэнхдээ зєвхєн тэр хоёрын эрдмийг даган дуурайх болсон байна.Бас Эйлэг, Эйнзин тэргїїтэй олон хатад хийгээд  номын тїшмэл Лодойравсан, мянганы их ноён Ямшэ тэргїїтэй олон шадар тїшмэл, Гарма –Од ба Вїзана тэргїїтэй олон бярманы хамтаар улс орноо тэтгэн байв.
Тийнхїї ном хийгээд доривжилго машид баялаг ч охин тєрєхєєс хїї эс тєрсєнд хїслийн тэнгэрт хїї тєрїїлэх соёрхолыг талбин залбирч байх тэр нэгэн їест ємнє зїгийн орны хаан Санбуужинба хэмээг олон оронд бурхантай уулзсан бєгєєд ном сонссоны эцэст Бодалад залраад хутагт Жанрайсигтай уулзсанд хутагт бээр :
-          Язгуурын хєвшїїнээ орон Варанасид хаан  Гїланраза хэмээгч чухаг дээд гуравт машид сїжигтэй, дээийн номын бїтээлээр цагийг єнгєрїїлдэг нэгэнд хїї байхгїй байгаа тул сэтгэлд чинь таарч байвал чи тїїний хїї болох ерєєл тавиад тєрєл авагтун.Амьтны тус бїтэх болно хэмээн зарлиглав.Бас гэтэлгэгч Дарь эх:
-          Сайн болой.Хїї чи хутагтын зарлигласанчлан бїтээхээр одогтун.Би ч тэр оронд хаан тїїний Мадимахани хэмээгч хатны ёсоор оршин буй бєгєєд тїїний хэвлийд орогтун.Тїїнийг хэдий чинээ оршихыг хїртэл чамд шуламын хууралт ирэхгїй.Храин хойд зїгийн хаан Намдїжэй чиний тїшмэл болж тєрєх ба тэнгэр Прэнма чиний хатан болон тєрєєд саад тотгор хийх бєгєєд хуурч їйлдэнэ.Гэвч чи ямар ч биенд оршсон ч зовох їе гарахгїй гэж зарлиглав.Тэгээд хутагт эцэг эх хоёрын зарлигласанчлан бїтээх ам тангараг єгєєд оройгоороо єлмийд ннь мєргєж, ерєєл тавиж, їхэн егїїдээд Варанасид дээд хатан Мадимаханигийн хэвлийд оршив.
Ээцн эхийн тїїхийг товчлон хураасан ба насан юїлээд хэвлийд оршсон нэгдїгээр бїлэг....

“Бодь сэтгэлт Саран хєхєєний намтар”  орчуулсан.С.Гантємєр гавьж.2010 он. номноос авав.

Эх сурвалж: http://gegeengerel.blogspot.com/

Monday, August 27, 2012

Хүүхдийн боловсролд анхаарах зүйлс

Удахгүй эцэг, эх болох болон болсон хүмүүст зориулан dayarmongol.com-с уншсан нийтлэлээ хүргэж байна.

Хэдий Америкт биш ч гэсэн уншихад илүүдэхгүй зүйлүүд байлээ шүү.

Д.Баярсайхан /Сакраменто/
Америкт “fulltime mom” гэж дуудуулж, ээж гэдэг ажлыг бүтэн цагаар хийгээд даруй 7 жил гаруй хугацаа өнгөрчээ. Хүүхдүүдийн маань том нь энэ жил ахлах сургуульд орсон, дундах нь 2-р анги, бага нь прискүүлд /preschool/ явж байна. 3 өөр сургуульд болон дугуйлан секцэнд нь зөөж авах, сургуулийн үйл ажиллагаанд туслах зэрэг ажлаа “үглэн” гүйцэтгэхийн хамт эндхийн ерөнхий боловсролын системийн бүхэл болон хагас шатыг /том нь 2-р ангидаа энэд ирсэн/ дамжиж байгаа хүүхдүүдийнхээ “ачаар” нэлээд туршлага, мэдээлэлтэй болжээ. Ингээд Монголынхоосоо эрс өөр боловсролын системтэй тулгараад байгаа эцэг эхчүүддээ бага ч нэмэр болох, нэг ч гэсэн Монгол хүүхдийн маань амьдралд эерэг өөрчлөлт авчрах болов уу гэж бодоод хэдэн өдөр сууж мэдээллүүдээ нэгтгээд та бүхэндээ хүргэж байна. Калифорн мужийн Сакраменто хотын хэдхэн сургуульд дээр үндэслэсэн мэдээлэл гэдгийг анхаараарай. Өөр, муж, хотод, сургууль заавал адил байх албагүйг та бүхэн юу эс андах вэ. Хамгийн гол нь ерөнхий төлвийг харуулж байгаад юм.
2 дахь хэсгийг эндхийн Монгол хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд тулгарч байдаг бэрхшээл, хүүхдүүдэд маань үзүүлж буй орчны нөлөө, үзэл бодол, хүмүүжлийн талаар хувийн бодол санаагаа бичихээр төлөвлөж байна. Зөвхөн эцэг эхчүүдийн талаас төдийгүй хүүхдүүдийн зүгээс асуудлуудыг харахыг оролдох гэсэн юм.
Бид нар эндхийн Монгол хүүхдүүдийг болон өөрийн хүүхдүүддээ ингэдэггүй, тэгдэггүй гэж үглэсээр удлаа. Одоо харин хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч ашигтай ямар арга зам байна вэ гэдэг талаар эцэг эхчүүд та санал бодлоо бичиж бусадтайгаа хуваалцана гэж найдаж байна. Эцэг эхчүүд бид ялангуяа мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч нарын үгийг сонсмоор байна.

1. Сургуулиас өмнөх боловсрол
Гэртээ

Сургуулиас өмнөх боловсрол гэхээр бидний санаанд хамгийн түрүүнд ясли, цэцэрлэг буудаг. Гэтэл үүнээс түрүүлж хүүхдийн анхны сурах танхим гэр нь, анхны багш нь эцэг эхчүүд болдог гэж энэд үздэг. Яагаад гэдгийг хүүхдийн тархи судлаач эрдэмтдийн судалгаа харуулж байна. 0-5 насанд хүүхдийн тархи хамгийн хурдтай хөгждөг бөгөөд хүний амьдралын чухал үед болох нь судалгаагаар тогтоогдсон билээ. Хүүхдүүдийнхээ эрчимтэй хөгжлийн энэ үед нь эцэг эхчүүд дэмжээд өгвөл насан туршдаа номонд дуртай, сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болох зэрэг амьдралын томоохон өөрчлөлтийг авчрана гэж эрдэмтэд судлаачид үздэг. Гэхдээ цагийн юм цагтаа гэнэ. Хүүхдүүдийн хөдөлгөөн, чадвар, мэдлэгийг хариуцдаг тархины хэсэг тухайн хөгжиж бойжиж бэлэн болсон тохиолдолд л хүүхэд тухайн физик хөдөлгөөн, мэдлэг чадварыг хийж сурдаг аж. Жишээ нь 2 нас гэхэд хүүхдийн нүдний хараа хөгжиж дуусна. 2-3 насанд хэлний хөгжил маш хурдацтай явагдаж үгийн баялаг нь огцом нэмэгддэг юм байна. Энэ үед хүүхдийн тархи нь дэлхийн бараг бүх үгийн аялгыг хэлэх дуудах чадвартай байдаг юм байна. Хүүхдүүд шинэ хэлийг эрт сурах тусмаа сайн гэнэ. Гэхдээ тэдэн наснаас хойш сурч чадахгүй гэсэн ойлголт байхгүй тул хүүхдүүд хэлийг хэзээ ч амархан сурах боломжтой. Харин 5 нас хүртлээ юм ярьж сураагүй хүүхэд амьдралынхаа цаашдын хугацаанд ярианы бэрхшээлтэй хүн болох магадлалтай ажээ. Хараа, сонсгол, мэдээлийг тогтоох үйл ажиллагааг хянадаг тархины хэсгүүд хөгжиж хоорондоо үр ашигтай харьцаанд ороход бэлэн болсон тэр үед л хүүхдүүд уншиж сурахад бэлэн болдог юм байна. Энэ нь цөөн тооны хүүхдүүдэд 5-аас өмнө, ихэнх хүүхдүүд 6-7 насанд бүрэн хөгжиж бэлэн болдог. Харин 8 хүрсэн хүүхэд анхан шатны унших чадвар суугаагүй байвал санаа зовоход илүүдэхгүй гэж National Institute of Mental Health байгууллагын судлаач эмч Jay Giedd бичжээ. Тэгвэл эцэг эхчүүд энэ үед нь хүүхдүүддээ юугаар тус болж болох вэ? Гадуур энэ талаар зөвлөгөөний ном, мэдээлэл зөндөө л байгаа. Харин надад Монгол ээж, аавуудад тохирч магадгүй хэдэн санаа байгаа юм. Үүнд:
- Эх хэлээрээ гэртээ хүүхэдтэйгээ ярих нь бидний зүгээс хүүхэддээ өгч байгаа хамгийн энгийн бөгөөд хялбар бэлэг юм. Англи хэл дөнгөж сурч байгаа хүүхдүүдтэй гэртээ Монгол хэлээр ярих нь дэмий л толгой эргүүлнэ гэж бодох хэрэггүй. Урьд нь ч Америкт цагаачдад хүүхдүүдээ сургуульд амжилттай байлгая гэж бодвол гэртээ хүүхдүүдтэйгээ Англиар ярь гэж зөвлөдөг байсан байна. Гэтэл одоо өөрчлөгдөж харин ч боловсролын байгууллагын зүгээс бидэнд гэртээ эх хэлээрээ ярихыг уриалах болжээ. Бага насны хүүхдүүдийн тархи 2 болон түүнээс дээш хэлээр зэрэг сонсож ойлгох чадвартай төдийгүй энэ нь тэдний хэлний хөгжилд муугаар нөлөө үзүүлдэггүй нь туршилт, судалгаагаар батлагдсан билээ. Харин ч эх хэл, соёлоо хүүхдүүддээ дамжуулаад зогсохгүй шууд л зоволтгүйгээр 2 хэл эзэмшсэн хүн болж өсөх нь глобалчлагдаж байгаа өнөөгийн ертөнцөд үеийнхтэй харьцуулбал тэдэнд давуу чадварыг өгч байна. Шинэ хэл эзэмшихийн тоолонд нэгэн өөр ертөнц хүний өмнө нээлттэй болдог билээ. Түүнчлэн нэг зүйлийг 2 янзаар нэрлэж байгааг анзаарч мэдэхийн хамт аливаа зүйл, тэмдгийг өөр өнцгөөс харах санааг багаасаа шингээгээд авдаг нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд сайнаар нөлөөлдөг гэнэ. Өнгөрсөн 8 сард гарсан нэгэн судалгааны мэдээнээс сүүлийн үед айлууд унаган Англи хэлтэй хүнээс илүүтэй англи хэлээр ярьдаггүй хүмүүүсээр хүүхдээ асруулахын хамт 2 дахь хэлийг хүүхэддээ үнэгүй сургаад авдаг болж байгаа талаар уншлаа. Хэрэв Англи хэл асрагчийн унаган хэл л биш бол хүүхдүүдтэй нь Англиар ярихыг нь хориглож, зөвхөн өөрийнхөө  эх хэлээрээ ярихыг шаарддаг болсон гэнэ. Учир нь хэл судлаачдын сүүлийн судалгаагаар бага насны хүүхдүүд төдийгүй, нялх хүүхдүүд тухайн хүн ярьж байгаа хэлэнд маш мэдрэмжтэй байдаг аж. Хэрэв хүүхэд унаган биш хэлтэй хүнээс аливаа хэлийг бага ч гэсэн буруу хэллэг, дуудлагатай сурвал дахин засаж сурахад маш төвөгтэй болдог гэсэн байна. Хэрэв ээж нь хүүхэдтэйгээ эх хэлээрээ дандаа ярьдаг байсан бол хүүхдийн тархи том болсон хойно нь ч гэсэн эх хэлээ сонсмогц автоматаар эх хэлнийхээ чиглэлд шилждэг аж. Jenn Berman-ийн “Super-Baby: 12 Ways To Give Your Child a Head Start in the First 3 Years” номноос татсан ишлэлд хүүхдээ 2 хэлтэй болгож өсгөхийн давуу талыг бичсэнийг дурдвал: IQ тестэд илүү өндөр оноо авдаг, асуудлыг шийдвэрлэх чадвар /problem solving skills/, хэлний болон математикийн давуу чадварууд, өөр соёлыг хүлээж авах чадвар, цаашдын амьдралдаа илүү орлоготой байдаг зэргээр бичжээ. Иймд бид гэрт гэлтгүй гадуур ч гэсэн хүүхдүүдтэйгээ Монголоор ярьж, хариултаа ч гэсэн Монголоор авахыг хичээдэг болох хэрэгтэй болж байна.     
- Хүүхдээ бага наснаас нь номонд дуртай болгохын тулд ном тогтмол уншиж өгөх, юу ойлгосныг нь асууж байх нь сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болгох эхлэл гэж багш, мэргэжилтнүүд зөвлөдөг. Бага насны хүүхдэд дээр дурдсан шалтгааны улмаас Монголоор шууд орчуулан уншиж өгч зургийг нь Монголоор тайлбарлахад хүүхдүүд шууд хүлээж авдаг. Бэлтгэл, 1-р ангийн дөнгөж уншиж сурч байгаа хүүхдэд нэгэнт үг аялгуу нь жигдэрсэн тул англиар уншиж өгч болно. LeapFrog, LeapPads зэрэг электрон ном, бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн хэрэглэж болно. Нүд эрээлжилсэн олон электрон хэрэгслэл гарын дор байгаа өнөөгийн үед хүүхдүүдээ номтой найзлуулах гэдэг илүү их хүчийг шаардаж байна. Хүүхдийг номтой ойрхон байлгах боломжийг эрж хайх нь зүйтэй юм. Жишээ нь хүүхдийн гарын дор ном байлгах /машины дотор, орны хажууд гэх мэт/, насанд тохирсон сайхан номыг баяр, төрсөн өдрөөр нь бэлэглэж хэвших, уншсан номоо найз нөхөдтэйгээ солилцож уншихыг нь дэмжих гэх мэт.  Хүүхдүүддээ зав гаргаад номын сангаас ном авч өгч байгаарай.
- Хүүхдүүдтэй цаг гаргаад юм ярилц. Машинд нэлээд хугацааг өнгөрөөдөг бидний хувьд сургууль, гэрийн хооронд хүүхдүүдтэйгээ ярилцах сайхан боломж олддог. Хөгжмөө унтрааж, хүүхдүүддээ асуулт тавь, үгийг нь сонс. “За юу хийв, ямар байв” гэсэн ерөнхий асуултын оронд тодорхой асуултууд, тухайлбал: хэн хэнтэй тоглосон, найрсаг тоглосон эсэх, найздаа ямар нэгэн сайн юм хийсэн, юу зурсан, ямар ном багш нь уншиж өгсөн, юуны тухай байсан, ямар ямар зүйл тавган дээр нь байсан, ямар өнгөтэй байсан гэхчилэн асууснаар хүүхдүүддээ таньж мэдэхээс гадна асуултын далимаар юм зааж сургаад өгнө. Тэдний тархины хөгжилд ч гэсэн нэмэр болно.
- Өвөө эмээ нь энд ирж хүүхдүүдийг нь харж, сургааль номоороо хүмүүжүүлдэг алтан боломж бидний ихэнх олдоггүй билээ. Гэрийнхээ ойролцоо, байрныхаа эсвэл таньдаг хөгшчүүлтэй гэр бүлээрээ найз нөхөд болох боломжийг бүү алдаарай. Тэд маш их ухаан, мэдлэг, туршлагаа хүүхдүүдэд тань төдийгүй та нар уруу харамгүй өгөх болно.

Прискүүл /preschool/

Сургуулиас өмнөх боловсрол хүүхдийн амьдралд маш эерэг нөлөө үзүүлдэг нь прискүүлд хамрагдсан 1000 гаруй  хүүхдийг том болтол нь буюу 25 жилийн турш нэг районд төрж өссөн бөгөөд прискүүлд хамрагдаагүй бусад хүүүхдүүдийн амьдралтай харьцуулж ажиглаж, судалсан Чикаго хотод хийгдсэн томоохон судалгаа харуулсан билээ. Прискүүлд хүүхдүүдийг тоглоомын аргаар сургаж, оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлнэ. Ерөнхийдөө дараахь зүйлсийг хүүхдүүдэд сургаж эзэмшүүлж сургуульд бэлтгэдэг. Үүнд:
- Нийгмийн харилцаанд суралцах эхний алхмыг эзэмшүүүлнэ. Хүүхдийг ээж аав нь прискүүлд явуулахгүйгээр гэртээ өчнөөн мундаг үсэг зааж, тоо тоолуулж сургаад бэлтгэл ангид  орууллаа ч олон хүүхдүүдтэй харилцах чадвар эзэмшээгүй тулд энэ талаараа бусад хүүхдүүдээс хоцрох болно. Байрныхаа хүүхдүүдтэй тоглодог байсан ч гэсэн прискүүлд сурдаг багшийнхаа анхаарлыг бусад хүүхдүүдтэй хуваалцаж татах, бусад хүүхдүүдтэй таарамжтай байх, тойрог цагаар /circle time- хүүхдүүд тойрч суугаад саналаараа гарсан ангийнхаа хүүхдүүдийн ярих зүйлийг сонсох, асуулт тавих / санал бодлоо бусадтай хуваалцах, дүрэм тодорхой цаг хуваарьт захирагдаж сурдгийг гүйцэхгүй билээ.
- Сэтгэл зүйн хувьд томоохон дэвшилд хүрдэг. Прискүүлд явсан хүүхдүүд бие даасан хүн болсон гэдгээ бэлтгэл ангид орсон өдрөө аав ээжээсээ салахгүй уйлж тэврэлгүйгээр баяртай гэж хэлээд анги уруугаа ордгоор харуулдаг.
- Биеэрээ хийх олон зүйлд суралцана. Хэрэгцээтэй үед жорлонд орох, гар шүдээ угаах, куртикаа өмсөх, идэж уусан зүйлээ хураах зэрэг биеийн “хөдөлмөрийг” төвөггүй хийдэг болдог. Түүнчлэн хайчлах, наах, зурахааас өгсүүлээд тоглоом, паззле эвлүүлэх зэрэг нь тэдний гарыг сургуульд бэлтгэдэг.
- Оюун ухааны хувьд хөгжинө. Өөрийн нэр, үсэгнүүд, тоог төвөггүй таньдаг, аливаа зүйлийн дэс дараалал /patterns/, ижил аялгатай төгсдөг үгсийг /rhyme/ таньж мэддэг, хэмжээ, байршлын талаар ойлголттой болж төгсдөг.
-  Хүүхдүүдийн маань англи хэл маш сайжирч сургуульд ороход бэлэн болсон байна.

Хэрэв та ажил хийдэг болон сургуульд явдаг бөгөөд орлогын болон бичиг баримтын нөхцөлийг хангаж байвал бүтэн болон хагас өдрөөр 0-13 насны хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх /day care/, прискүүлд өгч төлбөрийг нь улсаас төлүүлэх боломжтой байдаг. Дээр нь зарим коммунитигийн коллежуудын дэргэд /Campus Child Care/ болон adult school-ийн дэргэд хүүхэдтэй оюутнуудад зориулсан цэцэрлэг ажилладгийг бас мартаж болохгүй. Мөн хэрэв гэр бүлийн оролгын нөхцөлийг хангаж байвал улсаас /Head Start/ болон Калифорн мужаас /State Preschool Program/ санхүүждэг сургуулиас өмнөх боловсролын программд /preschool/ 3-5 насны хүүхдээ үнэгүй хамруулах боломжтой. Прискүүлд хүүхдээ оруулахад дээрхээс арай хялбар, орлогын баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины бичиг, хаягийн баталгаа зэрэг бичиг баримтаар бүртгэнэ. Аль ч нөхцөлд хүүхдээ Child Action Inc байгууллагын Centralized Eligibility List /CEL/-д бүртгүүлэх ёстой. Үүний тулд тухай орох гэж байгаа цэцэрлэгийнхээ бүртгэлээр дамжуулан /бүртгэл хариуцсан хүн нь бүртгүүлж өгнө/ эсвэл өөрөө интернет /Сактогийнх www.sacramento.thecel.net, бусад коунтигийн линк нь http://www.childaction.org/theceldotnet/links.asp / утас, биеэр очиж бүртгүүлж болно. Ингэснээр тус байгууллагын жагсаалтанд байгаа сургалтнуудаас нөхцөл шаардлагыг нь хангасан программд хүүхдийг үнэгүй эсвэл хямд үнээр хамруулах боломж нээлттэй болох юм.

Прискүүлд хүүхдээ өгөхдөө анхаарах зүйлс:
Хүүхдүүд прискүүлд өдөрт 3-4 цагт хангалттай мэдлэгийг олж авж чадна. Ээжүүд бид аргагүй амьдралын шалтгаанаар хүүхдүүдээ аль болох олон цагаар үнэгүй цэцэрлэг /day care/, прискүүлд өгөөд ажил хийж хэдэн юм олохыг боддог. Гэтэл олон цагаар хүүхдүүдээ ямар газар, ямар хүүхдүүддээ цуг байлгаж байгаагаа сайн бодох хэрэгтэй юм билээ. Би өөрөө эхний үед дунд хүүгээ олон цагаар л сурч байвал сайн гэж бодоод 2 өөр цэцэрлэгт 4, 4 цагаар өгч зөөдөг байсан билээ. Гэтэл улсын болон мужаас санхүүждэг прискүүлүүдийн сургалтын орчин, материал, хангамж сайтай ч явдаг зарим районы прискүүлийн ихэнх хүүхдүүдийн гэр орчны байдал, хүмүүжил тийм ч сайнгүй байх нь бий. Хэдийгээр мэдлэг боловсрол сайтай багш сургагч нартай ч тиймэрхүү хүүхдүүд дунд бүтэн өдрийг өнгөрөөх нь тийм ухаалаг хэрэг биш болохыг хүүхэд дээрээ харсан билээ. Дашрамд нь нэгэн судалгааны дүнг та бүхэнд хүргэе. Өнгөрсөн жил Early Child Care Research Network байгууллагаас улсын санхүүжилтээр 15 жилийн турш хийсэн судалгааны дүн “Child Development” сэтгүүлд хэвлэгдсэнээр олны анхаарлыг их татсан билээ. Уг судалгааны дүнгээр өдөрт олон цагийг цэцэрлэгт өнгөрөөсөн эндхийн хүүхдүүд 15 насандаа бага насандаа гэртээ олон цагийг өнгөрөөсөн хүүхдүүдийг бодвол илүүтэй түргэн зантай, эрсдэлтэй зүйл хийх зантай байдаг гэж гарчээ. Энэхүү судалгааны удирдагч Deborah Lowe Vandell-ийн үзэж байгаагаар маш жижиг зан төрхийн өөрчлөлт нь тухайн хүүхдийн амьдралыг өөрчлөх нөлөөлөл болохгүй ч зан төрх нь төлөвшихөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь зайлшгүй юм гэсэн байна. Цэцэрлэгт өнгөрүүлж байсан цагийн хэмжээ их байх тусам тухайн хүүхэд сургуульд орсон хойноо илүүтэй догшин, үгэнд орохгүй байдаг гэж гарчээ Гэхдээ мэдээж цөөн тооны хүүхдүүдтэй, багш, сургалт сайтай, “good quality” буюу чанартай цэцэрлэгүүдэд хүмүүжсэн хүүхдүүд энэхүү судалгааны дүнд хамаарахгүй. Тэд нийтдээ 60 хувь нь доогуур болон дунд зэргийн чанартай цэцэрлэгт, 16 хувь нь өндөр чанартай гэж үнэлэгдсэн 1364 хүүхдүүдэд ажиглалт судалгаа явуулсан аж. Эхийг нь уншихыг хүсвэл http://www.healthkey.com/a-z/reproductive/sns-health-kids-daycare,0,3796936.story энэ линкээр орж хараарай.

2. Ерөнхий боловсролын улсын сургууль
Ерөнхий боловсролын сургалт Kindengarden буюу бэлтгэл ангиар эхэлнэ. Анх элсэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины бичиг, хаягийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлж бүртгүүлнэ. Ихэнх бэлтгэл ангийн хичээл 3-4 цаг орчим үргэжилдэг бол зарим сургуулиуд бүтэн цагийн буюу бусад ангиудтай адил хуваариар хичээлдэг бэлтгэл ангитай байдаг. Энэ цөөхөн цагт сургуулиуд бэлтгэх тухайлбал үсэг, өнгө, дүрс нүдлүүлэх, нэрээ бичдэг болгох, өргөн хэрэглээний богино үгнүүдийг сурах зэргийг заахаас гадна сургуульд дуртай болгох, цэцэрлэгээс сургууль уруу шилжих энэхүү том алхмыг нь аятайхан байлгах үүднээс цэцэрлэгийг санагдуулах snack time буюу хоолны цаг, завсарлага, ганцаарчилсан болон групп төрөл бүрийн ажиллагаанууд программд нь албан ёсоор багтсан байдаг билээ.
Бага сургуульд хувьд Монголынхоос өөр нь хүүхдийн багш нар жил бүр солигддог. Сургуулиуд хичээл эхэлсний дараахан open house буюу нээлттэй өдөр, “back to school night” хийдэг ба үүнд эцэг эхчүүд заавал очиж байгаарай. Үүгээр та сургууль, анги болон багштай нь танилцаж хичээлийн чухал өдрүүд буюу прожект, даалгаврын эцсийн хугацаануудын талаар мэдэж авах, элдэв хандив, фийлд аяллын мэдээллийг энэ үед тараадаг. Мөн сургууль, ангид туслах хүмүүс туслах өдөр, цагаа хуваарь дээр нь бичиж үлдээнэ. Улирлын амралт болоод хичээлдээ орж ирсэний дараахан эцэг эхчүүдээр өөрсдөөр нь цаг сонгуулж Parents Teachers Conference буюу багш нэг хүүхдийн эцэг эхтэй нь ганцаарчилж уулзалтыг хийдэг. Энэ үед хүүхдүүдийнхээ дүнтэй нь аль хэдийн танилцсан байдаг тул хүүхдийнхээ талаар санаа зовж байгаа болон ямар чиглэлээр хүүхэдтэй нь ажиллавал зохихыг багшид нь хэлж ярьдаг.
Бага, дунд сургуулиа төгсөх ангийн сурагчид төгсөх жилийнхээ өвөл нь орох сургуулиа сонгож, хавар нь бүртгүүлж авах хичээлийнхээ саналуудыг өгнө. Дунд, ахлах сургуулиудад хүүхдүүд сонгосон эсвэл хуваарилсан хичээлээсээ хамаараад хичээл бүр дээр өөр өөр хүүхдүүдтэй хичээллэнэ. Өөрөөр хэлбэл ангийн хүүхэд гэсэн ойлголт байхгүй тэр хичээлийг цуг авдаг хүүхэд гэж ярьдаг. Харин хичээлийн жилийн эхэнд хуваарилагдсан 6 төрлийн хичээлээ яг адил дэс дарааллаар өдөр бүр үзнэ. Монголынх шиг өдөр бүр өөр өөр хичээл ордоггүй гэсэн үг. Харин дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд Enrollment day буюу элсэлтийн өдрийг хичээл эхлэхээс өмнө зохион байгуулдаг. Үүнд хүүхдүүд эцэг эхийн хамтаар очиж хичээлийн хуваарь, номоо авах, хандив төлбөрүүдээ төлөх,  спортын хувцсаа худалдаж авдаг. Сургуулиас явуулсан Enrollment packet дахь имэржинси картууд, бусад хуудсуудыг бөглөж хураалгана.  Харин дунд, ахлах сургуулийн “back to school night” нь их өвөрмөц болдог. 10, 10 минутаар яг хүүхдийнхээ хичээлийн хуваарийн дэс дарааллаар бүх хичээлийн багшийнх нь хуралд суудаг. 10 минут болоод л хонх дуугараад дараагийн анги уруу нь явна. Багш нар нь товч тодорхой хичээлийнхээ ерөнхийг, тавих шаардлага, зарим прожектийн сүүлийн хугацаа зэргийг эцэг эхчүүдэд танилцуулна. 1, 2 минут багш нартай нь тусгайлан уулзаж болно.
Эцэг эхчүүдэд зориулсан тусгай вэб сайтаар нэр, нууц үгээ хийж ороод хүүхдийнхээ сурах явцыг тухайлбал гэрийн даалгавраа цагт нь өгсөн эсэх, тестүүд дээр ямар ямар оноо авсан, хичээлээ тасласан, хоцорсон эсэх, одоогооро ямар дүнтэй гарахаар байгаа, багшийн зүгээс тэмдэглэгээ байгаа эсэхийг харж, хэвлэж авч болно. Багш нар мэдээллийг байнга шинэчилж байдаг. Түүнчлэн сургууль бүр, дунд, ахлах ангийн багш нар бүр өөрийн вэб сайтай бөгөөд ихэнх багш нар сайт дээрээ хичээлийн хөтөлбөр, өдөр бүрийн гэрийн даалгаврыг тавьсан байдаг. Хэрэв хүүхэд өвчтэй хичээлдээ очоогүй болон гэрийн даалгавраа тэмдэглэж авахаа мартсан бол багшийнхаа сайт уруу ороод мэдээд авах жишээтэй. Нэг улирал дуусмагц хүүхдийн дүнг /report card/ шуудангаар гэрт ирүүлнэ.

Гэрийн даалгаврын хэмжээний хувьд сургууль бүр, багш бүр өөр өөрийн бодлоготой. Миний бодлоор гэрийн даалгавар нь хүүхдийн сурлагын үзүүлэлтэнд шууд нөлөөлдөг. Дараахь зөвлөгөөг харна уу.

- Гэрийн даалгавраа хийж, хичээлээ давтах чимээ шуугийн багатай байр, тохитой ширээ, сандал гаргаж өгөх
- Мэдэхгүй, ойлгоогүй хичээл, сэдэв дээр нь тусалж байх . Эсвэл www.khanacademy.org зэрэг сайтуудаас бараг олон төрлийн хичээлээр, сэдвээр үнэгүй онлайн видео хичээл заалгаад авах боложтой юм билээ.
- Бага насны хүүхдүүд гэрийн даалгавраа ойлгохгүй бол яаж хийх ёстойг нь бичсэн хэсгийг нь өөрөөр нь чангаар уншуул. Тэгээд яаж хийх талаар юу гэж олгосноо өөрийнх үгээр хэлүүл.
- Даалгаврын хэцүүгээс нь эхэлж хийлгэх нь зүгээр. Анхаарал нь арай сайн тогтвортой байх үе нь юм.
- Хэрэв танай хүүхэд чинь манай том хүү шиг гэрийн даалгавраа заавал сүүлийн өдөр нь, эцсийн минутанд нь тулгаж хийдэг бол дараахь зөвлөгөөг туршаад үзээрэй. Гэрийн даалгавраа өдөрт тогтмол цагт хийлгэж сургах.  Эхний үед өөрөө хажууд нь суувал босч явах гээд байхгүй болно. Хэрэв хүүхэд чинь тогтмол цагт ширээний ард суухгүй байвал сэрүүлэг тавиарай. Хүүхэд тань төдийгүй та ч гэсэн мартахгүй байх болно.
- Анги ахих тутам гэрийн даалгаврын хийх хугацаа нэмэгдэх болно. ТВ, компьютерээр үргэлж эрээлжилсэн, хөдөлгөөнт дүрс зураг байнга үзэж байдаг өнөөгийн хүүхдүүдийг анхаарлыг төлөврүүлэн ширээний ард тогтвортой сууж сургах нь ямагт том асуудал болдог билээ. Тэднийн анхаарлыг төвлөрүүлэх “хүч” хэрэглэх, залхахаас нь сэргийлэх, эерэг түлхэц өгөх гээд чадварууд шаардагдана. Монголд төрж, бага насаа өнгөрөөсөн хүүхдүүдийн хувьд цэцэрлэг, сургуулийн багш нарын чанга хүмүүжлийн ачаар тэдэнд багаас нь хэвшүүлсэн байдаг нь хүүхдүүд дээр харагддаг юм билээ.
- Коммунитигийн сервис даалгаврыг хэрэв танай хүүхэд тань энэ чиглэлд өөрийн гэсэн бодол байгаа бол тэр газар нь сервис хийлгээрэй. Жишээ нь хөгшчүүлийн газар, байранд хөгшин хүмүүстэй тоглох, ярилцах, эмнэлэгт өвчтэй хүүхдүүдийг эргэж очих тоглуулах, саатуулах, ан амьтныг асарч арчлах гээд төслүүд байж болно. Үгүй бол буулгаж авахад амрыг бодож гэрийн ойролцоох номын сан, бага сургууль зэрэгт туслаж болох юм. Мөн хүүхдээс нь өөрөөс нь саналыг асуу. Зарим хүүхэд найз нартайгаа цуг хийх сонирхолтой байдаг.         
- Сургуульд сэтгэлгээний зүйл бараг хийж байгаагүй миний хувьд номын репорт, ямар нэг сэдвээр прожект /project/ хийх даалгаврууд цоо шинэ зүйл байсан. Бага, заримдаа дунд сургуулийн хүүхдүүдэд эдгээр даалгаврыг хийж гүйцэтгэхэд хэрхэн хийх санаа /idea/ гаргах, сэдвээ сонгох, хэрэгцээт хэрэгслэлийг худалдаж авах зэрэгт эцэг эхийн туслалцаа хэрэг болдог. Жишээ нь шинжлэх ухааны прожестийг ямар сэдвээр хийх талаар эхлээд сонгох хэрэгтэй болно. Бага ангийн хүүхдэд ногоо ургамал хэрхэн үрсэлж байгааг өдөр, өдрөөр харж, тэмдэглэл хөтлөх гэх мэт ойлгоход амар, гарын дор зүйлээр хийх сэдвийг сонгох нь зүгээр. Том хүүхдүүдийн хувьд прожект, репорт хийх даалгавраа авмагц юуны түрүүнд эхлэхээс  дуусгах хүртлэх хугацааг хуваасан хуваарийг /судалгаа хийх, эхний драфт гаргах, сүүлийн хувилбарыг хэвлэх гэх мэт/ календер дээр нь тэмдэглүүл. Хуваарийн дагуу хүүхдүүдийг гүйцэтгэж байгаа эсэхэд хааяа хяналт тавихад илүүдэхгүй.

Ерөнхий боловсролын сургуульд анхаарах зүйл:
1. Хичээлийн өдрүүдээр ямар нэгэн юм бүү төлөвлө. Монголынх шиг сургуульд нь шалтгаан хэлээд болоо гэж бүү бодоорой. Хүүхдийн ирцийг хичээл эхэлмэгц л багш бүртгэж, энэ нь сургууль дистриктын компюьтер дэх мэдээлэл үрүү ордог. Хэрэв хоцорч очвол заавал сургуулийн оффисоор очиж бүртгүүлдэг нь сургуулийн захиргаа тухайн хүүхдийг хичээлдээ ирээгүй гэсэн мэдээллийг засч хоцорч ирснээр дистриктийн мэдээллийн сан уруу дахиж бичилт хийдэг гэсэн үг. Би сургуулийн attendance line-уруу нэг шалтаг хэлж утастаад хүүхдүүдээ 7 хоногоор хичээлийг таслуулж авч явснаас болж хэрэгт орох шахсан билээ. Учир нь сургуулийн дүрэм болон хуулийн дагуу зөвхөн хүүхэд өөрөө өвчтэй болон гэр бүлийн имэржинси үед л 1-ээс дээш хоногоор хичээлдээ ирэхгүй байхыг зөвшөөрдөг юм билээ. 5 хоногоос дээш өвчтэй бол заавал эмчийн бичиг хэрэгтэй зэргийг сургуулийн дүрэмд бичсэн байдаг аж. Гэр бүлийн имэржинси гэдэгт аялал зугаалга, ойрын ч байсан төрөл садны хурим найр, өвчин зовлон орддоггүй бөгөөд миний шалтаг гэр бүлийн имэржинси нөхцөлийг хангаагүй тул сургуулийн дистриктээс 3 нь ч захиа /3-аас дээш хоногоор хичээлдээ ирээгүй хүүхдийн гэр анхны захиа автоматаар илгээгддэг, танай хүүхэд чинь сургуульд тэдний өдрүүдэд бүртгэгдээгүй байна, яаралтай утастаж шалтгааныг тайлбарла гэсэн утатай, дараа нь хэрэв шалтгаан нь хүндэтгэж үзэхээргүй эсвэл шалтгаанаа тайбарлаж сургуультай учраа олуулж тасалсан мэдээллийн сангаас хасуулаагүй бол 2 дахь, 3 дахь захиануудыг авоматаар илгээдэг, 3 дахь захиагаа аваад учрыг нь олоогүй бол дараа нь над шиг сургуулийн дистриктын захиргаа, цагдаа, мужийн ажилтнууд зэрэг хүмүүс оролцож хүүхдээ хичээлийг нь таслуулбал бүх нийтээр заавал ерөнхий боловсролтой байх хуулийг зөрчсөн хэрэг болох, торгууль, эцэг эхийн хичээл, хуулийн шийтгэл хүртэл хүлээх болно гэдгийг эцэг эхчүүд нь сануулсан хуралд суух хэрэгтэй болно. Тэгээд ч анги ахих тутам хичээл хүндэрдэг тул хичээл, түүний дотор тест, лаб  зэргээс хоцруулахгүй тулд аль болохоор нэг ч гэсэн өдрийн хичээлийг  орхигдуулахгүй байвал сайн юм билээ. Хичээл тасарсан тохиолдолд гэрийн даалгавраа яаж ийгээд хийгээд очлоо ч тест, лаб-ыг тусгайлан хүүхэд чинь зориулж дахиж хийнэ гэдэг нилээд төвөгтэй байдаг.
2. Хүүхэд хичээлдээ хоцорч эхэлж байгааг эртхэн мэдэж туславал бүр муудахаас нь өмнө сэргийлж чадна. Хүүхдийн хичээлээсээ хоцорч эхэлж байгаагийн шинжүүдийг Parents сэтгүүлд бичсэнээр:
- Хичээл, тестэнд муу дүн авч эхлэх
- Өөрөө хичнээн хичээж зүтгэсэн ч дүн нь сайжрахгүй байх
- Гэрийн даалгавраа хийхгүй асуудал үүсгэх. Гэрийн даалгавраа мартах, хийхгүй бултах зэрэг нь тухайн хичээлдээ хоцорч эхэлж байгаа шинж байж боолх юм
- Сурах сонирхол нь буурсан байх. “Би тэнэг юм чинь, ийм юмыг би ч хэзээ ч ойлгохгүй” зэргээр өөртөө итгэлгүй болсон байх
- Тест авахад сандарч тэвдэх
- Гэртээ болон ангидаа сахилгуутах
Иймэрхүү шинж тэмдэг эхэлмэгц шууд загнаж хатуу арга хэмжээ авснаас илүүтэй яагаад тэгж байгаа, хүүхэд тань үүндээс санаа зовж байгаа эсэх, сайжруулах бодолтой байгаа эсэхийг нь асуулт тавихаар мэдэж ойлгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж бичжээ. Мөн багш нартай уулзаж ямар сэдвийг ойлгохгүй байгаа болон хичээлдээ хандах хандлага ямар байгааг олж мэдэж болно. сайн талыг олж харж сайшаах, үүн дээрээ дөрөөлж цааш ахиулах ёстой гэнэ. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, хичээлд сайжрах магадлалтай гэжээ. Манай хүүд тохиолдсон нэг шалтгаан бол доогуур сургалттай өөр сургуулиас шилжиж ирснийхээ дараа хичээлээ гүйцэтлээ дүн нь муудсан, дээр нь найз нөхөдтэй болоогүй байдаг зэрэг нь нөлөөлдөг юм байна лээ. Ийм тохиолдолд тэдэнд жаахан хугацаа өгч тэсвэртэй хүлээхэд зүгээр байх.
3. Гэр бүл нь сургалтанд нь идэвхтэй оролцдог хүүхдүүд хичээлдээ илүү сайн суралцдаг, цаашдын амьдралдаа илүү амжилт гаргадаг нь батлагдсан зүйл билээ. Нөгөө талаас энэд ямар ч шатны сургуульд хүүхдээ орууллаа ч Монголд байдаг шигээ хүүхдүүдийн боловсролыг сургуульд, багшид нь даатгаад орхиж болохгүй. Тэдний боловсролд идэвхтэй оролцох, багш нартай нь сайн харьцаатай байх нь маш чухал гэдгийг эндхийн эцэг эхчүүд андахгүй. Энэ нь боломжтой өдрүүд, цагаар хүүхдийнхээ ангид туслах /volunteer/, ангийн хэрэгцээтэй хичээлийн хэрэгслээр хандив өгөх, PTA буюу багш, эцэг эхчүүдийн холбоо болон сургуулийн бусад байгуулагын үйл ажиллагаанд боломжоороо туслах /хандив цуглуулах үйл ажиллагаанууд оролцох, элдэв хандив өгөхөд оролцох гэх мэт/ зэргээс эхэлнэ. Сургууль дээр юу болж байгаа болон юу болох гэж байгаа мэдээллийг сургуулийн онлайн сонин болон багш нар, PTA имэйлэн сүлжээнд бүртгүүлснээр имэйлээр хүлээж авдаг болоорой. Эдгээр зараас томоохон үйл ажиллагааг зохион байгуулах, аялал энэ тэрээд жолооч хийх, зарах борлуулах хоол унд, нарийн боов хийх гэхчилэн томоохон зүйлийг амжуулж чадахгүй бол ядаж 7 хоногт нэг ч гэсэн цаг гаргаад сургууль дээр ангид нь /бага ангийн хувьд/ багшид нь туслах ажлууд түүний дотор: ном өрж тавихаас өгсүүлээд, гэрийн даалгавар шалгах, элдэв сургалтын материал хувилах, ламинатлах, хайчилж бэлтгэх гээд жижиг шажиг ажлуудаас нугалж болно. Эдгээр эцэг эхчүүдийн оролцоо, нээлттэй байдал,  дэмжлэг туслалцаа нь багшид илүү сайн ажиллах бололцоог өгөхөөс гадна хүүхдийг нь сургаж тусалж байгаад багш, сургуулийн ажилтнууд нь баярласан талархсанаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Ялангуяа улс, мужийн санхүү муудаж, сургуулиудын санхүүжилтыг маш ихээр хасч байгаа, урлаг, уран сайхны зэрэг зарим программуудыг зогсоосон, бүх шатны сургулиудын нэг анги дахь хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа, багшийн туслахуудын орон тоог хасч байгаа зэрэг өнөөгийн хүндрэлтэй үед эцэг эхчүүдийн тус, оролцоог багш, сургуулийн ажилтнуудад маш сайнаар хүлээж авч байна.

Америк дахь Монгол эцэг эхчүүд бид хүүхдээ өндөр мэдлэг, боловсролтой хүн болно гэж найдаж хүлээдэг. Үүний тулд бидний зүгээс хүүхэддээ өсөх, сурах, хөгжих хамгийн боломжит нөхцөлийг өөрсдийнхөө хэрээр бүрдүүлж өгөх явдал билээ. Үүнд хамгийн түрүүнд хүүхдээ сайн сургуульд оруулах, дээр нь хэрэв хүүхэд чинь чадварлаг бол боломжоороо тусгай программуудад хамруулах хэрэгтэй юм. Хүүхэдтэй айлууд орон байрны байршлаа шийдвэрлэхдээ нэг номёрт сайн сургуультай районыг хайдаг нь учиртай. Хүүхдийн сургуулийг ойр ойрхон солих, холоос зөөх асуудал гаргахгүйн тул эхнээсээ сургуулиа сонгоод дараа нь байраа шийдвэрлэж байгаа хэрэг юм. Америкийн ерөнхий боловсролын системийн чанарын талаар их яриа гардаг. Учир нь эндхийн сургуулийн хүүхдүүд олон улсын тестүүдэд сүүлийн хагаст давхидаг, жилд 7 мянга орчим хүүхдүүд сургуулиа хаядаг, сургуулийн чанарыг тодорхойлсон улсын тестүүдэд хуурсан хэрүүл шуугиан тасардаггүй гээд. Хувийн сургуулиуд дээр байдал өөр байх. Цөөхөн тооны сурагчидтай, багш нар нэг бүрчилэн хүүхдүүдтэй харилцах боломжтой, санхүүгийн чадвар сайтай зэргээс хамаарч сургалт нь чанартай байдаг гэж бодож байна. Гэвч биднээс хэд нь хувийн сургуулийн төлбөрийг төлж чадах билээ. Гэхдээ улсын нь ч бай хайж байгаад хүүхдээ сайн сургуульд оруулаад, дээр нь хүүхэд нь ч хичээгээд явбал Америкийн Монголчуудын 2 дахь үе болсон үр хүүхдүүд маань амжилтанд хүрч чадна гэдэгт итгэдэг нэгэн. Монгол хүүхдүүд маань эхнээсээ ч харуулж эхлээд байна.
Сайн сургууль олохын тулд юуны түрүүнд улсын болон мужийн сургуулиудыг үнэлсэн үнэлгээ бүхий сайтуудаас эхлэх нь зөв билээ. Миний өөрөө хэрэглэдэг сайт бол www.greatschools.org  билээ. Уг сайтад тухайн хаяг, хотоор нь бүх шатны сургуулиудыг харьцуулан харах боломжийг олгодог. Тухайн сургуулийн уг сайтаас өгсөн үнэлгээ /1-10/, улс, мужийн тестүүдэд үзүүлсэн оноо, нэг багшид ноогдох сурагчдын тоо, багш нарын боловсрол туршлага, сурагчдын арьс үндэс, үнэгүй хоол иддэг хүүхдүүд болон 2 дахь хэл-Англи хэл суралцаж байгаа хүүхдүүдийн тоон харьцаа зэргийг харж болно. Мөн дээр нь эцэг эхчүүдийн санал шүүмжийг унших боломжтой. Хэрэв та хүүхдийнхээ сургуульд сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд танайх одоо байгаа газраасаа нүүх боломжгүй бол өөрийн харьяа сургуулийн дистриктын сургуулиудын дотроос сонгож хүүхдээ оруулж болох юм. Ихэнх нь хотод нүүлгүйгээр дистрект дотроо сургууль солихыг зөвшөөрдөг гэж бодож байна.
Сайн сургуулийн шинжүүдэд:
- Сурагчид нь улс, мужийн албан ёсны тестүүдэд гайгүй оноо авдаг
- Чадварлаг сурагчдад зориулсан тусгай программтай
- Урлаг, хөгжим, жүжиг, сэтгүүл зүй зэрэг тусгай программуудтай.
- Прожест дээр үндэслэж шинэ мэдлэгийг олгодог /project based learning/
- Чанартай сайн гэрийн даалгавар өгдөг
- Коммунити сервис заавал хийлгэдэг
- 2 дахь гадаад хэлийг сургадаг программтай
- Сургалтандаа техник технологи ашигладаг
- Багш өөрийн гаргасан тестээр хүүхдүүдийн сурсан зүйлийг байнга шалгаж байдаг
- Арьс үндэсний холимог байдал /дан нэг үндэстэн давамгайлаагүй байх/
- Эцэг эхчүүдийн байгууллага идэвхтэй ажилладаг
- Ирээдүйдээ итгэлтэй, коллеж уруу чиглэлтэй хүүхдүүд олонх нь сурдаг зэрэг орох болов уу.

Хэрэв хүүхэд сурлага сайтай бол сургуулийн дистриктын дэргэдэх чадварлаг сурагчдад зориулсан тусгай программыг нь сонирхоорой. Жилийн эцсийн болон тестийн дүнд үндэслэн тусгай программд орох боломжтой хүүхдүүдэд захиа ирүүлдэг. Жишээ нь Сактогийн San Juan School District-эд 2 сургуульд Rapid Learner /үгчилбэл хурдан сурагч гэх юмуу даа/, нэг бага /саяхан шинээр/ нэг дунд, нэг ахлах сургууль IB /International Baccalaureate буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ/ гэсэн тусгай программтай ангитай байна. Эсвэл өөрийн районы дистриктын тусгай программ байгаа эсэхийг сонирхож, хэрэв байгаа бол өргөдөл бөглөөд үзээрэй.

Сургуулиудаас гадна зарим чиглэлээр нарийвчилсан сургалт явуулдаг, эсвэл бага орлоготой, үндэстний цөөнхид дэмжлэг үзүүлдэг зарим тусгай программуудын талаар дурдвал:
- Sac State/U.C Davis MESA /The Mathematics, Engineering, Science Achievement / Center. Энэ төв нь сургалт сайнгүй сургуульд суралцдаг хүүхдүүдийг /educationally disadvantaged students/ STEM (Science Technology Engineering Mathematics) буюу шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн мэргэжлийг идэвхтэй сонирхдог болгоход чиглэсэн сургалт, математикийн тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг явуулдаг. Сакраметогийн нэлээд хэд хэдэн сургуультай хамтарч ажилладаг. Хэрэв хүүхэд тань чиглэлийг сонирхдог бөгөөд сургалт нь хангалтгүй санагдаж байвал бол эдний программд хамрагдах хүсэлтээ гаргаж болно. Сайтаар нь орж /www.csus.edu/mesa/ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
- Stanford University- дэргэдэх The Medical Youth Science Program. Энэхүү нэр хүнд бүхий сургуулийн энэ программд хойд Калифорний ахлах сургуулийн 10, 11-р ангид суралцдаг, бага орлоготой, үндэсний цөөнх коммунитигийн гаралтай эрүүл мэндийн чиглэрээр цаашид суралцах сонирхолтой хүүхдүүд өргөдөл бөглөж хамрагдах боломжтой юм байна. Программын талаар болон, сургалтанд хамрагдагсдад тавигдах нөхцөл, өргөдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн www.smysp.stanford.edu  сайтаар олж үзээрэй.
- U.C Davis, Irvine, San Diego, Santa Cruz-ийн дэргэдэх COSMOS /California State Summer School for Mathematics and Science/ буюу ахлах ангийн сурагчдад зориулсан математик, био технологи, инженер зэрэг шинжлэх ухааны чиглэрээр сургалт явуулдаг зуны программ. Зарим мэргэжлийн программ нь зарим шатны хичээлийг үзсэн байхыг шаарддаг юм байна. Энэ жилийн сургалтын үнэ нь 2675 доллар байна. Тодорхой нөхцөлийг хангасан хүүхэд санхүүгийн туслалцаа авах бололцоотой юм байна.
- Мөн U.C Davis дээр жил бүр болдог Math Fest-ийг хүүхдүүдтэйгээ очиж сонирхоход зүгээр гэсэн. Үнэгүй бөгөөд тодорхой нэг сэдвээр нэртэй хүмүүс сонирхолтой лекцийг уншдаг аж. Өөр сургуулиуд дээр болдог эсэхийг шалгана биз.
- Жүжиг, зохиол бичих сонирхолтой хүүхдүүд U.C Davis сургуулийн Area3 төслөөс /http://education.ucdavis.edu/area-3-writing-project/ явуулдаг арга хэмжээнүүд, түүний дотор эхлэн бичигч нарт зориулсан үнэгүй сургалт семинар, залуу бичигч нарын камп /Youth Writing Camp/ зохион байгуулагддаг аж. Мөн түүнчлэн California Poets in the School /www.cpits.org/, Sacramento Poetry Center /www.sactopoetrycenter.org/, сурагчдад зориулсан сургалт семинар, номоо хэвлүүлсэн зохиолч нараас зөвлөгөө авах болон тэтгэлэг авах болоцоо олгодог Capitol City Young Writers байгуулага /www.capitolcityyoungwriters.com/, Sacramento Suburban Writers /www.sactowriters.synthasite.com/ байгууллагын сайтууд орж мэдээлэл сонирхоорой. Өөр хотын хүүхдүүдийн хувьд дээрхийн жишээ маягар хайлт хийвэл зөндөө байгууллагын сайтууд олдоно гэдэгт итгэлтэй байна. Юм бичихийг хүсдэг хүүхдүүдэд гол нь ном их унших, бие биеийнхээ бичсэн зүйлийг уншиж, зөвлөж шүүмжилдэг групп байгуулах зэргээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билээ. 
- Intel Talent Search /www.intel.com/about/corporateresponsibility/education/sts/index.htm/ гэдэг нэр хүн бүхий тэмцээний талаар та бүхэн сонссон байх. Жил бүр 1600 гаруй ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад математик, шинжлэх ухааны чиглэлийн төслөөрөө өрсөлддөг. Ялагч нь 100 мянган доллар хүртэлх тэтгэлэг хождог билээ.

American Mensa байгууллагын чадварлаг /gifted/ хүүхдийн мэргэжилтэн Lisa Van Gemert-ийн бичсэн гоц авьяастай хүүхдүүдийн ерөнхий шинж тэмдгийг дурдвал:
 Том хүний хэмжээний ухаалаг ярианы чадвартай
 Зарим төрлийн сэдвээр гүнзгий мэдлэгтэй
 Нийгмийн /талаар/ сайн ойлгоцтой
 Хүн инээлгэх чадвартай /Sense of humor/
 Ой тогтооц сайтай
 Тухайн сэдвээр бүрэн ойлгоцтойгоо харуулсан ухаалаг асуултууд тавьдаг
 Тухайн үүрэг даалгаврыг хэцүү ч байсан дуусгадаг
 Биеэ даасан
 Хүрэх зорилго чиглэлээ сайн баримталдаг
 Улам их зүйлийг сурч байдаг
Сайн харвал кино дээр гардаг гоц авьяастай хүүхдүүдийн дүр зураг бууж ирж байгаа биз.
Танай хүүхдэд дээрх шинж чанар илэрч байгаа бол Mensa байгууллагын IQ тестийг өгч шалгуулах, чадварыг нь хөгжүүлэх программ ирж хайх нь зүйтэй болов уу.
Мөн тэдэнд гүнзгийрүүлэн сурахад зориулсан веб сайтууд, гар утасны аппликэйшонууд байдаг. Mensa байгууллагын зарим саналууд:
- Itunes U – apple.com/education/itunes-u/what-is.html#public-access
- Hoagies Gifted Education Page – www.hoagiesgifted.org
- Mensa – www.mensaforkids.org

Эцэст нь Generation M буюу media үеийнхэн гэсэн нэрийг аваад байгаа өнөөгийн хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд зориулж сургалтын зориулалттай тоглоом, мэдээлийн сайтуудыг жагсаав. Бид нарын хүссэн хүсээгүй интернэт, комьютер, утас, ТВ, кино хүүхдүүдийн маань амьдралын хэсэг болсон. Гэхдээ бидний хувьд утгагүй санагдах, хүүхдүүдийн дурлаад байгаа зодоон, буудаан, нэг юмнаас гарах гарц хайгаад эргэлдээд байгаа юм шиг тоглоомуудынх нь хооронд /эсвэл оронд нь/  доорх сайтуудаар оруулаад үзээрэй. Юмыг яаж мэдэх вэ. Таалагдах ч юм билүү.
Бага насны хүүхдүүдэд:
- www.ala.org/alsc Association for Library Service to Children байгууллагын вэб сайтаас Parents гэдгийг дарж орвол эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, хүүхдүүд зориулсан сургалтын чанартай төрөл бүрийн тоглоомуудыг тоглох боломжтой.  Мөн Great website гэдэг  хуудсанд төрөл бүрийн сэдвээр хэрэгцээт вэб сайтуудын жагсаалтыг оруулсан байна.
- www.preksmarties.com Энэ сайтад хүүхдийн насны ангиллаар жишээ smart baby, smart preschooler болон төгөлдөр хуур сургах гэхчилэн тодорхой чиглэлээр мэдээлэл, оюун ухаан сайжруулах тоглоом, программыг ангилж байрлуулжээ. Жишээ нь нүүр хуудасны Online learning center гэдгийг сонговол тоо бодох дасгалууд насны ангиллаар гарч ирж байна.
- http://resources.oswego.org/games/mathmagician/cathymath.html тооны сайт байна. Нэмэлт даалгавар маягаар эндээс тоо бодуулж болох юм.
- Нийт эцэг эхчүүдэд зориулсан маш аятахайн сайт бол http://www.familyeducation.com/home/ Энэ сайтнаас хүүхдийнхээ насны ангиллаар төрөл бүрийн сэдвээр зөвлөгөөг унших боломжтой юм билээ.

Дунд насны хүүхдүүдэд /8-12 нас/
- The National Geographic Society байгууллагын вэб сайт www.nationalgeographic.com/kids  Газар зүй, амьтан, биологийн мэдээллүүд, сэтгэлгээний тоглоом тоглох боломжтой.
- Хэрэв хүүхэд тань элдэв зүйл урлах, зохиох дуртай бол www.kiddoNet.com –д бүртгүүлбэл найз нөхөддөө төрсөн өдрийн и-кард бүтээх, янз бүрийн комик ном, элдэв клип эвлүүлж кино хийх, охидын хувьд янз бүрийн хувцаслалт, загварын эвлүүлэг хийх зэрэг янз бүрийн график, дизйны түүлсийг /tools/ хэрэглэх, эдгээртэй холбогдолтой тоглоомыг үнэгүй тоглох боломжтой.
- Хүүхдүүдтэйгээ цуг үгэн сүлжээ, үг үсэх таах тоглоом тоглохыг хүсвэл ww.AgameAday.com  сайтаар ороорой.
- Уран зураг, урлал сонирхдог, эсвэл хүүхэддээ танилцуулахыг хүсвэл The National Gallery of Art байгууллагын www.NGA.gov/kids сайтаар ороорой. Art zone хэсэгт зурах, будах, арт хэсгүүдийг эвлүүлж урлал бүтээх маш сайхан түүлсээр хүүхдүүддээ урлал бүтээлгэж болохоос гадна гэрээсээ гаралгүйгээр онлайнаар музейгээр аялаж бүтээлүүдийг сонирхож болох юм билээ.

Ахлах ангийханд:
- www.collegeconfidential.com  Коллежийн өргөдлөөс өгсүүлээд сургалт, төлбөр, амьдралтай холбоотой асар их мэдээлэл, хэлэцүүлэг бүхий сайт.
- www.apcentral.collegeboard.com уг сайтад “teacher” гэдгээр бүртгүүлж орвол хүүхдүүдийн өгсөн сүүлийн 10 хүртэлх жилийн доторх албан ёсны тестүүдийн энгийн хариу, дурын асуултандаа хариу авах боломжийг өгнө.
- www.easybib.com Ахлах ангийн хүүхдүүд материал бичихдээ тодорхой форматын дагуу бичих ёстой байдаг. Энэ сайтыг ашиглан маш хурдан ишлэлийн жагсаалт /citation/, ашигласан ном, мэдээллийн жагсаалтыг /bibliography/ сонгосн форматын дагуу гаргаад авч болно.
- www.emurse.com  Ажилд орох резюме /resume/-ээ энэ сайтын туслалцаатайгаар бичих боломжтой.
- www.findarticles.com Тухай бичих сэдвээр Wikipedia зэрэг онлайн толь бичгийг ашиглахаас гадна нэлээд нарийвчилсан мэдээлэл цуглуулъя гэвэл Interactive Business Network Resource Library-аас материал хайх боломжийг олгоно.

Эх сурвалж: http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6380:2011-10-10-06-43-00&catid=44&Itemid=68 

Thursday, May 3, 2012

Компани байгуулах процесс

Түрүү жилийн яг өдийд би нөхөртэйгээ нийж компани байгуулдаг баатар боловоо. Тэгээд улсын бүртгэлийн газар очсон надад баахан бүрдүүлэх материал гэсэн жагсаалт өгөв. Тэгээд жагсаалтыг хараад л сүрдэж байгаа юмчин хамгийн гол нь тэр компанийн дүрэм энэ тэр гэсэн байсан л даа тухайн үедээ би тэр дүрэм энэ тэрийг нь хүмүүс өөрснөө лаг үнэнчээр бичдэг юм бол уу гэж бодож байлаа одоо бодохнээ нетээс л хуулаад тавьдаг юм байлээ шд хайран 140.000 төгрөг. 
Саяхан орлоогоор орсон яг энэ талаар өөрөө бүх бичиг баримтаа цуглуулсан хүн мэдээлэл бичсэн байхаар нь оруулахаар шийдлээ.


http://orloo.info/writers/badrakhtaivan/9246-orloo-info-llc сайтаас шууд хуулж тавилаа.

Хязгаарлагдмал хариуцлагатай компани  байгуулахад ямар дэс дарааллаар явах ёстой вэ? Хаанаас мэдээллээ авах вэ? гэсэн асуулт бол хүн бүрийн толгойд шууд л бууна.
Эхний ээлжинд шууд танидаг хүмүүсээсээ ХХК хэрхэн байгуулах талаар асууж эхлэнэ шүү дээ!
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 100 айлын хойд талд байрлалтай байгаа бөгөөд өдрийн цагаар очиход үнэхээр хүндрэлтэй газар, за арай гэж явж очино машинаа тавих газар олдохгүй бас хэцүүхэн. Дор хаяад л 30-40 минут өнгөрөөх бол энүүхэнд. За тэгээд эхний ээлжинд компанийхаа нэрээ сонгох хэрэгтэй эхний өдөр найзтайгаа явж байсан учраас чи дор хаяад 30-40 нэр бич чиний авах гэж байгаа нэр олдохгүй гэж билээ. Би санаандаа байсан Орлоо, Орлоо-Инфо гээд тоотой 5 нэр бичээд орсон. Миний хажууд байсан залуу 2 хуудас дүүрэн нэр биччихсэн зогсож байгааг хараад гайхаж л байлаа. Эхлээд зүтгүүлсэн Орлоо нэрийг минь зөвшөөрсөнгүй. Оллоо гэж байгаа учир нэг үсгийн зөрүүтэй олгохгүй гэнэ. Харин ашгүй Орлоо-Инфо нь байж таараад Орлоо-Инфо ХХК нэртэй боллоо доо. Ер нь бол нэрний асуудал бол хэцүүхэн болсон юм билээ дээ. Шинээр компаниа байгуулах гэж байгаа хүмүүс нэр сонгохдоо маш сайн бодож хэтийн хараатай нэр сонгож байгаа эсэхийг нь шалгуулах юм билээ. Яг домайн нэр дуусаж байгаатай адил Монголд компанийн нэрийн нөөц дуусаж байгаа гэлтэй. Гэхдээ та энд дарж Хуулийн этгээдийн улсын бүргэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрийн сангаас хайлт хийх боломжтой бөгөөд энэ нь байнга шинэчлэгдэхгүй гэхдээ хэдэн сарын өмнөхөөс хайлт хийж болох юм билээ.
 За ингээд нэрээ шүүлгүүлчихлээ одоо яaх билээ?
Компанийнхаа албан ёсны дансаа нээлгэнэ дээ. Тэгээд улсын тэмдэгтийн хураамж төлнө тэр нь 22500 төгрөг. Дансаа нээлгээд дор хаяж 20000 төгрөг байршуулна. Тэрний баримт нь хэрэг болно шүү! Эдгээр зүйлс бол нэг их удаад байхгүй. Эдгээрийг хийсний  дараа дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Хараад л шууд за юу вэ л гэж дуу алдaна даа. Дуу алдан бичиг баримтын жагсаалыг харж зогсож байхад чинь хажуунаас чинь шинэ компани байгуулахад туслана гэсэн хүмүүс өөрт чинь нэрийн хуудсаа санал болгоно. Тэд бол  Иргэний бүртгэл мэдээллийн хийх ёстой ажил дээр шууд дүгнэлт хийж болохуйц, завсар зайгаар нь ашиг харан зогсож буй хүмүүс. Тэд таны хийх ёстой бичиг баримтуудыг бэлтгэж өгөөд л 140.000 төгрөг авна. Өөрөө бэлдвэл үнэгүй шүү дээ! Би өөрөө хийж үзье гээд гүрийлээ л дээ, тэгсэн ч болсон юм. За ийнхүү ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг та доороос харж болно. ХХК байгуулахад шүү дээ!

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

    1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-03) (3 хувь, гарын үсгийн хэв маягийг наториатаар гэрчлүүлсэн байна) -  энэ маягтыг шууд нэр шүүлгэх үед өгнө 3 хувь гэж байгаа мөртлөө 2 хувь л хэрэг болж байна лээ, 3 бөглөхөд илүүдэхгүй шүү!
   2.  Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (УБ-09) анх нэрээ шүүлгээд авахад чинь энэ олгогдoно
   3.  Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдэвр (2 хувь)  - Татаж авч болох линкийг энд дарж үз!
   4.  Хуулийн этгээдийн дүрэм (гэрээ) (2 хувь) -  Татаж авч болох линкийг энд дарж үз!
    5. Хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл (УБ-10) Нэрээ авсан маягттайгаа Банк дээрээ очиж дансаа нээлгээд энэхүү маягтийг авна.
    6. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар - хэрвээ таны эрхлэх гэж буй компани тусгай зөвшөөрөл шаардагдах бол үүнийг авна, хэрэв үгүй бол хэрэггүй!
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт - Улсын тэмдэгт төлнө банкинд очиж 22500 төгрөг тушаан төлсөн баримт авна.
  8.  Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет (2 хувь) - анкетаа бөглөөд цээж зураг хэрэг болно доо, тэр хавиар цээж зураг авдаг газар олон. Ер нь та түрийвчиндээ байнга хэд хэдэн цээж зурагтай явахад гэмгүй адаглаад л банкинд данс нээлгэхэд цээж зураг нэхдэг юм билээ.
   9. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар (2 хувь) - ар өвөргүй иргэний үнэмлэхээ копи хийнэ дээ, дээш доош нь харуулахгүйгээр
  10.  Эхлэлтийн тайлан тэнцэл (3 хувь) - та энд дарж ороод татаж авч болно, бас л 2 хувь шаардлагaтай байсан тэгэхдээ 3 хувь илүүдэхгүй!
   11. Харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт (ТБ-04) энэ нь дээрх бичиг баримт бүрдүүлэн өгсөний дараа гэрчилгээгээ авахаас өмнө харьяалагдах дүүргийнхээ татварын албанд бүртгүүлэн авах бичиг баримт юм байна лээ!
    12. Бусад холбогдох баримт бичиг (хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө тушаасан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэх мэт) - Хөрөнгийн жагсаалтын маягтыг бас онлайнаас татаж авах боломжтой
    13. Баримт бичгийг хийж хадгалах, архивын шаардлага хангасан хавтас (1 ширхэг) - энэхүү хавтас нь 1000 төгрөгөөр хажууханд нь зарагддаг ба бүх бичиг баримтаа дэс дарааллынхаа дагуу хавтсанд үдэн байрлуулсан байна.
Анхаарах зүйлс:

-Бүх зүйлсээ алдаагүй дэс дараалалтай байрлуулан хийнэ.
-Бичиг баримтан дээр ямар нэгэн алдаа гаргаж болохгүй!
-Гаргасан алдаагаа баллуурдан эсвэл дарж бичиж болохгүй!
-Хэдэн хувь гэсэн байна яг тэр хувиудаар нь хийсэн байна. Хавтсандаа нэг нэг хувь. Үлдсэнийг нь тусд нь байлгана.
-Хэрвээ та бичиг баримтаа дутуу бүрдүүлэн очих аваас цаг, уцаараа барна  гэсэн үг шүү! -Тэгээд эдгээр зүйлсээс хаширч заавал илүүдээ гарсан 140.000 төгрөг хүнд өгч хийлгэх шаардлага байхгүй гэдгийг сайтар анхаарна бизээ!
-Хэрвээ онлайнаар эдгээр маягт бичгүүдийг авах боломжгүй бол yлсын бүртгэлийн ерөнхий газрын баруун талд арьс өнгөний эмнэлгийн урд байрлах түргэн зурагчинд ороод маягтууд байна уу асуугаарай нэг хоёр мянган төгрөгөөр хувилж хэвлээд гаргаад ирнэ.
- Ажил хөөцөлдөж байгаа юм чинь дор хаяж 3-5 цагийн нөөцтэй явахаа мартуузай!
- Оочир гэж утгаа алдсан газар, нэг нэгэндээ захиад л би энд байсан гээд л нэмэгдээд байна. Бүүр наалдаад л зогсчихно.
 Нэг англи авгай нөхөр 2 компаниа байгууллахаар миний мэдэхийн 6 удаа эргэж буцаж байлаа. Тэрхүү нөхөртэй нь ярилцаж таньд хэр хүндрэл гарч байна даа? Англид хэр байдаг вэ гэтэл:
 - Англид амархан тэгэхдээ та нар тэнд очвол хэцүү байх л даа, тиймд би адилхан л байгаа байх гэж хариулж билээ.

  Ядахдаа бүртэл.мн дээр нь ямар англи хэл дээр тайлбар нь байгаа биш.
 За ингээд бичиг баримтаа хүлээлгэн өгөөд 5 өдрийн дараа татварын маягтаа авж очоод оочиргүй шууд гэрчилгээгээ авна даа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны вэб бол http://www.burtgel.mn/  юм хайхад жаахан хэцүү. Гэxдээ мэдээлэл нь байгаа ч ойлгомжгүй болохоор энд мэдсэн харсан хийснээ сийрүүлэн бичлээ!

Tuesday, May 1, 2012

Татварын Х тайлан

Манай нөхөр бид 2 түрүү жил нэг компани байгуулсан юм. Тэгээд хуулийн этгээд болсон учраас татварт тайлан гаргаж өгөх асуудлыг бэргэж хойш тавьсаар байгаад өчигдөр нэг юм татварын нээлттэй хаалганы өдрөөр торгуулгүй өгж нэг санаа амарлаа.

Би гэж нөхөр санхүүгийн талын мэдлэггүй болохоор Х тайлан гэж их л сүртэй юм байдаг байх гэж айсан дээр нь хэнэггүй явсанаас болж ийм байдалд хүрлээ. Гол нь юу хэлэх гээд байна вэ гэвэл тухайн үед Х тайлангийн талаар нетээс хайсан нээх онч юм олдоогүй болохоор та бүхэнд мэдэхгүй нэгэнд нь хэрэг болох үүднээс Х тайлан гаргаж үзүүлье.

Хэрвээ та компани байгуулаад татварт тайлан өгөхөөр болсон бол А маягт гэдэг нь жилийн эцсийн тайлан гаргах маягт, Б гэдэг нь улирал болгон гаргаж өгөх ёстой санхүүгийн тайлангийн маягт юм. Яагаад санхүүгийн гэж тодотгоод байна вэ гэхээр та татварын газар тайлан өгөхдөө 3 маягт бөглөсөн байх ёстой. 1. Б маягт, 2. Маягт ТТ - 02, 3. Маягт ТТ - 11 гэсэн маягтууд болно. Б маягт гэдэг нь санхүү талаас гаргаж өгч байгаа тайлан, Маягт ТТ - 02 гэдэг нь татвар талаасаа гаргаж өгч байгаа маягт, Маягт ТТ - 11 нь цалин хөлсийн талаар татварын маягт хэдийгээр та хүн авч ажиллуулаагүй ч гэсэн энэ маягтыг бөглөж өгөх хэрэгтэй.

Маягтуудыг бөглөхдөө нэгэнт та Х тайлан буюу үйл ажиллагаа явуулж байгаагүй тул та компани байгуулахдаа бүртгүүлсэн эд хөрөнгө болон түүнтэй адилтгах мөнгөн дүнгээ бичээд бусдаар бол гүйлгээ болон өөр бусад зүйл байхгүй тул 0 тавьсан байхад буруудах зүйл байхгүй.

За ингээд олон зүйл нуршилгүй Х тайлан бөглөсөн маягтыг үзүүлье. \Нээрээ нэг зүйл сануулахад тайлан өгөх гэж байгаа бол тамгаа авч явахад илүүдэхгүй шүү\












Дээрхи зургаар оруулсан файл сайн харагдахгүй байгаа бол үзэхийг хүссэн хэсэгтээ очиод дарвал томорч харагдах болно.

Мөн нэмж хэлэхэд нетээс татсан энэ маягт хуучины маягт байлээ шүү та бүгд шинэ маягтыг олж авч бөглөөрэй тэгэхгүй бол бас татварынхан хуучин маягт энэ тэр гээд байдаг юм байна лээ шүү.

За одоо ингээд Орлогын албан татварын тайланг үзэцгээе.


Уул нь би саяхан тайлангаа өгөхөд надад байцаагч маань энэ маягтыг ТТ - 02г хамт өгч байсын тэгсэн нетээс хайсан тэр маягт нь олддоггүй дээрхи маягт шинэчилсэн хувилбар нь гээд байгаад байхын гэхдээ та бүгд тайлангаа өгөхдөө байгцаагчаасаа асууж байгаад өгөхгүй юу доо.

Одоо бол хамгийн сүүлийнх буюу Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан юм. Энд нээг их хийгээд байх юм байхгүй дээ маягтан дээрээ байгууллагынхаа нэрийг бичээд хүнд цалин өгөөгүй юм чинь ганц нэг дүн гэсэн газруудад 0 тавиад гарын үсгээ зураад тамгалаад өгөхөд буруудах зүйл байхгүй шууд авах болно.

За тайлангаа гараар буюу принтлэж өгөхөөс өмнө нетээр өгнө гэж нэг ажил буй.

1. http://e-tax.mta.mn/logout.php  сайтаар ороод:
а. ААНОАТ - руу ороод ТТ -02 маягтаа бөглөж өгсөн шигээ онлайнаар бөглөж өгнө. Хэрвээ өмнөх улиралаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бол үйл ажиллагаа явуулаагүй гэсэн хэсгийн өмнөхийг чагтлахад өмнөх тайлан автоматаар хуулагдана.
б. Суутган гэсэн хэсэг рүү ороод  ТТ-11 маягтыг бөглөх ба хэрвээ та үйл ажиллагаа эрхлээгүй бол үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн хэсгийг чагтлан илгээнэ.

2. http://202.70.34.53/  сайтаар ороод санхүүгийнхээ тайланг шивж өгнө. Энэ рүү ороход дараахь мэдээлэл гарч ирж байна.

"Аж ахуйн нэгж, байгууллагын 2013 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг шинэчилсэн И-баланс програмаар 2013 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хүлээн авч, хянах тул www.e-balance.gov.mn/EBalance-наас шинэчилсэн програмын гарын авлагатай танилцаж, байгууллагынхаа регистрийн дугаар, өмнөх нууцыг үгийг ашиглан, санхүүгийн тайлангаа тушаана уу. Өнгөрсөн жилүүдийн санхүүгийн тайлангийн мэдээллээ Хуучин И-баланс програм буюу 202.70.34.53 линкээр хандан харах боломжтой." Эх сурвалж:  http://202.70.34.53/ 

Дээрхи 2 сайтад нэвтрэхийн тулд танай байгууллагын регистрийн дугаараас гадна татварын байцаагчийн өгсөн нууц кодыг хийх хэрэгтэй. Нууц кодын хувьд 2 сайтад өөр өөр байх болно.

Ингээд Х тайлан өгч дуусч байгаа юмдаа гэж.


Monday, April 30, 2012

БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ


Миний энэ сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. 

Хоёр удаа уншваас гадны гай барцад магад арилна.
Гурав дахин сонсвоос гурван муу заяанд үл унах хийгээд 33 төрөлдөө надтай хамт учирч төрнө хэмээн Богд гэгээн зарлигджээ

Ум аа хум Ум сайн амгалан болтугай.
Суваадийн орноос бууж ирсэн баруун газрын Далай ламаас зарлигтай, Банчин богдоос сунтагтай, далан таван Махгалын дүртэй, мянган мэлмийтэй, түмэн сонортой, Хонсин бодисад Очир дарь ламын гэгээн гэж Ар халх дөрвөн аймаг шавь долоон хошуу өвөр 49-д залагдаж ирээд Богд хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ.
Шашныг дэлгэрүүлж амьтныг жаргуулж шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амирлангуй дүртэй суудаг бөлгөө.

Халхын 4 аймагт удаан суухгүй урмын төдийд очъё гэж нэг айлдав.
Бараан цагаан тамхины утаа бараан манан татна
Бараан хараалын нүгэл ихэдсэний тул манан татна Бараан архины үнэр ханхлаад сууж болохгүй гэж нэг айлдав.
Халхын дөрвөн аймагт, дөчин есөн чуулганы хошуу намайг туулай жилийн намрын дунд сарын шинийн долоонд ширээнд зална. Шинийн нэгэнд энэ сургаалийг тараая. 


Ар халхын та нар минь ээ!
Би гурван ертөнцийг өдөр шөнийн 6 цаг хамт товчилж 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн дотор хэрүүл тэмцэл, хэл ам, галын үнс, үүдний хог шороонд чинь халж орж болохгүй байна.


Ар халхын та нар минь ээ!
Би 16 дугаар оны өвлийн сүүл сарын 29-ний өдөр Очир дарь эх хийд Лабрин орон балгасыг орхиж та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын минь татсан тамхины чинь утаа огторгуйн нар сарыг үүл мэт бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний сүүлд арван цагаан буянаа өгч татна. Түүний сүүлд үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна. Тэгээд хойч төрөлдөө гурван мянган галав нөгчтөл очир тамын зовлонг үзнэ шүү. Та нарын минь хийсэн хилэнц үйлдэл нүгэл чинь миний зүүн баруун гарын алган дээр эрлэг номун хааны толь мэт ил тод харагдах юм. Барс, туулай жилийг үзвэл жаран жилийн жаргал ирнэ.

Гэвч та нарын үйлдсэн арван хар нүгэл, хар улаан хараал чинь ханиад томуу, мэдэх мэдэхгүй өвчин болж ирнэ. Тэр чинь их хор болох тул аливаа муу юмыг амирлуулж байхын тулд өрх дараалан Жадамба, Сундуй, Лхүмбэнгарав, Тарвачимбо, Доржжодов, бага сага айл бол Жадамба, Дашзэвгэ, Нанжид, Доржжодов, лам хуварга айл бол Гурван гүрэм, Дэвжид сэржим, Жамбалсанжид, харь олон даяар маань мэгзэм Жанлавцогзолыг түм бум унших хэрэгтэй.


Ар халхын та нар минь ээ!
Гурван настай хүүхдээс дээш хүмүүс ертөнцийн ажил төрөл арилжаа наймаа даалуу хөзөр зэргийн арван хар нүгэлт явдлыг сайн мэддэг атлаа эрдмийг юунд эс сурна вэ? Маань мэгзэмийг юунд эс уншина вэ? Тэгээд хойд төрөлдөө яаж бурханы оронд очих юм бэ?


Ар халхын та нар минь ээ!
Би тав, зургаа, долоо, наймдугаар Богдын гэгээн гэж олон олон төрөлдөө ийм сургаалийг тараасан билээ,
Та нар минь үзсэн ч үзээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг харавч хараагүй, харсан царайгүй өнгөрүүлдэг билээ.


Ар халхын та нар минь ээ!
Алт мөнгийг зүүж эдлэвч амны хишиг заяа алга байна шүү дээ. Хойд насандаа тамд ойчино шүү. Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс дээш бүү эдэл. Хэрэв миний үгнээс зөрж эдэлбээс хортон дайсны гарт түргэн учирч зовно.


Ар халхын та нар минь ээ!
Манж хүн, хар хятадыг ирэхэд ширдэг дэвсэж ширээ тавьж хүндэлж чаддаг атлаа манай шажны хуврагуудыг ирэхэд доромжлон суудаг чинь бурхан шажинтай эвдэрч хэл буруутны гарт түргэн учирч зовно. Гэлэн гэцэл тойн хуврагууд минь ээ! Хурал номын газраас орхимжоо бүслээд чамраа хийсгээд худалдаа наймаа хийж байна.
Цөвүүн цагт авгай хүүхний дэргэр үс сэргэр мөр миний нүдэнд шувуун толгойтой эрлэгийн элч мэт үзэгдэж байна.

Далай ламаас заалгасан зарлигтаа Банчинбогдоос өршөөгдсөн шажны алтан тамгыг та нарын орой дунд адис болгон даръя гэж санавч ер болохгүй байна. Энэ цөвүүн цагт бүстэй бүсгүй хүмүүс нарын гэзэг үсний залгаа хар цацаг зүүдэг чинь миний нүдэнд биеэ ороосон хар эрээн могой мэт үзэгдэж байна. Хойд насандаа тамын чагтага хөлд чинь тушаа болно. Аав ээжээс хайрласан халиун хонгор үсийг байхад юунд элдэв дээдийн юмыг зүүнэ вэ?
Битүү саравчтай, бөмбөгөр оройтой малгай өмсдөг чинь миний нүдэнд цэргийн хувцас сумны товх шинжтэй үзэгдэж байна. Улаан ташуур бариваас гар хуруугаа цус болгохын дохио, Улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын дохио. Улаан эмжээртэй гутал өмсөөс хонго боривоо сийчүүлэхийн дохио.
Улаан зулгатай гутал өмсвөөс цусан дундуур туулахын дохио.
Харчууд авгай бүсгүй хүмүүс улаан шар хувцас өмсвөөс бурхан шашнаас холдохын дохио.


Ар халхын та нар минь ээ!
Мянган хонио туугаад, мянган лан мөнгөө тээгээд буян ном үйлдэхгүй, бусдыг буян ном үйлдэхэд даган баясахгүй, хоосон хүнд өглөг өгөхгүй байж эцэс хойдын төрөлдөө эрлэг тамын газарт очихдоо мянган хонио туугаад мянган лан мөнгөө тээгээд явдаггүй юм шүү. Хөгшин залуу хүний үхэх цаг нь чөлөөгүй ирдэг юм шүү.


Ар халхын та нар минь ээ!
Түймрийн гал мэт улаан галзуу эрлэгийн элч огторгуйн салхи мэт ирэхийн цагт алтан сайхан амь биеийг чинь засварлахын тулд буян ном үйлдэж нүглийг тэвчиж явах нь яав даа. Аюулт дайсан ирэхэд довтлуулахыг байлгахын тулд би шөнийн гурван морийг зогсоодог билээ.


Ар халхын та нар минь ээ!
Баян гэж бүү бард. Баян чинь ганцхан довон дээрээ шүү. Бага хоосон гэж бүү гомд. Бага хоосон чинь ганц усан дээр шүү. Бардам омогтой бүү яв. Бардам омог чинь ганц бууны суманд шүү.

Энэ цөвүүн цагт энэ сургаал номонд эс орж чадваас тэнгэрийн дууны аюул, галын аюул нэртэй гэнэтийн аюул үхэл зовлон учрах нь байна шүү.
Цаг цөвүүн болсон тул танигдах, үл танигдах өвчин үл болсны тул энэ сургаалийг тараав. Цаг цөвүүн яагаад болов хэмээвээс буруу номт хятадыг хоймороо тахиад, дөрвөн хөлт ширээгээ тавьж, улаан цайгаа домболж, амттан идээгээ таваглаж өгөөд, гэлэн гэцэл банди нарыг ирэхүйд хаалга юугаа хаагаад, арагаа үүрч ийш тийшээ алхлан явах, гэртээ орохуйд буруу зөв хандаад, хялав цалив хийгээд, улаан цайгаа уур савсуулан тавиур доогуураа нуугаад, цийлэн шаар унд хийж өгөөд, үхэхийгээ унтахын төдий үл санах буй, эрлэг тамын газар очоод юугаа хэлэх вэ? Халуун ширмэн ундыг чинь яаж ууж болох вэ? Адгуусан төрөлхтөн, хувраг, тойд хүн бараан цагаан тамхи, бараан архи, бараан хараалыг тэвчин чадсан цагт оройн дээд Очирдарь багшаа саная. Наманчилан гуйяа. Бүсгүй хүн бүрт бараан үнс бүү хая, бараан хараал бүү хараа. Тэр хоёрыг тэвчиж чадсан цагт өөрийн эх дагинас мэт саная, наманчилан гуйяа. Халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бараан цагаан архи, бараан тамхи, бараан хараалыг тэвчсэн цагт сая одоо 83 сүүдэр зооглотол бишүү. Эс тэвчсэн цагт үл үзэгдэх мэт хумхын тоосны төдий бурхан юу бүтээв, буян юуг үйлдэв, үгүйтэй хоосонд өглөг юуг өгөв. Халх дөрвөн аймаг дөчин есөн чуулганы хошуу архи, тамхи, хараал энэ гурвыг тэвчиж чадсан цагт Далай лам Банчин богдод буман лан алтаар мандал өргөж, мөргөсөн адил саная, эс тэвчивээс найман тамд унана. Айхгүй яасан амь бэ? Таныхан амийг хайрлах гэж хонин жилээс бичин жил хүртэл, бичин жилээс туулай жил хүртэл гуйж цөхлөө. Одоо надад гомдох гомдолгүй биш үү. Сайн, муу дөчин есөн төрлийг үзүүлэгч богд Жавзундамбын гэгээн намайг хонин жилийн цагаан сарын шинийн долоонд өндөр ширээн дээр залав. Үхэр жилд гэлэнгийн нинжун зооглохуйд Очирдарь багш минь намайг бузар газраас ирсэн, бузартжээ хэмээн таалж, гэлэнгийн нинжун хайрласан биш үү. Та намайг төдийгөөс одоо болтол бузарласан тань өдий чинээ биш үү. Миний сургаалийг номтой хүн сонсвоос бурхны бие үзсэн адил. Ухаантай хүн сонсвоос нар лугаа адил. Тэнэг хүн сонсвоос харанхуй шөнө адил.

За, миний энэ сургаалийг сонстугай. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурвыг тэвчиж чадсан цагт дал, ная, ерэн нас насласан хүн ч надад мөргөх хувьтай. Эс тэвчивээс арван найман насаа хороогоод, хорин цагаан шүдээ амандаа байгуулавч намайг хүлээж мөргөхийн хувь үгүй. Яагаад буй гэвэл хулгана жилийн өвлийн дунд сараас эхлээд намрын дунд сар хүртэл цагийн аюул, галын аюул болно. Тэр цагт юу сайн бэ гэвэл хар хүн маань мэгзэм хичээ. Лам хүн намсум баялагаа амны уншлага болго. Тавин нэгэн төрлийг үзүүлэгч авидын хувилгаан богд Жавзундамбын гэгээн намайг халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бичин жилийн цагаан сарын арван таванд өндөр ширээн дээр залав. Сүмбэр уулын орой дээрээс эргүүлэн харсанд баруун алганы толионд Бараан цагаан тамхины утаа бараан манан татна Бараан хараалын нүгэл ихэдсэний тул хүрэн манан татна, Бараан архины үнэр нь ханхлаад сууж болохгүй гэж оройн дээд Очирдарь багшдаа айлдсан биш үү. Би түүнээс биш 83 сүүдэр зооглох байсан биш үү. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурваас бузартаж мөр түргэн буцав. Дөрвөн зуун дөрвөн өвчний төдий багтсан цэцгээр үхэв гэж санасан буй за.

Ар халхын та нар минь ээ!
Энэ цөвүүн цагт энэ сургаал номыг дагаж яв. Тэгвэл элдэв муу юм хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно. Ямар нэгэн аюулаас гаталж гарч болно. Лам багшаа сайн хүндэл. Тийм явбаас бурханы оронд очиход холгүй ойртсон шүү. Миний энэ сургаалыг уншиж сонсвоос арван тавны сарны гэрэл мэт оюун санаа чинь ухаантай болж ганжуур данжуурыг уншсантай адил шүү. Муу сонсвоос харанхуй шөнө хар ус үнсэнд асгасантай адил шүү. Аав ээжээ өргөмжлөн хүндэлж явбаас хоёр төрөлдөө амны хишиг заяа буян чинь дэлгэрч явна. Зарга эв тангараг хэрүүл тэмцэл хэл амыг чанд хичээж явагтун. Миний энэ сургаалыг гэрийн дотор тахиж явбаас гурван жилийн гай барьцад магад арилна. Энэ сургаалыг бичиг мэддэг хүнээр уншуулж санаж явагтун.

Миний энэ хэлсэн бичсэн судар номнуудыг аймаг алгасалгүй албачлан цээжлэн уншуулъя . Тэгвэл алив муу хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно. Арван хуруу тэгш жаргана. Энэ сургаал номыг дагаж явсан шавь нар минь надтай Гандантэгчилэнгийн оронд дахин дахин учирч төрнө. Миний үгэнд орохгүй бол миний хойноос атан тэмээ чилээж агт морио сульдааж очихын хэрэггүй шүү. Би 120 наслая. Өдөр шөнө зургаа эргэе. Өглөө эрт бос. Үдэш орой унт. Ерөөлийг хүчтэй тавь. Буяныг үйлд. Нүглийг тэвч.

Төгсөв өө,

Тэнгэр лусын хутаг орших болтугай!
Буян өлзий хутаг орших болтугай!
Бурханы хутагийг олох болтугай!
Ерөөлийг хүчтэй тавь!
Ум ма ни бад мэ хум

Эх сурвалж: http://renchinbal.wordpress.com