Thursday, January 17, 2013

Таргалалт

Таргалалт

Хүний мөн чанараа гэж хэрвээ би өөрөө таргалаагүй байсан бол энэ талаар юм бичих нь битгий хэл анзаарч бодохгүй байсан бизээ.

Цагийн сайханд гэхий юмуудаа би 2-хон жилийн өмнө 53, 54 кг жинтэй байлаа /өндөр 165 см/. Тухайн үедээ бас иог хийгээд нилээн турсан байсан л даа. Харин сүүлийн үед идэж уух нь дийлдэхээ болиод 65 кг жинтэй болоод байна. Таардаг хувцас ховор, дэлгүүр ороод шинэ хувцас авахад төвөгтэй дээр нь өөрөө өөртөө итгэлгүй болж эхэлдэг юм билээ.

Миний анзаарсан бас батлагдсан зүйл гэвэл дараахь шалтгаануудын улмаас жин их нэмсэн. Мэдээж хэрэг доор бичигдсэн бүх зүйл хувь хүнээс шалтгаалах хэдий ч бидний өдөр тутмын амьдралд анзаарагддаггүй зүйлс юм. 

1. Орой хоол иддэггүй өсвөр насны зуршил алдагдах.
 Дуучин н. Сарантуяагийн Одно'с ток шоун дээр хэлснээр "ямар өлсөж үхэх гэж байгаа биш, залуучууд эхлээд найз бүсгүйтэйгээ болзохдоо ихэвчлэн хоолонд оруулдаг" ингэснээр оройд хоол иддэг зуршилтай болгодог. Дээр нь оройд ямар нэг юм идэхгүй л бол өлсөж үхэх гэж байгаа мэт сэтгэдэг болдог.
2. Янз бүрийн амттанг өдөр бүр хэрэглэх. 
Бид дэлгүүр орох бүртээ ядаж нэг ширхэг амттан эсвэл зүгээр л амны зугаа болгож чихэр, чипс гэх мэт зүйлсийг авдаг билээ. Энэ нь бүүр даамжраад ирэхээрээ ТВ үзэхдээ амаа хөдөлгөхгүйгээр зүгээр сууж чадахаа байдаг, байнга л ямар нэгэн байдлаар самар, үрлэн чихэр /M&M гэх мэт/ аль болох жижиг хэрнээ олон ширхэгтэй зүйлсийг юм хийж байх эсвэл ТВ үзэж байхдаа идэх зуршилтай болсон байх ба дээр нь түүнийгээ нэхээд хөргөгчинд одоо бэлэн байгаа юу ч хамаагүй идмээр санагддаг болчихдог. 

Хэрвээ та энэ муу зуршилаасаа салж чадвал дараахь өөрт байгаа бодит боломжийг ашиглаж эхлэх юм. Та өдөр бүр авч иддэг амттангаасаа 7 хоног татгалзаад түүнд зарцуулах мөнгөө тэр дор нь хадгаламжиндаа хийгээд үзээрэй. Үр дүн нь таныг гайхашруулах болно. Миний туршлагаар би амттан болон бусад дэл сул идэж уух зүйлд зарцуулаг байсан мөнгөө хадгалаад үзэхэд 7 хоногийн дараа 35,000 төгрөг миний хадгаламж ороод ирсэн байсан. Тухайн үед яг тэнгэрээс мөнгө буугаад ирсэн юм шиг нэг л тийм сонин санагдаж байсан ба мөнгийг хадгалаад гамнаад байвал бага гэлтгүй хадгаламжтай болж болдогын байна гэсэн бодол төрж эхэлсэн. Мөн дээр нь би өдөр бүр хэвдэг болчихсон зуршлаасаа салж чадсан. Ингээд би мөнгө хадгалах ямар сайхан зүйл болохыг өөрийн эрхгүй ойлгож авсан ба сүүлийн үед мөнгө л байвал хадгаламжиндаа хийх хоббитой болоод байна. 

Одоо харин эерэг тал буюу жингээ хасахад яг одоо таниас шалтгаалах мөн л анзаарсан, миний туршилгаар батлагдсан зүйлээ бичьеэ.
1. Оройн хоолноос бага багаар татгалзах.
Мэдээж хэрэг та илүүдэл жинтэй бүр дундаж илүүдэл жинтэй хүмүүсээс илүү илүүдэл жинтэй бол шууд өнөөдөр оройн хоолноос татгалзана гэдэг бол яг дараахь тохиолдолтой тулгарах юм. Орой бүр хоол иддэг байж байгаад гэнэт өнөөдөр оройн хоол идэхгүй гэж өөртөө бат хэлсэн ч таны уураг тархи жаахан хоол идчих юмсан, жааханг л гэж таньд хэлээд их хэцүү байдаг. Яг ингэж оройн хоол идээгүй ходоод өглөө нь хариугаа авч байгаа мэт яманд хөөгдсөн юм шиг хурдан бас их хоолыг идэж чаддаг. Тэгэхээр оройн хоолноос татгалзахдаа бага багаар л хоолоо багасгахгүй бол оройд бага юм идэхгээд түүндээ дийлдээд их юм идэж ходоод гэдэсээ өвтгөх мөн сунгах аюултай тулгардаг.
2. Амттанг аль болох бага идэх, ялангуяа оройн цагаар бүр бага идэх,
Амттанг бага идсэнээр өдөр бүр, бүр минут тутамдаа хэвэх хүслээсээ ангижирна. Хэвэх хүсэл багасаад ирвэл аяандаа хоол идэх дуршил бага багаар идэхгүй болж өлсөж үхэх гэж байгаа мэт санагдахаа больж эхэлдэг. 
3. Дасгал хийх.
Хэрвээ та дасгал хийе гэж шийдсэн бол цатгалан үедээ битгий дасгал хийж байгаарай гэж таньд зөвлье. Учир нь гэдэс цатгалан үед дасгал хийхэд ерөхийдөө төвөгтэй бөгөөд дараа нь дахиж хийнэ гэдэг нь дарамттай ажил мэт санагддаг. Миний хувьд өлөн дээрээ дасгал хийх нь арай хөнгөн, нэг мэдсэн дасгалаа хийгээд дууссан байдаг мөн өлөн дасгалын дараа бие хөнгөрсөн, сэтгэл өөдрөг болдог.

Олон төрлийн дасгал хийж болох хэдий ч миний хувьд 3 жилийн өмнө телевизүүдээр өглөө бүр 7 цагт гардаг байсан иогыг хийх их дуртай. Энэ иогыг хийснээр 1-д би фитнес төвд явж мөнгө, цаг үрэхгүй, 2. энэ иог нь өтгөн хатдаг хүмүүст их тохиромжтой. Учир нь би энэ иогыг хийхээс өмнө 2 эсвэл 3 өдөрт нэг өтгөнөө гаргадаг байсан бол энэ иогыг хийдэг болсоноор өдөр бүр, бүр өдөрт 2, 3 гарах нь сонин үзэгдэл биш болсон. Энэ дасгалыг сурая гэвэл http://www.youtube.com/watch?v=fG8djiQhwuo холбоосоор орж үзнэ үү. 3. үр дүн маш сайн би энэ дасгалыг 6 сар тасралтгүй хийснээр 5 кг турж чадсан.

Турсан хүмүүсийн сэтгэгдэлээс үзэхэд дасгал хийх хэрэгтэй хэдий ч энэ нь турах процессын 30-40 % байх бөгөөд гол нь зөв хоололт ба оройд бага хоол идэж байх нь биеэ хэвийн жиндээ барих гол нөхцөл гэж бодит өөрсдийн жишээн дээр зөвлөсөн байна.

No comments:

Post a Comment