Энэ оны зорилтуудын маань нэг бол доод тал нь 5 - 10 шинэ ном унших юм. Энэ тоо бага юмшиг харагдаж байгаа ч ер нь бодоод байсан зарим жилд гайгүй их ном уншсан зарим жилд юу хийсэн нь мэдэгдэхгүй иргээд харахад бараг дурсамжгүй өнгөрсөн байх юм. Тиймээс зүгээр суухаар зүлгэж суу гэж саяхан Ц. Оюунгэрэлийн "Миний ажлын НОУ ХАУ" гэж номыг эхлүүлээд байна. Энэ номноос нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Тэгээд бодоод байсан ер нь уншсан номноосоо хамгийн чухал юу ажиглагдсан таалаараа бичвэл их сонирхолтой юм байна гэж боддогдлоо. Өмнө нь уншсан хэд хэдэн номноос миний ой тойнд үлдсэн ойлголтуудыг бичье.
1. Ц. Оюунгэрэл "Миний ажлын НОУ ХАУ"энэ номноос надад төрсөн гол санаа гэвэл хүн ажлыг голлолгүй бас их соргог, бүтээлчээр хийж чадвал ямарч ажлаас хүн амжилтанд хүрж болдогыг номын зохиогчийн туулсан амьдралаас уншиж, ойлгож авлаа.
2. Ч. Лодойдамбын "Тунгалаг тамир" романы сонсдог хувилбарыг сонслоо. Энэ зохиолоос дээр үед хүмүүс хэрхэн аж төрдөг байсан. Миний ойлгож авсан хамгийн том зүйл бол хэдий дээр үеийн амьдралыг сайхан дүрсэлсэн ч Итгэлт баяны дүрээр дээр үед ч байсан одоо ч байгаа байнга ашиг хонжоо харагч дээр нь боломж бөгөөд тохиол нь таарвал яахаас ч буцахгүй шалиг эрийн дүрийг харуулсан нь миний дээр үеийн бүх хүмүүс ариун сайхан явдалтай байсан гэсэн гэнэн бодлыг минь бодит амьдралд буулгаж өгсөн. Мөн Эрдэнэ, Дулмаа хоёрын дүрээр хүний амьдрал бол ямар адармаатай, урьдааш таашгүй зүйлээр дүүрэн байх боловч үүнд сонголт ямар чухал болохыг харуулсан нь тун сонирхолтой зохиол байлаа.
Уул нь уншсан хэд хэдэн номынхаа сэтгэгдэлийг бичье гэж санасан яг бичих гэсэн санаанд бууддаггүй. Дараа санаанд ороохоор нь бичнээ сайхан.
No comments:
Post a Comment