Thursday, May 3, 2012

Компани байгуулах процесс

Түрүү жилийн яг өдийд би нөхөртэйгээ нийж компани байгуулдаг баатар боловоо. Тэгээд улсын бүртгэлийн газар очсон надад баахан бүрдүүлэх материал гэсэн жагсаалт өгөв. Тэгээд жагсаалтыг хараад л сүрдэж байгаа юмчин хамгийн гол нь тэр компанийн дүрэм энэ тэр гэсэн байсан л даа тухайн үедээ би тэр дүрэм энэ тэрийг нь хүмүүс өөрснөө лаг үнэнчээр бичдэг юм бол уу гэж бодож байлаа одоо бодохнээ нетээс л хуулаад тавьдаг юм байлээ шд хайран 140.000 төгрөг. 
Саяхан орлоогоор орсон яг энэ талаар өөрөө бүх бичиг баримтаа цуглуулсан хүн мэдээлэл бичсэн байхаар нь оруулахаар шийдлээ.


http://orloo.info/writers/badrakhtaivan/9246-orloo-info-llc сайтаас шууд хуулж тавилаа.

Хязгаарлагдмал хариуцлагатай компани  байгуулахад ямар дэс дарааллаар явах ёстой вэ? Хаанаас мэдээллээ авах вэ? гэсэн асуулт бол хүн бүрийн толгойд шууд л бууна.
Эхний ээлжинд шууд танидаг хүмүүсээсээ ХХК хэрхэн байгуулах талаар асууж эхлэнэ шүү дээ!
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 100 айлын хойд талд байрлалтай байгаа бөгөөд өдрийн цагаар очиход үнэхээр хүндрэлтэй газар, за арай гэж явж очино машинаа тавих газар олдохгүй бас хэцүүхэн. Дор хаяад л 30-40 минут өнгөрөөх бол энүүхэнд. За тэгээд эхний ээлжинд компанийхаа нэрээ сонгох хэрэгтэй эхний өдөр найзтайгаа явж байсан учраас чи дор хаяад 30-40 нэр бич чиний авах гэж байгаа нэр олдохгүй гэж билээ. Би санаандаа байсан Орлоо, Орлоо-Инфо гээд тоотой 5 нэр бичээд орсон. Миний хажууд байсан залуу 2 хуудас дүүрэн нэр биччихсэн зогсож байгааг хараад гайхаж л байлаа. Эхлээд зүтгүүлсэн Орлоо нэрийг минь зөвшөөрсөнгүй. Оллоо гэж байгаа учир нэг үсгийн зөрүүтэй олгохгүй гэнэ. Харин ашгүй Орлоо-Инфо нь байж таараад Орлоо-Инфо ХХК нэртэй боллоо доо. Ер нь бол нэрний асуудал бол хэцүүхэн болсон юм билээ дээ. Шинээр компаниа байгуулах гэж байгаа хүмүүс нэр сонгохдоо маш сайн бодож хэтийн хараатай нэр сонгож байгаа эсэхийг нь шалгуулах юм билээ. Яг домайн нэр дуусаж байгаатай адил Монголд компанийн нэрийн нөөц дуусаж байгаа гэлтэй. Гэхдээ та энд дарж Хуулийн этгээдийн улсын бүргэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрийн сангаас хайлт хийх боломжтой бөгөөд энэ нь байнга шинэчлэгдэхгүй гэхдээ хэдэн сарын өмнөхөөс хайлт хийж болох юм билээ.
 За ингээд нэрээ шүүлгүүлчихлээ одоо яaх билээ?
Компанийнхаа албан ёсны дансаа нээлгэнэ дээ. Тэгээд улсын тэмдэгтийн хураамж төлнө тэр нь 22500 төгрөг. Дансаа нээлгээд дор хаяж 20000 төгрөг байршуулна. Тэрний баримт нь хэрэг болно шүү! Эдгээр зүйлс бол нэг их удаад байхгүй. Эдгээрийг хийсний  дараа дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Хараад л шууд за юу вэ л гэж дуу алдaна даа. Дуу алдан бичиг баримтын жагсаалыг харж зогсож байхад чинь хажуунаас чинь шинэ компани байгуулахад туслана гэсэн хүмүүс өөрт чинь нэрийн хуудсаа санал болгоно. Тэд бол  Иргэний бүртгэл мэдээллийн хийх ёстой ажил дээр шууд дүгнэлт хийж болохуйц, завсар зайгаар нь ашиг харан зогсож буй хүмүүс. Тэд таны хийх ёстой бичиг баримтуудыг бэлтгэж өгөөд л 140.000 төгрөг авна. Өөрөө бэлдвэл үнэгүй шүү дээ! Би өөрөө хийж үзье гээд гүрийлээ л дээ, тэгсэн ч болсон юм. За ийнхүү ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг та доороос харж болно. ХХК байгуулахад шүү дээ!

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

    1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-03) (3 хувь, гарын үсгийн хэв маягийг наториатаар гэрчлүүлсэн байна) -  энэ маягтыг шууд нэр шүүлгэх үед өгнө 3 хувь гэж байгаа мөртлөө 2 хувь л хэрэг болж байна лээ, 3 бөглөхөд илүүдэхгүй шүү!
   2.  Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (УБ-09) анх нэрээ шүүлгээд авахад чинь энэ олгогдoно
   3.  Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдэвр (2 хувь)  - Татаж авч болох линкийг энд дарж үз!
   4.  Хуулийн этгээдийн дүрэм (гэрээ) (2 хувь) -  Татаж авч болох линкийг энд дарж үз!
    5. Хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл (УБ-10) Нэрээ авсан маягттайгаа Банк дээрээ очиж дансаа нээлгээд энэхүү маягтийг авна.
    6. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар - хэрвээ таны эрхлэх гэж буй компани тусгай зөвшөөрөл шаардагдах бол үүнийг авна, хэрэв үгүй бол хэрэггүй!
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт - Улсын тэмдэгт төлнө банкинд очиж 22500 төгрөг тушаан төлсөн баримт авна.
  8.  Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет (2 хувь) - анкетаа бөглөөд цээж зураг хэрэг болно доо, тэр хавиар цээж зураг авдаг газар олон. Ер нь та түрийвчиндээ байнга хэд хэдэн цээж зурагтай явахад гэмгүй адаглаад л банкинд данс нээлгэхэд цээж зураг нэхдэг юм билээ.
   9. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар (2 хувь) - ар өвөргүй иргэний үнэмлэхээ копи хийнэ дээ, дээш доош нь харуулахгүйгээр
  10.  Эхлэлтийн тайлан тэнцэл (3 хувь) - та энд дарж ороод татаж авч болно, бас л 2 хувь шаардлагaтай байсан тэгэхдээ 3 хувь илүүдэхгүй!
   11. Харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт (ТБ-04) энэ нь дээрх бичиг баримт бүрдүүлэн өгсөний дараа гэрчилгээгээ авахаас өмнө харьяалагдах дүүргийнхээ татварын албанд бүртгүүлэн авах бичиг баримт юм байна лээ!
    12. Бусад холбогдох баримт бичиг (хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө тушаасан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэх мэт) - Хөрөнгийн жагсаалтын маягтыг бас онлайнаас татаж авах боломжтой
    13. Баримт бичгийг хийж хадгалах, архивын шаардлага хангасан хавтас (1 ширхэг) - энэхүү хавтас нь 1000 төгрөгөөр хажууханд нь зарагддаг ба бүх бичиг баримтаа дэс дарааллынхаа дагуу хавтсанд үдэн байрлуулсан байна.
Анхаарах зүйлс:

-Бүх зүйлсээ алдаагүй дэс дараалалтай байрлуулан хийнэ.
-Бичиг баримтан дээр ямар нэгэн алдаа гаргаж болохгүй!
-Гаргасан алдаагаа баллуурдан эсвэл дарж бичиж болохгүй!
-Хэдэн хувь гэсэн байна яг тэр хувиудаар нь хийсэн байна. Хавтсандаа нэг нэг хувь. Үлдсэнийг нь тусд нь байлгана.
-Хэрвээ та бичиг баримтаа дутуу бүрдүүлэн очих аваас цаг, уцаараа барна  гэсэн үг шүү! -Тэгээд эдгээр зүйлсээс хаширч заавал илүүдээ гарсан 140.000 төгрөг хүнд өгч хийлгэх шаардлага байхгүй гэдгийг сайтар анхаарна бизээ!
-Хэрвээ онлайнаар эдгээр маягт бичгүүдийг авах боломжгүй бол yлсын бүртгэлийн ерөнхий газрын баруун талд арьс өнгөний эмнэлгийн урд байрлах түргэн зурагчинд ороод маягтууд байна уу асуугаарай нэг хоёр мянган төгрөгөөр хувилж хэвлээд гаргаад ирнэ.
- Ажил хөөцөлдөж байгаа юм чинь дор хаяж 3-5 цагийн нөөцтэй явахаа мартуузай!
- Оочир гэж утгаа алдсан газар, нэг нэгэндээ захиад л би энд байсан гээд л нэмэгдээд байна. Бүүр наалдаад л зогсчихно.
 Нэг англи авгай нөхөр 2 компаниа байгууллахаар миний мэдэхийн 6 удаа эргэж буцаж байлаа. Тэрхүү нөхөртэй нь ярилцаж таньд хэр хүндрэл гарч байна даа? Англид хэр байдаг вэ гэтэл:
 - Англид амархан тэгэхдээ та нар тэнд очвол хэцүү байх л даа, тиймд би адилхан л байгаа байх гэж хариулж билээ.

  Ядахдаа бүртэл.мн дээр нь ямар англи хэл дээр тайлбар нь байгаа биш.
 За ингээд бичиг баримтаа хүлээлгэн өгөөд 5 өдрийн дараа татварын маягтаа авж очоод оочиргүй шууд гэрчилгээгээ авна даа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны вэб бол http://www.burtgel.mn/  юм хайхад жаахан хэцүү. Гэxдээ мэдээлэл нь байгаа ч ойлгомжгүй болохоор энд мэдсэн харсан хийснээ сийрүүлэн бичлээ!

Tuesday, May 1, 2012

Татварын Х тайлан

Манай нөхөр бид 2 түрүү жил нэг компани байгуулсан юм. Тэгээд хуулийн этгээд болсон учраас татварт тайлан гаргаж өгөх асуудлыг бэргэж хойш тавьсаар байгаад өчигдөр нэг юм татварын нээлттэй хаалганы өдрөөр торгуулгүй өгж нэг санаа амарлаа.

Би гэж нөхөр санхүүгийн талын мэдлэггүй болохоор Х тайлан гэж их л сүртэй юм байдаг байх гэж айсан дээр нь хэнэггүй явсанаас болж ийм байдалд хүрлээ. Гол нь юу хэлэх гээд байна вэ гэвэл тухайн үед Х тайлангийн талаар нетээс хайсан нээх онч юм олдоогүй болохоор та бүхэнд мэдэхгүй нэгэнд нь хэрэг болох үүднээс Х тайлан гаргаж үзүүлье.

Хэрвээ та компани байгуулаад татварт тайлан өгөхөөр болсон бол А маягт гэдэг нь жилийн эцсийн тайлан гаргах маягт, Б гэдэг нь улирал болгон гаргаж өгөх ёстой санхүүгийн тайлангийн маягт юм. Яагаад санхүүгийн гэж тодотгоод байна вэ гэхээр та татварын газар тайлан өгөхдөө 3 маягт бөглөсөн байх ёстой. 1. Б маягт, 2. Маягт ТТ - 02, 3. Маягт ТТ - 11 гэсэн маягтууд болно. Б маягт гэдэг нь санхүү талаас гаргаж өгч байгаа тайлан, Маягт ТТ - 02 гэдэг нь татвар талаасаа гаргаж өгч байгаа маягт, Маягт ТТ - 11 нь цалин хөлсийн талаар татварын маягт хэдийгээр та хүн авч ажиллуулаагүй ч гэсэн энэ маягтыг бөглөж өгөх хэрэгтэй.

Маягтуудыг бөглөхдөө нэгэнт та Х тайлан буюу үйл ажиллагаа явуулж байгаагүй тул та компани байгуулахдаа бүртгүүлсэн эд хөрөнгө болон түүнтэй адилтгах мөнгөн дүнгээ бичээд бусдаар бол гүйлгээ болон өөр бусад зүйл байхгүй тул 0 тавьсан байхад буруудах зүйл байхгүй.

За ингээд олон зүйл нуршилгүй Х тайлан бөглөсөн маягтыг үзүүлье. \Нээрээ нэг зүйл сануулахад тайлан өгөх гэж байгаа бол тамгаа авч явахад илүүдэхгүй шүү\












Дээрхи зургаар оруулсан файл сайн харагдахгүй байгаа бол үзэхийг хүссэн хэсэгтээ очиод дарвал томорч харагдах болно.

Мөн нэмж хэлэхэд нетээс татсан энэ маягт хуучины маягт байлээ шүү та бүгд шинэ маягтыг олж авч бөглөөрэй тэгэхгүй бол бас татварынхан хуучин маягт энэ тэр гээд байдаг юм байна лээ шүү.

За одоо ингээд Орлогын албан татварын тайланг үзэцгээе.


Уул нь би саяхан тайлангаа өгөхөд надад байцаагч маань энэ маягтыг ТТ - 02г хамт өгч байсын тэгсэн нетээс хайсан тэр маягт нь олддоггүй дээрхи маягт шинэчилсэн хувилбар нь гээд байгаад байхын гэхдээ та бүгд тайлангаа өгөхдөө байгцаагчаасаа асууж байгаад өгөхгүй юу доо.

Одоо бол хамгийн сүүлийнх буюу Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан юм. Энд нээг их хийгээд байх юм байхгүй дээ маягтан дээрээ байгууллагынхаа нэрийг бичээд хүнд цалин өгөөгүй юм чинь ганц нэг дүн гэсэн газруудад 0 тавиад гарын үсгээ зураад тамгалаад өгөхөд буруудах зүйл байхгүй шууд авах болно.

За тайлангаа гараар буюу принтлэж өгөхөөс өмнө нетээр өгнө гэж нэг ажил буй.

1. http://e-tax.mta.mn/logout.php  сайтаар ороод:
а. ААНОАТ - руу ороод ТТ -02 маягтаа бөглөж өгсөн шигээ онлайнаар бөглөж өгнө. Хэрвээ өмнөх улиралаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бол үйл ажиллагаа явуулаагүй гэсэн хэсгийн өмнөхийг чагтлахад өмнөх тайлан автоматаар хуулагдана.
б. Суутган гэсэн хэсэг рүү ороод  ТТ-11 маягтыг бөглөх ба хэрвээ та үйл ажиллагаа эрхлээгүй бол үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн хэсгийг чагтлан илгээнэ.

2. http://202.70.34.53/  сайтаар ороод санхүүгийнхээ тайланг шивж өгнө. Энэ рүү ороход дараахь мэдээлэл гарч ирж байна.

"Аж ахуйн нэгж, байгууллагын 2013 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг шинэчилсэн И-баланс програмаар 2013 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хүлээн авч, хянах тул www.e-balance.gov.mn/EBalance-наас шинэчилсэн програмын гарын авлагатай танилцаж, байгууллагынхаа регистрийн дугаар, өмнөх нууцыг үгийг ашиглан, санхүүгийн тайлангаа тушаана уу. Өнгөрсөн жилүүдийн санхүүгийн тайлангийн мэдээллээ Хуучин И-баланс програм буюу 202.70.34.53 линкээр хандан харах боломжтой." Эх сурвалж:  http://202.70.34.53/ 

Дээрхи 2 сайтад нэвтрэхийн тулд танай байгууллагын регистрийн дугаараас гадна татварын байцаагчийн өгсөн нууц кодыг хийх хэрэгтэй. Нууц кодын хувьд 2 сайтад өөр өөр байх болно.

Ингээд Х тайлан өгч дуусч байгаа юмдаа гэж.


Monday, April 30, 2012

БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ


Миний энэ сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. 

Хоёр удаа уншваас гадны гай барцад магад арилна.
Гурав дахин сонсвоос гурван муу заяанд үл унах хийгээд 33 төрөлдөө надтай хамт учирч төрнө хэмээн Богд гэгээн зарлигджээ

Ум аа хум Ум сайн амгалан болтугай.
Суваадийн орноос бууж ирсэн баруун газрын Далай ламаас зарлигтай, Банчин богдоос сунтагтай, далан таван Махгалын дүртэй, мянган мэлмийтэй, түмэн сонортой, Хонсин бодисад Очир дарь ламын гэгээн гэж Ар халх дөрвөн аймаг шавь долоон хошуу өвөр 49-д залагдаж ирээд Богд хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ.
Шашныг дэлгэрүүлж амьтныг жаргуулж шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амирлангуй дүртэй суудаг бөлгөө.

Халхын 4 аймагт удаан суухгүй урмын төдийд очъё гэж нэг айлдав.
Бараан цагаан тамхины утаа бараан манан татна
Бараан хараалын нүгэл ихэдсэний тул манан татна Бараан архины үнэр ханхлаад сууж болохгүй гэж нэг айлдав.
Халхын дөрвөн аймагт, дөчин есөн чуулганы хошуу намайг туулай жилийн намрын дунд сарын шинийн долоонд ширээнд зална. Шинийн нэгэнд энэ сургаалийг тараая. 


Ар халхын та нар минь ээ!
Би гурван ертөнцийг өдөр шөнийн 6 цаг хамт товчилж 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн дотор хэрүүл тэмцэл, хэл ам, галын үнс, үүдний хог шороонд чинь халж орж болохгүй байна.


Ар халхын та нар минь ээ!
Би 16 дугаар оны өвлийн сүүл сарын 29-ний өдөр Очир дарь эх хийд Лабрин орон балгасыг орхиж та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын минь татсан тамхины чинь утаа огторгуйн нар сарыг үүл мэт бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний сүүлд арван цагаан буянаа өгч татна. Түүний сүүлд үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна. Тэгээд хойч төрөлдөө гурван мянган галав нөгчтөл очир тамын зовлонг үзнэ шүү. Та нарын минь хийсэн хилэнц үйлдэл нүгэл чинь миний зүүн баруун гарын алган дээр эрлэг номун хааны толь мэт ил тод харагдах юм. Барс, туулай жилийг үзвэл жаран жилийн жаргал ирнэ.

Гэвч та нарын үйлдсэн арван хар нүгэл, хар улаан хараал чинь ханиад томуу, мэдэх мэдэхгүй өвчин болж ирнэ. Тэр чинь их хор болох тул аливаа муу юмыг амирлуулж байхын тулд өрх дараалан Жадамба, Сундуй, Лхүмбэнгарав, Тарвачимбо, Доржжодов, бага сага айл бол Жадамба, Дашзэвгэ, Нанжид, Доржжодов, лам хуварга айл бол Гурван гүрэм, Дэвжид сэржим, Жамбалсанжид, харь олон даяар маань мэгзэм Жанлавцогзолыг түм бум унших хэрэгтэй.


Ар халхын та нар минь ээ!
Гурван настай хүүхдээс дээш хүмүүс ертөнцийн ажил төрөл арилжаа наймаа даалуу хөзөр зэргийн арван хар нүгэлт явдлыг сайн мэддэг атлаа эрдмийг юунд эс сурна вэ? Маань мэгзэмийг юунд эс уншина вэ? Тэгээд хойд төрөлдөө яаж бурханы оронд очих юм бэ?


Ар халхын та нар минь ээ!
Би тав, зургаа, долоо, наймдугаар Богдын гэгээн гэж олон олон төрөлдөө ийм сургаалийг тараасан билээ,
Та нар минь үзсэн ч үзээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг харавч хараагүй, харсан царайгүй өнгөрүүлдэг билээ.


Ар халхын та нар минь ээ!
Алт мөнгийг зүүж эдлэвч амны хишиг заяа алга байна шүү дээ. Хойд насандаа тамд ойчино шүү. Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс дээш бүү эдэл. Хэрэв миний үгнээс зөрж эдэлбээс хортон дайсны гарт түргэн учирч зовно.


Ар халхын та нар минь ээ!
Манж хүн, хар хятадыг ирэхэд ширдэг дэвсэж ширээ тавьж хүндэлж чаддаг атлаа манай шажны хуврагуудыг ирэхэд доромжлон суудаг чинь бурхан шажинтай эвдэрч хэл буруутны гарт түргэн учирч зовно. Гэлэн гэцэл тойн хуврагууд минь ээ! Хурал номын газраас орхимжоо бүслээд чамраа хийсгээд худалдаа наймаа хийж байна.
Цөвүүн цагт авгай хүүхний дэргэр үс сэргэр мөр миний нүдэнд шувуун толгойтой эрлэгийн элч мэт үзэгдэж байна.

Далай ламаас заалгасан зарлигтаа Банчинбогдоос өршөөгдсөн шажны алтан тамгыг та нарын орой дунд адис болгон даръя гэж санавч ер болохгүй байна. Энэ цөвүүн цагт бүстэй бүсгүй хүмүүс нарын гэзэг үсний залгаа хар цацаг зүүдэг чинь миний нүдэнд биеэ ороосон хар эрээн могой мэт үзэгдэж байна. Хойд насандаа тамын чагтага хөлд чинь тушаа болно. Аав ээжээс хайрласан халиун хонгор үсийг байхад юунд элдэв дээдийн юмыг зүүнэ вэ?
Битүү саравчтай, бөмбөгөр оройтой малгай өмсдөг чинь миний нүдэнд цэргийн хувцас сумны товх шинжтэй үзэгдэж байна. Улаан ташуур бариваас гар хуруугаа цус болгохын дохио, Улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын дохио. Улаан эмжээртэй гутал өмсөөс хонго боривоо сийчүүлэхийн дохио.
Улаан зулгатай гутал өмсвөөс цусан дундуур туулахын дохио.
Харчууд авгай бүсгүй хүмүүс улаан шар хувцас өмсвөөс бурхан шашнаас холдохын дохио.


Ар халхын та нар минь ээ!
Мянган хонио туугаад, мянган лан мөнгөө тээгээд буян ном үйлдэхгүй, бусдыг буян ном үйлдэхэд даган баясахгүй, хоосон хүнд өглөг өгөхгүй байж эцэс хойдын төрөлдөө эрлэг тамын газарт очихдоо мянган хонио туугаад мянган лан мөнгөө тээгээд явдаггүй юм шүү. Хөгшин залуу хүний үхэх цаг нь чөлөөгүй ирдэг юм шүү.


Ар халхын та нар минь ээ!
Түймрийн гал мэт улаан галзуу эрлэгийн элч огторгуйн салхи мэт ирэхийн цагт алтан сайхан амь биеийг чинь засварлахын тулд буян ном үйлдэж нүглийг тэвчиж явах нь яав даа. Аюулт дайсан ирэхэд довтлуулахыг байлгахын тулд би шөнийн гурван морийг зогсоодог билээ.


Ар халхын та нар минь ээ!
Баян гэж бүү бард. Баян чинь ганцхан довон дээрээ шүү. Бага хоосон гэж бүү гомд. Бага хоосон чинь ганц усан дээр шүү. Бардам омогтой бүү яв. Бардам омог чинь ганц бууны суманд шүү.

Энэ цөвүүн цагт энэ сургаал номонд эс орж чадваас тэнгэрийн дууны аюул, галын аюул нэртэй гэнэтийн аюул үхэл зовлон учрах нь байна шүү.
Цаг цөвүүн болсон тул танигдах, үл танигдах өвчин үл болсны тул энэ сургаалийг тараав. Цаг цөвүүн яагаад болов хэмээвээс буруу номт хятадыг хоймороо тахиад, дөрвөн хөлт ширээгээ тавьж, улаан цайгаа домболж, амттан идээгээ таваглаж өгөөд, гэлэн гэцэл банди нарыг ирэхүйд хаалга юугаа хаагаад, арагаа үүрч ийш тийшээ алхлан явах, гэртээ орохуйд буруу зөв хандаад, хялав цалив хийгээд, улаан цайгаа уур савсуулан тавиур доогуураа нуугаад, цийлэн шаар унд хийж өгөөд, үхэхийгээ унтахын төдий үл санах буй, эрлэг тамын газар очоод юугаа хэлэх вэ? Халуун ширмэн ундыг чинь яаж ууж болох вэ? Адгуусан төрөлхтөн, хувраг, тойд хүн бараан цагаан тамхи, бараан архи, бараан хараалыг тэвчин чадсан цагт оройн дээд Очирдарь багшаа саная. Наманчилан гуйяа. Бүсгүй хүн бүрт бараан үнс бүү хая, бараан хараал бүү хараа. Тэр хоёрыг тэвчиж чадсан цагт өөрийн эх дагинас мэт саная, наманчилан гуйяа. Халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бараан цагаан архи, бараан тамхи, бараан хараалыг тэвчсэн цагт сая одоо 83 сүүдэр зооглотол бишүү. Эс тэвчсэн цагт үл үзэгдэх мэт хумхын тоосны төдий бурхан юу бүтээв, буян юуг үйлдэв, үгүйтэй хоосонд өглөг юуг өгөв. Халх дөрвөн аймаг дөчин есөн чуулганы хошуу архи, тамхи, хараал энэ гурвыг тэвчиж чадсан цагт Далай лам Банчин богдод буман лан алтаар мандал өргөж, мөргөсөн адил саная, эс тэвчивээс найман тамд унана. Айхгүй яасан амь бэ? Таныхан амийг хайрлах гэж хонин жилээс бичин жил хүртэл, бичин жилээс туулай жил хүртэл гуйж цөхлөө. Одоо надад гомдох гомдолгүй биш үү. Сайн, муу дөчин есөн төрлийг үзүүлэгч богд Жавзундамбын гэгээн намайг хонин жилийн цагаан сарын шинийн долоонд өндөр ширээн дээр залав. Үхэр жилд гэлэнгийн нинжун зооглохуйд Очирдарь багш минь намайг бузар газраас ирсэн, бузартжээ хэмээн таалж, гэлэнгийн нинжун хайрласан биш үү. Та намайг төдийгөөс одоо болтол бузарласан тань өдий чинээ биш үү. Миний сургаалийг номтой хүн сонсвоос бурхны бие үзсэн адил. Ухаантай хүн сонсвоос нар лугаа адил. Тэнэг хүн сонсвоос харанхуй шөнө адил.

За, миний энэ сургаалийг сонстугай. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурвыг тэвчиж чадсан цагт дал, ная, ерэн нас насласан хүн ч надад мөргөх хувьтай. Эс тэвчивээс арван найман насаа хороогоод, хорин цагаан шүдээ амандаа байгуулавч намайг хүлээж мөргөхийн хувь үгүй. Яагаад буй гэвэл хулгана жилийн өвлийн дунд сараас эхлээд намрын дунд сар хүртэл цагийн аюул, галын аюул болно. Тэр цагт юу сайн бэ гэвэл хар хүн маань мэгзэм хичээ. Лам хүн намсум баялагаа амны уншлага болго. Тавин нэгэн төрлийг үзүүлэгч авидын хувилгаан богд Жавзундамбын гэгээн намайг халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бичин жилийн цагаан сарын арван таванд өндөр ширээн дээр залав. Сүмбэр уулын орой дээрээс эргүүлэн харсанд баруун алганы толионд Бараан цагаан тамхины утаа бараан манан татна Бараан хараалын нүгэл ихэдсэний тул хүрэн манан татна, Бараан архины үнэр нь ханхлаад сууж болохгүй гэж оройн дээд Очирдарь багшдаа айлдсан биш үү. Би түүнээс биш 83 сүүдэр зооглох байсан биш үү. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурваас бузартаж мөр түргэн буцав. Дөрвөн зуун дөрвөн өвчний төдий багтсан цэцгээр үхэв гэж санасан буй за.

Ар халхын та нар минь ээ!
Энэ цөвүүн цагт энэ сургаал номыг дагаж яв. Тэгвэл элдэв муу юм хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно. Ямар нэгэн аюулаас гаталж гарч болно. Лам багшаа сайн хүндэл. Тийм явбаас бурханы оронд очиход холгүй ойртсон шүү. Миний энэ сургаалыг уншиж сонсвоос арван тавны сарны гэрэл мэт оюун санаа чинь ухаантай болж ганжуур данжуурыг уншсантай адил шүү. Муу сонсвоос харанхуй шөнө хар ус үнсэнд асгасантай адил шүү. Аав ээжээ өргөмжлөн хүндэлж явбаас хоёр төрөлдөө амны хишиг заяа буян чинь дэлгэрч явна. Зарга эв тангараг хэрүүл тэмцэл хэл амыг чанд хичээж явагтун. Миний энэ сургаалыг гэрийн дотор тахиж явбаас гурван жилийн гай барьцад магад арилна. Энэ сургаалыг бичиг мэддэг хүнээр уншуулж санаж явагтун.

Миний энэ хэлсэн бичсэн судар номнуудыг аймаг алгасалгүй албачлан цээжлэн уншуулъя . Тэгвэл алив муу хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно. Арван хуруу тэгш жаргана. Энэ сургаал номыг дагаж явсан шавь нар минь надтай Гандантэгчилэнгийн оронд дахин дахин учирч төрнө. Миний үгэнд орохгүй бол миний хойноос атан тэмээ чилээж агт морио сульдааж очихын хэрэггүй шүү. Би 120 наслая. Өдөр шөнө зургаа эргэе. Өглөө эрт бос. Үдэш орой унт. Ерөөлийг хүчтэй тавь. Буяныг үйлд. Нүглийг тэвч.

Төгсөв өө,

Тэнгэр лусын хутаг орших болтугай!
Буян өлзий хутаг орших болтугай!
Бурханы хутагийг олох болтугай!
Ерөөлийг хүчтэй тавь!
Ум ма ни бад мэ хум

Эх сурвалж: http://renchinbal.wordpress.com

Өндөр гэгээн ЗАНАБАЗАР гэгээнтэний "Жанлавцогзол ма-Адистидийн дээдийг хайрлагч эх "

Адистидийн дээдийг хайрлагч ихэс багш нар болон
Авралын хурыг буулгагч амарлингуй ба догшин тэнгэрс
   Барчид бүхнийг арилгагч дагинас чойжингуудад
   Бишрэлээ өргөж бие хэл, сэтгэлээр мөргөн залбиръя
Ариун сэтгэлээр бэлдсэн тахилын чуулганыг
Агуу огторгуйд дүүрэн түгээн дэлгэрүүлж
Аль эртнээс хурсан нүгэл хэлэнцийг тэвчин
Аливаад дуурсагдах буяныг даган баясмуй
Асар дэлгэр номын хүрдийг эргүүлэн соёрхооч
Ачит тэр хүрд орчлонгийн эцэс хүртэл оршиг
Аяа үүгээр гийсэн буяныг алимад цогцсууд
Анхлан тавьсан бурхад дээдсийг ерөөл ёсоор
Амьтан бүхний ухааны гийгүүлэн тэтгэж
Ашид билгийн гэгээг гэрэлтүүлэхээр зорьтугай
   Мунхаг цагийн их харанхуйгаар бүрхэгдэн энэлсэн
   Муу заяаны туйлыг нигүүлсэнгүй сэтгэлээр авар
Үйл үрийн гаслант сэтгэлээр боловсорсон
Үнэнхүү зовлонгийн их түймрийг намжааж
   Өш хонзонгийн зовлонт сэтгэлийг арилган
   Өрөвч ухааны гайхамшигт цогцос дэлгэрэх болтугай
Хэзээ ч хуурамаггүй итгэл минь аврагтун, аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэнгүй сан минь болгоогтун, болгоогтун
Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалахтүн, таалахтүн
Хэдий эртний тангарагаа бүү алмайдахтүн, алмайдахтүн
   Ариун шашны нарны гэрэл арван зүгт дэлгэр
   Амьтан бүхэнд амгалангийн цогийг батад дуурьсган
   Алимад түйтгэрийг зогсоож, билгийн хутгийг
   Асар түргэн дэлгэрүүлж хайрла
Дээд гурван эрдэнийн адистид хийгээд
Дээд номын урвалтгүй барилдалгааны хүч
   Хүндлэн шүтэж сахисан бидний үйлсээр
   Хүсэл бүхнийг сэтгэлчлэн бүтээх болтугай
Аврал бүгдийг хураасан ламын адистидээр
Ахуй үйлсийн доройтол бүхэн амирлаж
   Хорвоогийн сайн үйлс сүндэрлэн бүтэж
   Хотол даяар жарган цэнгэхийн өлзий орштугай.


  

Sunday, November 29, 2009

Олон улсын шалгалтуудын тухай

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хvсвэл тvвшин тогтоох шалгалт єгч, тухайн сургууль, хєтєлбєрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг туc тус авч байна.

Шалгалтад хэрхэн бvртгvvлэх, бэлдэх тухай
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бvртгvvлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана хаана, хэзээ єгч болох тухай мэдээллийг vнэгvй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр товхимолуудад таны єгєх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгvй тайлбарлан жишээ хавсаргасан байх ба бvртгэлийн маягт, шалгалтын vнийг хэрхэн тєлєх, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг агуулсан байдаг.

TOEFL:


Шалгалтыг хэрхэн єгдєг, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг http://www.toefl.org хуудаснаас олж vзэх боломжтой.

INTERNET BASED TOEFL - IBT TOEFL
Интернет ТОЕФЛ (Internet Based TOEFL – iBT TOEFL) нь хүмүүсийн англи хэлний чадварыг илэрхийлэх унших, бичих, сонсох мөн ярих чадварыг шалгадаг. Интернет ТОЕФЛ-н хамгийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон програм хангамжийн тусламжтай шалгалт өгөгчдийн хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. ETS нь интернет сүлжээг ашиглан дэлхий даяар жилд 30-40 удаа Интернет ТОЕФЛ шалгалтыг зохион байгуулж авах хамгийн хүртээмжтэй, найдвартай шалгалтын системийг бий болгож байна.
iBT TOEFL шалгалтын төлбөр: 150$
iBT TOEFL шалгалтын төвүүд
1. Орчлон сургууль Утас:330013
2. Jet Англи хэлний сургууль СБ дүүрэг Утас: 88000123, 327610
3. Батбуянт ЧГ дүүрэг,Бага тойруу 13-р байр
4. ШУТИС Утас: 327438
5. Study сургалтын төв СБ дүүрэг 1-р хороо Сөүлийн гудамж Од плаза
6. Success ЧГ дүүрэг 4-р хороо Зоос гоёл 311 тоот Утас: 99843200, 96663196
7. Stern International Education & Travel Agency Таван Богд Плаза 202 тоот
8. JM Century Global Ltd (Int Edu Centre) БЗ дүүрэг, 13-р хороолол Бизнес Плаза
8. Paramita хэлний сургууль, Дархан Дархан-Уул аймаг
9. Техникийн сургууль Орхон аймаг, Эрдэнэт хот

• SAT:
Єгєгдсєн хэд хэдэн хариултуудаас зєвийг нь сонгох хэлбэрээр явагддаг уг шалгалт 3 цаг vргэлжлэх бєгєєд хэлний болон математикийн ерєнхий мэдлэгийг сорино. Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагдана. Тодорхой мэдээллийг http://www.collegeboard.com хуудаснаас олж vзнэ vv?
SAT шалгалтын төлбөр 71$
SAT шалгалтын төв
1. Улаанбаатарын олон Улсын Их Сургууль
Олимпын гудамж, 4-н улирал цогцолбор Хан-Уул дүүрэг Улаанбаатар Монгол улс
Утас:976-70160010/20, 976-70160012
• GRE:
Энэхvv шалгалтыг баклавраас дээш шатны зэрэг буюу магистр, докторын зэрэг горилон суралцах тохиолдолд єгєх шаардлагатай болно.Хаана хэзээ єгч болох тухай мэдээллийг http://www.gre.org/splash.html хуудаснаас авна уу?

GRE шалгалтын төлбөр: 180$
GRE шалгалтын төв
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 3-р байр, 503 тоот


• GMAT:
GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхvv, менежмент, бизнесийн чиглэлээр баклавраас дээгvvр зэрэг голион сурахыг хvссэн тохиолдолд єгєх хэрэгтэй болдог. Бусад мэдээллийг http://www.gmac.com/ хуудаснаас авах боломжтой.

GMAT шалгалтын төлбөр: 250$
GMAT шалгалтын төв
Success төв
Чингэлтэй дүүрэг
Утас: 91903196, 99843200
Цахим шуудан: \n // --> ss.success@gmail.com Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
• IELTS:
International English Testing System нь Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ажиллаж суралцахад шаардагддаг англи хэлний тvвшин тогтоох шалгалт юм. IELTS нь соносх, унших, бичих, мөн ярих гэсэн 4 хэсгээс бvрдэнэ. http://www.ielts.org

Шалгалтын төлбөр 146$
Шалгалтын хуваарь
6/13- 2009 08/22-2009, 10/4-2009, 12/5- 2009
IELTS шалгалтын төв
1. ESP сан Утас: 324313, 70160010, 70160020

Цахим шуудан: \n // --> ielts@esp.mn Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
Web: http://www.esp.mn

Эх сурвалж: БЗМТөв

Далай ламын 16 сургааль

• Нэр төртэй сайхан амьдар, Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно
• Өрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олно гэдгийг сана
• Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчимыг мөрд
• Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигтай аз болдгийг сана
• Их хайр, их ололт нь эрсдлийг дагуулж байдгыг сана
• Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд
• Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ
• Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж бай
• Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийхөө үнэ цэнийг бүү алд
• Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана
• Гэр бүлийн дотрохи халуун дулаан уур амьсгал тань таны амьдралын тулгуур суурь мөн
• Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед бүхнийг хайраар шийд
• Газар дэлхийтэйгээ эелдэг харьц
• Жилдээ нэг удаа өмнө нь очиж байгаагүй газар оч
• Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд байдаг ганц зүйл гэдгийг сана
• Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийхөө амжилтыг дүгнэ

Ýõ ñóðâàëæ: http://www.tanhil.mn/success/leader/3768-dalai-lamin-16-surgaali

Clip

http://www.youtube.com/watch?v=hoKU2wvbYrQ
http://www.youtube.com/watch?v=VrVlBrooxcM
http://www.youtube.com/watch?v=JLhd7jEofcg&feature=PlayList&p=F32D2E28D5E4567A&playnext=1&playnext_from=PL&index=3
http://www.youtube.com/watch?v=Bkic9n3q7MQ
http://www.youtube.com/watch?v=VqKPQ8x9hzw&feature=related