Байрны хөнгөлөлт чөлөөлөлт нь таны цалингаасаа төлсөн ХХОАТ-ын мөнгөний хэмжээнээс хамааран 3 ба түүнээс дээш жилийн хугацаанд буцаан олгогдоно. Дээрхи хөнгөлөлтийг эдлэхийн тулд та жил бүр 2-р сарын 15-ны өдрийн дотор паспортын хаяг дээрхи харъяа дүүргийн татварын албанд дараахь бичиг баримтыг бүрдүүлэн өгнө.
- Анх удаагаа байр авсан тохиолдолд байрны хөнгөлөлт эдлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
1.а. Бичгээр гаргасан хүсэлт,
1.б. Татварын хөнгөлөлтөнд хамруулан буцаан олголтыг баталгаажуулах хүсэлт буюу дансны дугаар гэх зэрэг буцаан олголтод шаардагдах мэдээлэл /дээрхи 2 хүсэлтийн загварыг баруун гар талд байрлах Татвар гэсэн гарчиг фолдерээр орж авна уу, эсвэл татварын сайтаас авч болно/,
2. Иргэний үнэмлэхний наториат хуулбар,
3. Хорооны тодорхойлолт,
4. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр - хуучнаар цэнхэр гэж нэрлэгдэх дэвтэр шинээр нээлгэн цалингийн нягтлангаараа сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн ХХОАТ бөглүүлэх ба энэ цэнхэр дэвтрийн эхний нүүр болон ХХОАТ бөглөсөн хэсгийг конандуулан хавсаргана,
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар - сүүлийн жилийнхийг бүрэн бөглөсөн байна. /Зурагтай эхний нүүр, албан тушаалтай тамгатай нүүр, НДШ төлсөн нүүр бүгд - 12 сар хүртэл нь нийгмийн даатгалын газраар баталгаажуулсан тамгатай байна/
6. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, цалингийн хүснэгт - цэнхэр дэвтэр дээр бөглүүлсэнтэй адилхан хүснэгт байхад болно,
7.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний наториат хуулбар,
8. Захиалгын болон худалдан авах гэрээний наториат хуулбар,
9. Байранд төлсөн мөнгөний баримт - зээлээр байраа авсан иргэд урьдчилгаагаа төлсөн баримт,
10. Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2% -ийн татвар төлсөн баримт - эх хувь нь байхгүй хуулбар нь байвал төлсөн банкны салбар дээр нь очиж тухайн гүйлгээг хийсэн теллерийн гарын үсэг тамгаар баталгаажуулна /заавал байр авсан жилээ төлсөн байх шаардлагатай/,
11. Зээлийн гэрээний наториат хуулбар, зээл авсан байгууллагаас мөнгө шилжүүлсэн баримт - мөнгө шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн албан бичигийн эх хувь эсвэл наториат хуулбар,
12. Үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан тохиолдолд хөрөнгийн байгууллагаар үнэлүүлсэн тайлан. Хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлээгүй бол бараа материал түүхий эд авахад төлсөн мөнгөний баримт,
13. Орлого нотлох бусад баримт - урьдчилгаа төлбөрийг хэрхэн бүрдүүлсэн талаархи нотолгоо болох хадгаламжийн дэвтэр, картын дансны хуулга. Хэрвээ таны төлсөн урьдчилгаа төлбөр цалинтай чинь харьцуулахад харьцангуй өндөр байвал цалингаас гадуурах орлогыг баталсан баримт шаардлагатай.
14. Хувь хүний орлогын албан татварын тайлан - маягт ТТ-06(А), (Б) 2 маягтыг 2 хувь бөглөх ба мөн интернэтээр орж /харъяалагдах дүүргийн татварын байцаагчаас нууц дугаарыг авна/ бөглөн баталгаажуулана. Маягтыг татварын сайтаас авна. www.mta.mn. Хэрвээ та бүр бөглөж яадахгүй бол татварын байцаагчаасаа асуугаарай.
ТТ-06(А), (Б) бөглөх заавар. /миний туршлага ккк/ Мөр гэсэн дугаарлалтаар бичнэ. Мөн зөвхөн байр авсан жилийн орлогыг бичнэ /дандаа бүтэн жилээр мөн үнийн дүнг дандаа мянгатын оронгоор бичнэ/. Доорхи мэдээлэлийг бөглөхдөө цэнхэр дэвтрээ харвал толгой эргэхгүй амар байх болно.
ТТ-06(А)
Мөр 3 - ажилласан хугацаанд олгосон орлогын дүн /татвар суутгаагүй дүн/,
Мөр 5 - нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн дүн,
Мөр 6 - Татвар ногдуулах орлого = Мөр 3 - Мөр 5,
Мөр 60 - Мөр 6 хуулж бичнэ,
Мөр 61 - Мөр 6 арван хувь,
Мөр 62 - байрны үнийн дүн,
Мөр 63 - байрны үнийн дүн,
Мөр 72 - Хөнглөлт буюу 84,0,
Мөр 76 - Суутгасан татвар,
Мөр 81 - Суутгасан татварыг давтан бичнэ,
Мөр 82 - энэ мөрийг яаж бодсоныг нь ойлгосонгүй. Татварын байцаагчаас асуувал хэлээд өгнө.
ТТ-06(Б)
Мөр 2 - байрны үнийн дүн,
Мөр 54 - 84,0 гэж бичээд гар хөлийнхөө үсгийг зураад л болох юм байна даа.

- 2 болон түүнээс дээш жилд байрны татварын хөнгөлөлтөд дээрхи жагсаалтаас 1, 2, 4, 6, 7 болон 13-ийг бүрдүүлэн өгөхөд болно.